2 Сарын 6

2 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 37 дэх өдөр бөгөөд сүүлээсээ 328 дэх (өндөр жил бол 329 дахь) өдөр юм.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 1649 - Их Британийн хаанаар II Чарльзийг батламжилжээ.
  • 1685 - II Чарльзыг нас барсаны даруу түүний дүү II Жеймс хаан ширээнд суув.
  • 1778 - Америкийн хувьсгал: Холбоотны тунхаг, Худалдааны тунхаг батлагдсан нь АНУ, Франц шинэ улс байгуулах дохио болов.
  • 1788 - Массачусетс муж АНУ-ын зургаа дахь муж болжээ.
  • 1806 - Сан Домингогын тулаан: Британийн тэнгисийн цэрэг Карибийн тэнгист Францын цэргийн хүчийг бут цохив.
  • 1819 - Сир Томас Стенфорд Раффлес Сингапурыг нээн илрүүлэв.
  • 1820 - АНУ-д цагаачилж ирсэн 86 хар арьстаныг Америкийн колонийн нийгэмлэг буюу Одоогийн Либери улсад тусгай хөлөг онгоцоор шилжүүлжээ.
  • 1833 - Орчин үеийн Грекийн хаан ширээнд Отто суув.
  • 1840 - Вайтангигийн гэрээгээр Шинэ Зеланд Британийн колони болжээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Форт Хенригийн тулаанд холбооны армийг удирдан оролцсон Улисес С.Грант, Эндрью Х.Фүүт нар анхны ялалтаа байгуулав.
  • 1899 - Испани-Америкийн дайн: Парисийн тунхаг батлагдсанаар АНУ, Испанийн хооронд энхийн гэрээ байгуулагджээ.
  • 1918 - Их Британийн парламент 30-аас дээш насны эмэгтэй санал өгөх эрхтэй гэж хуульчлав.
  • 1934 - Хэт барууны үзэл баримтлалтай намууд нэгдэж төрийн эргэлт хийхийг санаархав. Ингэснээр Францад улстөрийн хямрал эхэлсэн билээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британи улс Тайландын эсрэг дайн зарлав.
  • 1951 - Канадын арми Солонгосын дайнд татагдан оржээ.
  • 1952 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд гүнж II Элизабет суух нь тодорхой болов.
  • 1958 - Мюнхений осол: Английн Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клубийн найман тоглогч, 15 зорчигч онгоцны ослоор амиа алджээ.
  • 1959 - АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас анх ундаа тив алгасагч баллистик пуужинг амжилттай туршив.
  • 1981 - Угандагийн дайн: Угандагийн Үндэсний сэргэлтийн арми Угандагийн засгийн газрын эсрэг дайн зарлаж, Мубенбе дүүрэгт тулаанаа эхлүүлжээ.
  • 1988 - Алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан цагирагт тохох үзүүлбэрийнхээ үеэр агаарт хөөрч байгаа логог барааны тэмдэгт болгох гэрээнд гарын үсэг зурав.
  • 1989 - Польш улсад коммунизмийн засаглалыг цаашид хэрэгжүүлэх эсэх асуудлаар Зүүн Европын орнууд хэлэлцээрийн ширээний ард суужээ.
  • 1998 - Вашингтоны үндэсний нисэх буудал нэрээ Роналд Рейганы үндэсний нисэх буудал болгон өөрчлөв.
  • 2000 - Чечений хоёрдугаар дайн: ОХУ-ын армийн мэдэлд байгаа Чеченийн Грозни хотын захиргааны эсрэг босогчид дайн зарлав.
  • 2016 - Тайваний өмнөд хэсэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 38 хүн амиа алдан, 530 хүн бэртэж гэмтжээ.

Энэ өдөр төрөгсөд

  • 885 - Японы эзэн хаан Дайго (930 онд нас барсан)
  • 1611 - Хятадын эзэн хаан Чонгжен (1644 онд нас барсан)
  • 1643 - Пруссийн анхны ерөнхий сайд Йоханн Касимир Колбе фон Вартенберг (1712 онд нас барсан)
  • 1664 - Оттоманы эзэнт гүрний султан II Мустафа (1703 онд нас барсан)
  • 1748 - "Айлүминати" бүлэглэлийг үндэслэгч, Германы философич Адам Вайсхаупт (1830 онд нас барсан)
  • 1818 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам М.Эвартс (1901 онд нас барсан)
  • 1879 - Исландын гурав дахь ерөнхий сайд Магнус Гудмундссон (1937 онд нас барсан)
  • 1880 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 25 дахь их аварга II Нишиноүми Кажиро (1931 онд нас барсан)
  • 1892 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам П.Мөрфи (1987 онд нас барсан)
  • 1911 - АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейган (2004 онд нас барсан)
  • 1912 - Адольф Гитлерийн гэргий Эва Браун (1945 онд нас барсан)
  • 1917 - Америкийн алдарт жүжигчин, 20-р зууны секс бэлгэ тэмдэг За За Габор (2016 онд нас барсан)
  • 1929 - Амьтан нойрсуулах холын тусгалтай бууг зохион бүтээгч Колин Мөрдок (2008 онд нас барсан)
  • 1945 - Регги урсгалын эцэг Боб Марли (1981 онд нас барсан)
  • 1962 - Guns N' Roses хамтлагийн дуучин Аксл Рөүз
  • 1993 - Америкийн дуучин Тинаше

Нас барсан алдартнууд

  • 1155 - Норвегийн хаан II Сигурд (1133 онд төрсөн)
  • 1215 - Японы эзэн хаан Токимаса Хожо (1138 онд төрсөн)
  • 1593 - Японы эзэн хаан Огимачи (1517 онд төрсөн)
  • 1740 - Ромын пап XII Клемент (1652 онд төрсөн)
  • 1899 - Германы канцлер Лео фон Каприви (1831 онд төрсөн)
  • 1952 - Их Британийн хаан VI Жорж (1895 онд төрсөн)
  • 1964 - Филиппиний анхны ерөнхийлөгч Эмилио Агуйналдо (1869 онд төрсөн)
  • 1986 - Дэлхийн худалдааны төвийн архитекторч Ямасаки Минорү (1912 онд төрсөн)
  • 1991 - Нобелийн шагналт Италийн биологич Сальвадор Луриа (1912 онд төрсөн)
  • 1993 - "Их Дуулга"-ын гурван удаагийн аварга, Америкийн домогт теннисч Артур Эйш (1943 онд төрсөн)
  • 2002 - Нобелийн шагналт Английн биологич Мак Пройтц (1914 онд төрсөн)
  • 2016 - "Мангасуудын корпораци", "Мангасуудын их сургууль" хүүхэлдэйн киноны зохиолч Ден Жерсон (1966 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


2 Сарын 6  Commons: 2 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 6 Онцлох үйл явдал2 Сарын 6 Энэ өдөр төрөгсөд2 Сарын 6 Нас барсан алдартнууд2 Сарын 6 Тэмдэглэлт өдөр2 Сарын 6Григорийн тоололӨдөрӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хүний эрхХөх Түрэгийн хаант улсИх Монгол улсын цэргийн тактикХоньНаадамТранскрипци (Мэдээллийн РНХ-н нийлэгжилт)Аргын тоололИх БританиТан улсМономерХөгжлийн эдийн засагБавуугийн ЛхагвасүрэнБямбын РинченДэлхийн улс орны нэрсТрансформаторХишгээгийн НямбаатарНамсрайжавын БатсуурьНогоон дарь эхӨрнө дахинГэр бүлЕсөн эрүүУлс орнуудын хүн амын нягт сийрэгЗасаг захиргааны зохион байгуулалтЦусны бүлэгНомСонгодог эдийн засгийн ухаанМонгол улсын их дээд сургуулиудСократМонгол хувцасБаруунтанЭссеМонгол орны загасГэсэрМонгол Улсын Үндсэн Хууль1945 оны чөлөөлөх дайнДавсны хүчилТуркАгаарын фронтХагас дамжуулагчЭрдэнэ Зуу хийдХөнгөн цагаанТайваньНатрийн гидроксидБайгалийн нөөцАрилжааны банкТоргоны замБогд хаанЯпонЦагаан сарТүрэгСүүГалт уулНайрал дууЛигдэн хаанЖавзандамба хутагтСоронзДалайХүчирхийлэлЧингис хааны дөрвөн хүлэг баатарЭх оронч үзэлЦагаан идээӨгэдэй хаанАварга хулсны баавгайЗэвДундговь аймагУрианхайКельвинУураг (молекул)ЦусБаярхүүгийн Бат-ӨлзийСутай хайрханРомбЦаг хугацааЗах зээлийн сегментчлэлМэдээллийн аюулгүй байдалНягтЕгипетийн пирамидуудБөө мөргөл🡆 More