2 Сарын 26

2 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 57 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 308 өдөр (өндөр жил бол 309 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • МЭӨ 747 - Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.
  • 364 - I Валентиниан өөрийгөө хаан хэмээн зарлав.
  • 1233 - Жин болон Монголын дайн: Нэг сар гаруйн хугацаанд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүслэсний эцэст Монголын эзэнт гүрэн Жин гүрнийг эзэлжээ.
  • 1616 - Алдарт одон оронч Галилео Галилейн дэлхий нарыг тойрдог тухай үзлийг олон нийтэд заахыг Ромын католик сүмээс албан ёсоор хориглов.
  • 1815 - Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.
  • 1876 - Япон-Солонгосын хооронд байгуулсан гэрээний дагуу Япончууд тус улсад тусгай эрх дархтай болсон бөгөөд Япончууд гурван боомт нээж, худалдааг хянахаар санаархаж эхлэв.
  • 1909 - Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.
  • 1914 - Алдарт "Титаник" хөлгийн өмнө бүтээгдсэн том хэмжээний усан онгоц болох "Британник" хөлөг үйлдвэрээс гарчээ.
  • 1919 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон "Их хавцлын үндэсний дархан газрыг байгуулах тогтоолд гарын үсэг зурав.
  • 1935 - Адольф Гитлер Версалийн гэрээнээс ухарч, аугаа үндэстнийг байгуулна гэдгээ зарлан тунхаглажээ.
  • 1936 - Японы армийн залуу офицерууд нэгдэж төрийн эргэлт хийхээр завдав.
  • 1952 - Канадын Ерөнхийлөн захирагчийн суудалд Винсент Масси сууснаар тус улсад төрсөн анхны ерөнхийлөн захирагч болжээ.
  • 1966 - Аполло сансрын хөтөлбөр: AS-201 пуужинг амжилттай хөөргөжээ.
  • 1971 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант "Эх дэлхийн өдөр"-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.
  • 1980 - Египет болон Израйль улс дипломат харилцаа тогтоов.
  • 1992 - Нагорно-Карабахын дайн: Арменийн зэвсэгт хүчин Азербайжаны Хожали тосгонд нэвтрэн халдлага үйлдсэний улмаас 100 гаруй энгийн иргэн амиа алджээ.
  • 1993 - Дэлхийн худалдааны төвийн "Хойд Цамхаг"-ын зогсоолд тавьсан машинд бөмбөг дэлбэрч зургаан хүн амиа алдан, 1000 гаруй хүн их, бага хэмжээгээр шархдав.
  • 1995 - Их Британийн нутаг дэвсгэрт 1762 оноос хойш үйл ажиллагаа явуулсан "Барингс" хөрөнгө оруулалтын банк санхүүгийн алдаатай бодлогын улмаас дампуурлаа зарлав.
  • 2008 - Хойд Солонгосын нийслэл хотод "Нью-Йоркын филармони" тоглолт үйлдсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болжээ.
  • 2013 - Египетийн Луксор хотод агаарын бөмбөлөг хоорондоо мөргөлдөж 19 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1777 - Сербийн анхны Ерөнхий сайд Матия Ненадович (1854 онд нас барсан)
  • 1786 - Францын 25 дахь Ерөнхий сайд, математикч Франсуа Араго (1853 онд нас барсан)
  • 1802 - Францын нэрт зохиолч Виктор Гюго (1885 онд нас барсан)
  • 1829 - Жинсэн хувцас зохион бүтээгч Леви Страусс (1902 онд нас барсан)
  • 1861 - Болгарын эзэн хаан I Фердинанд (1948 онд нас барсан)
  • 1880 - Ирландын нэрт одон оронч Кеннет Эджуорт (1972 онд нас барсан)
  • 1885 - Литва улсын хоёр дахь ерөнхийлөгч Александрас Стулгинскис (1969 онд нас барсан)
  • 1899 - Швейцар улсын холбооны Ерөнхийлөгч Макс Петитпьер (1994 онд нас барсан)
  • 1903 - Нобелийн шагналт Италийн химич Гиулио Натта (1979 онд нас барсан)
  • 1918 - Зөвлөлт Беларусийн удирдагч Пётр Машеров (1980 онд нас барсан)
  • 1924 - Японы Ерөнхий сайд Такешита Нобору (2000 онд нас барсан)
  • 1928 - Израйлийн Ерөнхий сайд Ариел Шарон (2014 онд нас барсан)
  • 1932 - Америкийн алдарт кантри дуучин Жонни Кеш (2003 онд нас барсан)
  • 1946 - Нобелийн шагналт Америкийн химич Ахмед Зевэйл (2016 онд нас барсан)
  • 1950 - Шинэ Зеландын Ерөнхий сайд Элен Кларк
  • 1954 - Туркийн 12 дахь Ерөнхийлөгч Реджэп Таийп Эрдоан
  • 1957 - Олимп, дэлхийн аварга Америкийн усанд сэлэгч Кийна Ротхаммер
  • 1959 - Туркийн 37 дахь ерөнхий сайд Ахмет Давутоглу
  • 1973 - Норвегийн домогт хөлбөмбөгч Оле Гуннер Солша
  • 1982 - Хятадын нэрт теннисч На Ли
  • 1983 - Португалийн хөлбөмбөгч Пепе
  • 1985 - Испанийн хөлбөмбөгч Фернандо Йоренте
  • 1989 - Францын хөлбөмбөгч Габриел Обертан

Энэ өдөр нас барагсад

  • 1275 - Английн гүнж Маргарет (1240 онд төрсөн)
  • 1577 - Шведийн эзэн хаан XIV Эрик (1533 онд төрсөн)
  • 1883 - Греккийн ерөнхий сайд Александрос Кумундурос (1817 онд төрсөн)
  • 1914 - Халхын хүрээний бүх хэргийг захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ далай Жүн ван Гомбосүрэн (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1921 - Австрийн нэрт эдийн засагч Карл Мээнгэр (1840 онд төрсөн)
  • 1931 - Нобелийн шагналт Германы химич Отто Валлах (1847 онд төрсөн)
  • 1952 - Грекийн Ерөнхийлөгч Теодорос Пангалос (1878 онд төрсөн)
  • 1969 - Израйлийн гурав дахь Ерөнхий сайд Леви Эшкол (1895 онд төрсөн)
  • 1985 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Тиалинг Күүпманс (1910 онд төрсөн)
  • 1998 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Теодор Шульц (1902 онд төрсөн)
  • 2005 - "Макинтош" компьютерийг зохион бүтээгч Жеф Раскин (1943 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Азербайжан2 Сарын 26  Азербайжан Хожалигийн халдлагад амь үрэгдэгсдийг дурсах өдөр
  • Кувейт2 Сарын 26  Кувейт Чөлөөлөгдсөн өдөр
  • 2 Сарын 26  Их Британи Улаан хувцас өмсөх өдөр
  • Эх орончдын өдөр (Исламиын шашинт улсууд)

2 Сарын 26  Commons: 2 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 26 Онцлох үйл явдал2 Сарын 26 Мэндэлсэн алдартнууд2 Сарын 26 Энэ өдөр нас барагсад2 Сарын 26 Тэмдэглэлт өдөр2 Сарын 26Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТархиСэргээгдэх эрчим хүчУйгур улсДавсны хүчилЯтгаДаян дээрхийн агуйМонгол ноёдын цол хэргэмБоловсролСар хиртэлтТүүхКазахстанГовь-Алтай аймагОлимпын наадамТөрЧөлөөт уналтын хурдатгалЗэсЦахилгаан гүйдэлТивӨвлийн олимпЧулуун зэвсгийн үеГомеостазГеологиГалдан бошигт хаанШар шувууНүүрс усКазиноКирилл үсэгДезоксирибонуклейн хүчилНеолитХүрэн баавгайХимийн индикаторГурвалжинФүжи уулБуузМонгол Улсын ЕрөнхийлөгчХойд АмерикОлон улсын эмэгтэйчүүдийн өдөрЭнэтхэгийн философиҮр хөндөлтИх ЗасагТемпературХүнМорин хуурын үүслийн тухай домогТанин мэдэхүйн онолЗарааӨнгөУхаалаг гар утасХүрэл зэвсгийн үеМонголын хөдөө аж ахуйНорвегиЭрээнхүү ОдгэрэлТарвагаХалуун элгэн нутагЮмжаагийн ЦэдэнбалМэдээллийн системСоёлМэдээлэлНар хиртэлтШувууУранМонгол Улсын гадаад харилцааӨмнөговь аймагЦахилгаан оронДэлхийн улс орны нэрсТуул голЭргүнэ хунгийн домогСүхбаатар аймагНойр булчирхайПестицидЛувсанжамбын МөрдоржБогд хан уулБорооЗүрхГэрлийн хурд🡆 More