2 Сарын 23

2 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 54 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 311 өдөр (өндөр жил бол 312 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 303 - Ромын эзэн хаан Диоклетиан Никомеди хотод байрлах Христийн шашны сүмийг нураах шийд гаргав. Ингэснээр тэрээр 9 жилийн туршид Христийн шашинтай хатуу тэмцсэн билээ.
  • 532 - Византийн эзэн хаан I Юстиниан Константинополь хотод Ортодокс Христийн бөмбөгөр оройтой сүм байгуулах шийд гаргажээ. Түүний зарлигийн дагуу "Айя София" сүм байгуулагдсан юм.
  • 1455 - Гутенбергийн зохиосон хэвлэх машинаар "Библи" судрыг олон тоогоор хэвлэж эхлэв.
  • 1836 - Техасын хувьсгал: Техас мужийн Сан Антонио хотод Аламогын тулаан эхэлжээ.
  • 1847 - Америк-Мексикийн дайн: Америкийн цэргүүд ирээдүйн ерөнхийлөгч Захари Тейлорын удирдлага дор Мексикийн жанжан Антонио Лопез де Санта Аннагийн армийг сөнөөжээ.
  • 1854 - Голландчууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлав.
  • 1861 - АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Абрахам Линкольны амь насанд халдахыг завджээ.
  • 1886 - Америкийн эрдэмтэн Чарльз Мартин Холл хөнгөн цагааныг үйлдвэрлэлд туршиж эхлэв. Тэрээр үүнийг олон жилийн туршид үргэлжлүүлсэн бөгөөд дүү болох Жулиа Брейнерд Холл нь туслаж байсан гэдэг.
  • 1898 - Алдарт зохиолч Эмиль Золаг шоронд хорив. Тэрээр Францын засгийн газарт ахмад Альфред Дройфусыг хилсээр хорьсон талаар захидал бичсэнийхээ төлөө шоронд хоригджээ.
  • 1903 - Куба улс Гуантанамо тохойг АНУ-д хөлслүүлэх эцсийн шийдийг гаргав.
  • 1905 - Чикаго мужийн ерөнхий прокурор Пол Харрис, өөр бусад гурван бизнесмэний хамтаар үдийн зоог барьж байх үеэрээ "Ротари клуб" байгуулах тохиролцоонд хүрчээ.
  • 1917 - Хаант Оросын Санкт Петербург хотод хувьсгалын анхны хөдөлгөөн өрнөв.
  • 1927 - АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Күүлидж Холбооны радиогын зөвлөл байгуулах зарлигт гарын үсэг зурав.
  • 1934 - Бельгийн хаан ширээнд III Леопольд суужээ.
  • 1941 - Доктор Гленн Т.Сийборг плутоныг гарган авав.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы тэнгисийн цэргийн хүч АНУ-ын Калифорни мужийн Санта Барбарагын ойролцоо гал нээжээ.
  • 1943 - Грек улсад Панэленикийн залуусын нэгдсэн холбоо албан ёсоор байгуулагдав.
  • 1944 - Зүүн Азийн Умард Кавказын Чененийн бүс нутагт ингуш үндэстний эсрэг ЗХУ хүч хэрэглэх ажиллагааг эхлүүлжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Филиппинийн Манила хотыг Японы түрэмгийллээс чөлөөлөв.
  • 1954 - АНУ-ын Питтсбург хотод хүүхдүүдийг анх удаагаа нэгдсэн вакцинжуулалтад хамруулжээ.
  • 1980 - Ираны барьцаалалт: Ираны дээд тэргүүн Аяатолла Рухолла Хомейни Ираны парламент Америкийн барьцаалагсдын цаашдын хувь тавиланг шийднэ гэж мэдэгдэв.
  • 1981 - Испанид төрийн эргэлт хийхийг завдсан Антонио Техерог Испанийн төлөөлөгчдийн танхим баривчлан, шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзжээ.
  • 1991 - Персийн булангын дайн: Саудын Арабын цэргийн хүч Иракын хилийг давж дайны ажиллагаагаа эхлүүлэв.
    • Тайландын генерал Сунторн Консомпонг төрийн цуст эргэлт хийв.
  • 1999 - Туркийн Курдын босогчдын тэргүүн Абдулла Очаланыг улс орноосоо урвасан гэж үзэн баривчилжээ.
  • 2010 - Италийн Ламбро голд нэр үл мэдэгдэх дээрэмчид халдаж 2.5 литр газрын тос голд асгарчээ.
  • 2012 - Ирак даяар цуврал дэлбэрэлт болж, улмаар 83 хүн амиа алдан, 250 хүн шархаджээ.
  • 2017 - Сирийн чөлөөт арми Туркийн дэмжлэгтэйгээр Аль-Баб хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөв.

Мэндэлсэн алдартнууд

  • 1417 - Ромын пап II Паул (1471 онд нас барсан)
  • 1744 - Германы банкир, бизнесмэн Майер Амшель Ротшильд (1812 онд нас барсан)
  • 1840 - Австрийн нэрт эдийн засагч Карл Мээнгэр (1921 онд нас барсан)
  • 1874 - Эстонийн анхны Ерөнхийлөгч Константин Патс (1956 онд нас барсан)
  • 1899 - Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин, кино найруулагч Норман Таурог (1981 онд нас барсан)
  • 1908 - Австралийн ерөнхий сайд Уиллиам МакМехон (1988 онд нас барсан)
  • 1923 - Уругвайн Ерөнхийлөгч Рафаель Аддиежо Бруно (2014 онд нас барсан)
    • Грекийн Ерөнхий сайд Иоаннис Гривас (2016 онд нас барсан)
  • 1924 - Нобелийн шагналт Америкийн физикч Аллан МакЛеод Кормак (1998 онд нас барсан)
  • 1954 - Украйны гурав дахь Ерөнхийлөгч Виктор Юшенко
  • 1960 - Японы угсаа залгамжлах хунтайж Нарухито
  • 1977 - Олимпийн хошой, дэлхийн аварга, Эстонийн цаначин Кристина Шмигун-Вахи
  • 1981 - Английн хөлбөмбөгч Гарет Барри
  • 1983 - "Залуу Викториа", "Хувь тавиланг зохицуулах товчоо", "Модон дунд" киноны од, "БАФТА", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Эмили Блант
  • 1986 - Америкийн дуучин Скайлар Грей
  • 1988 - Аргентинийн хөлбөмбөгч Николас Гайтан
  • 1992 - Бразилийн хөлбөмбөгч Касемиро
  • 1994 - Америкийн жүжигчин Дакота Феннинг
  • 1995 - Америкийн сагсанбөмбөгч Эндрью Уиггинс

Нас барсан алдартнууд

  • 1100 - Сон гүрний хаан Жежонг (1076 онд төрсөн)
  • 1447 - Ромын пап IV Евгений (1383 онд төрсөн)
  • 1464 - Мин гүрний хаан Йензонг (1427 онд төрсөн)
  • 1766 - Польшийн хаан Станислав Лешински (1677 онд төрсөн)
  • 1848 - АНУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч Жон Күйнси Адамс (1767 онд төрсөн)
  • 1969 - Саудын Арабын хоёр дахь хаан Сауд бин Абдулазиз Аль Сауд (1902 онд төрсөн)
  • 1973 - Нобелийн шагналт Америкийн физикч Дикинсон В.Ричардс (1895 онд төрсөн)
  • 1990 - Эль Сальвадорын Ерөнхийлөгч Хосе Наполеон Дуарте (1925 онд төрсөн)
  • 2000 - Английн хөлбөмбөгч Стенли Меттьюс (1915 онд төрсөн)
  • 2006 - Италийн хөлбөмбөгч Тельмо Зарра (1921 онд төрсөн)
  • 2008 - Словенийн Ерөнхийлөгч Йанез Дрновсек (1950 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


2 Сарын 23  Commons: 2 сарын 23 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 23 Онцлох үйл явдал2 Сарын 23 Мэндэлсэн алдартнууд2 Сарын 23 Нас барсан алдартнууд2 Сарын 23 Тэмдэглэлт өдөр2 Сарын 23Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Төв аймагРомео Жульетта хоёрХятадАнандын АмарГүюг хаанБулчинШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанМазаалайОлон улсын нэгжийн системМонгол Ардын НамУргамлын тэжээлҮет хөлтөнШударга ёсБутанМинжиддоржийн ХанддоржМонгол улсын аймаг, нийслэлНар хиртэлтМонголын банкны жагсаалтБямбын РинченИндонезМанжуудЦагаан баавгайГазар хөдлөлтЭлэгний C вирусНатриШээсний шинжилгээХумхааЗөвлөлт Холбоот УлсТангадын ГалсанМонгол хэлТусгаар тогтнолЗавхан аймагРомын эзэнт гүрэнХөх хотМонгол үхэрЖамухаОрхон аймагШинэ эргэлтийн бодлогоИмпрессионизмТромбоцитопениХамаг МонголГар, хөл, амны өвчинХорчины Шигүшидэй манлай баатарТемпературТооБайгалийн хийҮр хөндөлтСоронзон оронХөнгөн аж үйлдвэрИоны нэгдэлГелиАзотын хүчилШарын шашинХимийн элементМонгол хаадҮйлдлийн системХөвсгөл аймагМонгол наадгайДорноговь аймагБорооХүлэмжийн хийЭрх зүйТөв мэдрэлийн тогтолцооХүчиллэг борооЗанабазарХүчилтөрөгчӨөлдОтеллоТөмөр (химийн элемент)Хагийн хар нуурАзи-Европын уулзалтЕсөн эрүүЦусны сийвэнСайн ноён хан аймагХүннү улсХөвчтөнЦахилгаан дамжуулагчБямбасүрэнгийн Шарав🡆 More