2 Сарын 25

2 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 56 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 309 өдөр (өндөр жил бол 310 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 138 - Ромын эзэн хаан Адриан өөрийн залгамжлагчаараа Антониус Пиусыг нэрлэжээ.
  • 1831 - Хаант Оросын эсрэг Польшуудын бослого дэгдэв. Бослогын нэг хэсэг болох Ольшинка Грочововскагын тулаан болжээ.
  • 1836 - Зэвсэг зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн гар бууг патентжуулав.
  • 1843 - Хавайг эзлэн түрэмгийлсэн Их Британийн Лорд Жорж Полет тус арлыг Их Британийн газар нутаг хэмээн зарлав.
  • 1856 - Крымийн дайныг зогсоох зорилготой Парисын энхийн хэлэлцээ эхэлжээ.
  • 1866 - АНУ-ын Калифорни мужийн Калаверас тойрогт байрлах уурхайн ажилчид эртний хүний гавлын ясыг илрүүлжээ. Хожим "Калаверасын гавал" гэж алдаршсан энэ олдворын хамт хирс, заан, арслан зааны араг яс олдсон гэдэг.
  • 1870 - АНУ-ын Конгресст анхны хар арьст гишүүн сонгогдов. АНУ-ын Сенатын танхимд Бүгд найрамдах гишүүн Хирам Родес Ревельс сонгогдож, тангараг өргөжээ.
  • 1875 - Хятадын Манж Чин гүрний хаан Гуансугийн хаанчлал эхлэв.
  • 1901 - Алдарт бизнесмэн Ж.П.Морган "АНУ-ын төмрийн корпораци"-ийг байгуулжээ.
  • 1916 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаанд Германчууд ялалт байгуулж Дүамон боомтыг эзлэв.
  • 1919 - АНУ-ын Орегон муж нэг галлон газрын тосноос нэг центийн татвар авах хууль батлав. Ингэснээр АНУ-ын мужуудаас хамгийн анх удаа шатах тослох материалд татвар ногдуулсан муж болсон юм.
  • 1921 - VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд дахин залж, Таван яамтай Засгийн газар байгуулагджээ.
    • Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсыг Большевист Оросынхон бүрэн эзлэв.
  • 1928 - Америкийн радио өргөн нэвтрүүлгийн анхны лицензыг "Чарльз Женкинсийн Лаборатори" авчээ.
  • 1932 - 1932 оны Германы сонгуулийн сурталчилгаанд Адольф Гитлер цэвэр герман үндэстнийг бий болгох талаар онцлов.
  • 1941 - Нацистын Германд эзлэгдсэн Голланд улсын ард иргэд еврейчүүдийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Турк улс Германд албан ёсоор дайн зарлав.
  • 1947 - Холбооны хяналтын зөвлөлийн шийдвэрээр Пруссийн хаант улсыг задлан бутаргажээ.
  • 1948 - Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзлэснээр Гуравдугаар Бүгд найрамдах улсын эрин үе эцэс болов.
  • 1954 - Египетийн Ерөнхий сайдаар Гамал Абдель Нассер сонгогджээ.
  • 1956 - ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өмнөх удирдагч Йосеф Сталиныг орос үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цоллов.
  • 1964 - Хойд Солонгосын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ким Ил Сунг газрыг феодалуудаас салгаж, төрийн мэдэлд авах шийд гаргажээ.
  • 1968 - Вьетнамын дайн: Өмнөд Вьетнамын Ха Ми тосгонд болсон цэргийн ажиллагааны улмаас 135 энгийн иргэн амиа алджээ. Уг халдлагыг Өмнөд Солонгосын цэргүүд үйлдсэн байдаг.
  • 1980 - Суринам улсад төрийн эргэлт болж, Деси Бутерсе засгийн эрхийг авав.
  • 1991 - Персийн булангийн дайн: Иракийн бөмбөгдөгч онгоцнууд Саудын Арабын Дахран хотод байрлах АНУ-ын зэвсэгт хүчний анги руу халдав. Халдлагын улмаас АНУ-ын 28 цэрэг амиа алджээ.
  • 1992 - Хожалигийн аллага: Азербайжаны Нагорно-Карабах мужид Арменийн цэргүүд халдлага үйлдэж, 613 энгийн иргэн амь насаа алдав.
  • 1997 - Хойд Солонгосын хэлэлцээрийн зуучлагч И Хан-Ёнг Өмнөд Солонгосын Бунданг хотод учир битүүлэг байдлаар алагджээ.
  • 2015 - Афганистаны зүүнхойд хэсэгт орших Панжшир мужид цасан уруй болж 310 хүн амиа алдав.

Мэндэлсэн алдартнууд

  • 449 - Лиу Сонг гүрний хаан Чианфей (466 онд нас барсан)
  • 1643 - Оттоманы султан II Ахмед (1695 онд нас барсан)
  • 1778 - Перу улсын анхны Ерөнхийлөгч Хосе де Сан Мартин (1850 онд нас барсан)
  • 1812 - Данийн зургаа дахь Ерөнхий сайд Карл Кристиан Халл (1888 онд нас барсан)
  • 1841 - Францын нэрт зураач Пьер-Август Ренуар (1919 онд нас барсан)
  • 1845 - Австралийн дөрөв дэх Ерөнхий сайд Жорж Рийд (1918 онд нас барсан)
  • 1881 - Оросын Ерөнхий сайд Алексей Рыков (1938 онд нас барсан)
  • 1920 - "Нэгдэлийн сүм"-ийг үндэслэгч, Мүүнийн урсгалыг бий болгосн Сон Мён Мүүн (2012 онд нас барсан)
  • 1938 - Олимпийн аварга, Үндэстнүүдийн холбооны наадмын хошой аварга Австралийн гүйгч Херб Эллиотт
  • 1943 - "Битлз" хамтлагын гишүүн, гитарчин, дуучин Жорж Харрисон (2001 онд нас барсан)
  • 1950 - Олимп, дэлхийн аварга Испанийн цаначин Франциско Фернандез Очоа (2006 онд нас барсан)
    • Аргентин улсын 50 дахь Ерөнхийлөгч Нестор Киршнер (2010 онд нас барсан)
  • 1953 - Испанийн Ерөнхий сайд Хосе Мариа Азнар
  • 1973 - Испанийн нэрт дуучин, жүжигчин Хулио Иглесиас
  • 1981 - Өмнөд Солонгосын нэрт хөлбөмбөгч Пак Жи Сунг
  • 1985 - Америкийн сагсанбөмбөгч Жоаким Ноа
  • 1995 - Орландо Межик багийн тамирчин, Хорватын сагсанбөмбөгч Марио Хезонжа
  • 1999 - Италийн өсөх ирээдүйтэй хөлбөмбөгч Жианлуйжи Доннарумма

Нас барсан алдартнууд

  • 805 - Хятадын эзэн хаан Де Зонг (742 онд төрсөн)
  • 1558 - Австрийн хатан хаан Элианор (1498 онд төрсөн)
  • 1713 - Пруссийн эзэн хаан I Фредерик (12657 онд төрсөн)
  • 1850 - Манжийн эзэн хаан Даогуанг (1782 онд төрсөн)
  • 1852 - Ирландын суут яруу найрагч Томас Моор (1779 онд төрсөн)
  • 1899 - Мэдээллийн "Ройтерс" агентлагыг үндэслэгч Пол Ройтер (1816 онд төрсөн)
  • 1912 - Люксембургийн их ван IV Виллиам (1852 онд төрсөн)
  • 1950 - Нобелийн шагналт Америкийн физикч Жорж Минот (1885 онд төрсөн)
  • 1971 - Нобелийн шагналт Шведийн химич Теодор Сведберг (1884 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Америкийн химич Гленн Т.Сийборг (1912 онд төрсөн)
  • 2005 - "Эмнести Интернешнл" олон улсын байгууллагыг үндэслэгч Петер Бененсон (1921 онд төрсөн)
  • 2017 - "Аполло 13", "Харийнхан", "Терминатор" киноны од Билл Пакстон (1955 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


2 Сарын 25  Commons: 2 сарын 25 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 25 Онцлох үйл явдал2 Сарын 25 Мэндэлсэн алдартнууд2 Сарын 25 Нас барсан алдартнууд2 Сарын 25 Тэмдэглэлт өдөр2 Сарын 25Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын музейн жагсаалтБүгд Найрамдах Халимаг УлсХятадын түүхЗүчиАфрикЧихрийн шижинМонгол гуталДундговь аймагГандантэгчэнлин хийдОлон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар НийгэмлэгХүлэгүЭкзистенциализмЖонон хамтлагСяньбиМонголын өндөр байшингийн жагсаалтГенПрокси серверБарагшунТод бичигОргихын ХангайЧанарын судалгааМандухай сэцэн хатан (кино)Ионы солилцооМонгол хуланХүчирхийлэлДалайн урсгалАлгоритмБогд хааны ордон музейТэмбүүЛхагвасүрэнгийн ПүрэвжавПүрэвдоржийн ОрхонБоржигинЦагаан баавгайЦэдэвийн СодномдоржЧимэдрэгзэнгийн СанжаадамбаРибонуклейн хүчилМэлхий хадСандагийн БямбацогтДогсомын БодооМөнгөVandeboПунсалмаагийн ОчирбатХаммурапи хааны хуульДауны синдромЗаанБор гөрөөсЯнгирБогд хаанЭм (хүйс)Ватт (нэгж)ШувууСугарДуурьБогд хааны Засгийн газарЭминэмАвстралиМонгол хувцасУрлагОктябрийн хувьсгалСүхбаатар аймагХүчдэлМонгол Ардын НамМэдлэгУлс төрийн шинжлэх ухаанТайжЖамухаХятадын хотын жагсаалтДэлхийн нэгдүгээр дайнМонгол Улсын ЕрөнхийлөгчОтгонтэнгэрБайгалийн гамшигДорноговь аймагХэрэйдМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаӨгэдэй хаанХоргоРенчиний ЧойномАгаарын даралтХулан хатан🡆 More