3 Сарын 31

3 сарын 31 нь Григорийн тооллын жилийн 90 дахь (өндөр жил бол 91 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 275 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 307 - Ромын эзэн хаан аугаа Константин эхнэр Минервинагаасаа салж, өмнөх хаан Максимианы охин Фаустатай хуримлажээ.
  • 627 - Исламын улсуудыг үндэслэгч Мухаммад Медина хотыг 14 хоног бүслэсний эцэст Мекканы удирдагч Абу Сурфян бүслэлтийг эцэс болгов.
  • 1146 - Францын хаан VII Луй хаан Загалмайтны хоёрдугаар аян дайнд нэгдэн орохоох болов.
  • 1492 - Кастилиийн хатан хаан Изабелла Альхамбрагийн зарлиг гаргаж 150,000 еврей болон муслим иргэдийг Христийн шашинд орох эсвэл албадан гаргахыг тушаажээ.
  • 1774 - Америкийн иргэний дайн: Их Британийн эзэнт гүрэн Массачусетсын Бостон хотын боомтыг хаах зарлиг гаргав.
  • 1822 - Грекын Чиос аралд олон нийтийг хамарсан бослого дэгдсэн тул Оттоманы эзэнт гүрэн цэргийн хүчээр бослогыг даржээ.
  • 1854 - Япон болон АНУ-ын талууд худалдааны гэрээ байгуулснаар Японы Шимода, Хакодате хотуудад Америкийн тал боомт нээв.
  • 1889 - Парисын билгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг албан ёсоор нээгджээ.
  • 1899 - Филиппиний анхны бүгд найрамдах улсын нийслэл Малолосыг Америкийн зэвсэгт хүчин эзлэв.
  • 1906 - Америкийн коллежуудын спортын холбоо байгуулагджээ.
  • 1909 - Серби улс Босни Герцеговиныг Асвтрын мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөв.
  • 1913 - Вьенна хотод болсон орчин үеийн хөгжмийн зохиолчид болох Арнольд Шоенберг, Альбан Берг, Александер фон Землинский, Антон фон Веберн нарын тоглолтын үеэр үзэгчид эсэргүүцэж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирчээ.
  • 1917 - АНУ-ын гаргасан Данийн Дорнод Энэтхэгийн арлыг 25 сая ам.доллараар авах саналыг Данийн засгийн газар зөвшөөрч Америкийн талд худалджээ. Улмаар АНУ-ын Засгийн газар шинээр авсан газраа АНУ-ын Виржинийн арал хэмжээн нэрлэсэн байна.
  • 1918 - Арменийн хувьсгалын холбоо, Большевикуудтай хамтарч Азербайжанд халдлага үйлджээ. Халдлагын үеэр 12,000 Азербайжаны исламын шашинтай иргэд амиа алдсан байна.
    • АНУ даяар өдрийн цагаар цахилгаан хэмнэх тухай хууль хэрэгжиж эхлэв.
  • 1921 - Австралийн нисэх хүчин байгуулагджээ.
  • 1930 - Уран сайхны киноны хуулийн дагуу секс, гэмт хэрэг, шашин шүтлэг, хүчирхийлэл зэргийг гаргахыг хориглох, гаргахад хүрвэл Засгийн газраас асуух тухай хууль мөрдөгдөж эхлэв. Энэ хууль 38 жилийн туршид хэргэжсэн юм.
  • 1931 - Никарагуа улсын нийслэл Манагуа хотод газар хөдлөлт болж 2,000 хүн амиа алджээ.
  • 1933 - АНУ-ын ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилгоор Иргэний хамгаалалтын корпусыг байгуулав.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы зэвсэгт хүчин Крисмасын аралд халдан довтолжээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ. Гэвч холбоотон гүрнүүд нийлж тус онгоцыг устгасан билээ.
  • 1949 - Ньюфаундлендын доминион Канадын эх газрын холбоонд нэгдсэнээр Канадын 10 дахь муж болжээ.
  • 1958 - Канад улсад холбооны сонгууль болж Жон Дайфенбейкерийн тэргүүлдэг Консерватив дэвшилтэт нам ялалт байгуулжээ. Тус нам Канадын түүхэнд хамгийн олон суудал буюу 208 суудал авч үнэмлэхүй олонх болсон юм.
  • 1959 - Төвдийн бурханы шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улстөрийн орогнол хүсчээ.
  • 1964 - Бразилийн армийн генерал Кастело Бранкогын удирдлага дор төрийн эргэлт эхлэв.
  • 1966 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 10" хөлөг сарны тойрог замд орсон дэлхий анхны сансрын хөлөг болжээ.
  • 1970 - Дэлхийн тойрог замд 12 жил ажилласан "Эксплорер 1" хөлөг эх дэлхийдээ эргэн ирэв.
  • 1985 - "Нохой зодоон" буюу WWF-ын анхны томоохон тулаан Медисон Скүэр Гарденд зохион байгуулагджээ.
  • 1990 - Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн 200,000 иргэн Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  • 1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.
  • 1998 - Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.
  • 2004 - Америкийн дөрвөн цэргийн хорооны дайчид Иракын Фаллүжа хотод отолтонд өртөж амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 250 - Ромын эзэн хаан Константиус Хлорус (306 онд нас барсан)
  • 1499 - Ромын пап IV Пиус (1565 онд нас барсан)
  • 1519 - Францын эзэн хаан II Анри (1559 онд нас барсан)
  • 1596 - Францын нэрт философич Рене Декарт (1650 онд нас барсан)
  • 1675 - Ромын пап XIV Бенедикт (1758 онд нас барсан)
  • 1685 - Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бах (1750 онд нас барсан)
  • 1723 - Данийн эзэн хаан V Фредерик (1766 онд нас барсан)
  • 1732 - Австрийн хөгжмийн зохиолч Йосеф Гайдн (1809 онд нас барсан)
  • 1809 - Оросын нэрт зохиолч Николай Гоголь (1852 онд нас барсан)
  • 1851 - Шинэ Зеландын 20 дахь ерөнхий сайд Френцис Белл (1936 онд нас барсан)
  • 1878 - Боксын спортын домог, Америкийн боксчин Жек Жонсон (1946 онд нас барсан)
  • 1890 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн өндрийн харайгч Бен Адамс (1961 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Английн физикч Уиллиам Лоренс Брагг (1971 онд нас барсан)
  • 1906 - Нобелийн шагналт Японы физикч Томонага Шиничиро (1979 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн шагналт Мексикийн яруу найрагч Октавио Паз (1998 онд нас барсан)
  • 1934 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин Шерли Жонес
  • Нобелийн шагналт Италийн физикч Карло Руббиа
  • 1939 - Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа (1993 онд нас барсан)
  • 1943 - Академийн шагналт жүжигчин, "Бугын анчин", "Чаддаг юм бол барь", "Үхлийн бүс" киноны од Кристофер Уолкен
  • 1947 - Колумб улсын 36 дахь ерөнхийлөгч Чесар Гавириа
  • 1948 - Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Гор
  • 1970 - Словенийн долоо дахь ерөнхий сайд Аленка Братушек
  • 1971 - "Оддын дайн", "Мулен Руж", "Үзэсгэлэнт охин жонон хоёр" киноны од Шотландын жүжигчин Эван МакГрегор
  • 1972 - Нийгмийн сүлжээний "Твиттер" компанийг хамтран байгуулалцсан Эван Уиллиамс
  • 1976 - Олимпын хүрэл медальт Их Британийн усанд сэлэгч Грийм Смит
  • 1981 - Олимп, дэлхийн аварга, европын мөнгөн медальт Нидерландын усанд сэлэгч Маартен ван дер Вейден
  • 1983 - Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Грекын гимнастикч Власиос Марас
  • 1989 - Олимп, дэлхийн аварга Хятадын усанд сэлэгч Лиу Жиге

Нас барсан алдартнууд

  • 528 - Умард Вей улсын хаан Шиаоминг (510 онд төрсөн)
  • 1547 - Францын эзэн хаан I Францис (1494 онд төрсөн)
  • 1621 - Испанийн III Филип (1578 онд төрсөн)
  • 1703 - Германы хөгжмийн зохиолч Йоханн Кристоф Бах (1642 онд төрсөн)
  • 1850 - АНУ-ын 7 дахь дэд ерөнхийлөгч Жон К.Калхун (1782 онд төрсөн)
  • 1877 - Францын нэрт математикч Антуан Курно (1801 онд төрсөн)
  • 1913 - Америкийн саятан, санхүүч Ж.П.Морган (1837 онд төрсөн)
  • 1917 - Нобелийн шагналт Германы физиологич Эмиль фон Беринг (1854 онд төрсөн)
  • 1945 - Нобелийн шагналт Германы химич Ханс Фишер (1881 онд төрсөн)
  • 1978 - "Инсулин"-ийг нээсэн Америкийн физиологич Чарльз Херберт Бест (1899 онд төрсөн)
  • 1980 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Америкийн гүйгч Жесси Оуенс (1913 онд төрсөн)
  • 1988 - Австралийн 20 дахь ерөнхий сайд Уиллиам МакМехон (1908 онд төрсөн)
  • 1993 - Алдарт жүжигчин Брюс Лийгийн хүү, жүжигчин Брендон Лий (1965 онд төрсөн)
  • 2001 - Нобелийн шагналт Америкийн физикч Клиффорд Шалл (1915 онд төрсөн)
  • 2008 - Академийн наадмын шагналт Америкийн кино найруулагч Жулиус Дассин (1911 онд төрсөн)
  • 2009 - Аргентин улсын 46 дахь ерөнхийлөгч Рауль Альфонсин (1927 онд төрсөн)
  • 2016 - Нобелийн шагналт Унгарын зохиолч Имре Кертеш (1929 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Америкийн Нэгдсэн Улс3 Сарын 31  Америкийн Нэгдсэн Улс Чезар Чавезын өдөр
  • Азербайжан3 Сарын 31  Азербайжан Азербайжаны хоморголон устгалтыг дурсах өдөр
  • Мальта3 Сарын 31  Мальта Эрх чөлөөний өдөр
  • Тайланд3 Сарын 31  Тайланд Нангкао хааныг дурсах өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс3 Сарын 31  Америкийн Нэгдсэн Улс Томас Манди Петерсоныг дурсах өдөр (Нью Жерси муж)
  • Америкийн Виржинийн Арлууд3 Сарын 31  Америкийн Виржинийн Арлууд Шилжсэн өдөр
  • Хүйсээ солиулсан иргэдийн ялгаварлан гадуурхлын эсрэг өдөр
  • Дэлхийн өгөх өдөр



3 Сарын 31  Commons: 3 сарын 31 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 31 Онцлох үйл явдал3 Сарын 31 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 31 Нас барсан алдартнууд3 Сарын 31 Тэмдэглэлт өдөр3 Сарын 31Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Цусны цагаан эсАлун Гуа эхийн домогГурвалжинТаван замын байлдаанДээлийн бүсГэрБүжигБоржигинГэрлийн хурдМэдрэлийн системСанжаасүрэнгийн ОюунБаядЦэрэг Онолтын Улиастайн бослогоЧингүнжавАж үйлдвэрийн хувьсгалАлтанзул цэцэгУргамал1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаЛиберализмЭм (хүйс)Улсын Их ХуралИнсулинГалдан бошигт хаанКолоничлолМанзуширын хийдДезоксирибонуклейн хүчилУвс аймагСоронзНирун улсБалар эртний үеЭдийн засгийн шинжлэх ухаанЖамухаНянСагсан бөмбөгПалеолитСоёл иргэншилКомпьютерын техник хангамжТайландКирилл монгол бичгийн дүрэмДарьгангаМесопотамиАдольф ХитлерНҮБ-ын Ерөнхий АссамблейУйгур улсХар тугалгаЭр бэлгийн эсУушгиБогд хааны Засгийн газарМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедВена (анатоми)Зөөлөн хүчЗэврэлтСэлэнгэ мөрөнНайманСарӨэлүнГэр бүлАрдын түр засгийн газарЗаанМетанЦахилгаан эсэргүүцэлКоммунист намын тунхагКальциАмин хүчилМонгол улс ОлимподМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчУлаан бурханДалайн урсгалГанЮНЕСКОМонгол Улсын Зэвсэгт ХүчинЧингис хаанУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэЛувсаннямын ГантөмөрВолейболНуурМонгол цаг тоолол🡆 More