3 Сарын 18

3 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 77 дахь (өндөр жил бол 78 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 288 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • МЭ 37 - Ромын сенат эзэн хаан Тибериусыг хаан ширээнээс буулгаж, Калигулаг дараагийн хаанаар өргөмжлөв.
  • 633 - Арабын хойгийн жижиг ханлигууд Абу Бакрын удирдлага дор нэгдэж Халифат байгуулахаар болжээ.
  • 1229 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фредерик өөрийгөө Йерусалем хотын хаан хэмээн зарлаж Загалмайтны зургадугаар аян дайнд нэгдэхээ мэдэгдэв.
  • 1241 - Монголын эзэнт гүрний цэрэг Польшийн эзэн хааны цэргийг Краков орчимд бут ниргэж эзлэн авчээ.
  • 1438 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Хабсбургын угсааны II Альберт суужээ.
  • 1644 - Англичууд Повхатан омгийнхонтой гурав дахь тулаанаа хийж эхлэв. Тулаанд Англичууд ялж, эзлэн авсан нутгаа Виржиниа гэж нэрлэжээ.
  • 1766 - Америкийн хувьсгал: Британийн парламент тамганы хуулийг хүчингүй болгов.
  • 1739 - Бүгд найрамдах Майнц улс байгуулагдаж, Андреас Жозеф Хофманн өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав. Энэ нь Германы газар нутагт байгуулагдсан анхны орчин үеийн бүгд найрамдах улс байлаа.
  • 1834 - Өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн зургаан фермерийг Английн засаг захиргаа Австрали улс руу хөөв.
  • 1848 - Гуравдугаар сарын хувьсгал: Берлин хотод хувьсгал дэгдэж энгийн иргэд болон армийн хооронд тулаан болж 300 гаруй хүн амиа алджээ.
  • 1850 - Санхүүч, бизнесмен Хенри Уеллс, Уиллиам Фарго нар "Американ Экспресс"-ыг үүсгэн байгуулав.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын улсуудын конгресс сүүлчийн удаа хойшлов.
  • 1871 - Францын Ерөнхийлөгч Адольф Тьерс Парис даяарх бүх хамтралуудыг татан буулгажээ.
  • 1874 - Хавайн арал АНУ-тай худалдааны гэрээ байгуулав.
  • 1892 - Канадын Ерөнхийлөн захирагч асан Лорд Стенли хоккейн цомын тэмцээн зохион байгуулсан нь Стенлийн цомын эхлэл байлаа.
  • 1913 - Чөлөөлөгдөөд удаагүй байсан Тессалоники хотод Грекын хаан I Георг хаан халдлагад өртөн амиа алджээ.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданьелс орчимд Британи болон Францын армийн тэнгисийн цэргийн довтолгоон бүтэлгүйтэв.
  • 1921 - Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын анхны ялалтыг авчирчээ. Энэ өдрийг Монголчууд Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
    • Польш-ЗХУ улсын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулав.
  • 1922 - Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Мохандас Гандид зургаан жилийн хорих ял оноожээ.
  • 1925 - АНУ-ын Миссури, Иллиной, Индиана мужуудад хар салхи дэгдэж 695 хүн амиа алдав.
  • 1937 - АНУ-ын Техас мужийн Шинэ Лондон хотын дунд сургуульд халдлага болж 300 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь хүүхдүүд байсан юм.
    • Испанийн иргэний дайн: Гуадалахарагын тулаанд Испанийн бүгд найрамдах арми Италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.
  • 1938 - Мексикчүүд гадаадын болон дотоодын газрын тосны компаниудыг нэгтгэж "Пемекс" компанийг байгуулжээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Гитлер болон Бенито Муссолини нар хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин Альпын нурууг даван Франц, Их Британи руу цэрэг оруулахаар болов.
  • 1942 - Дайны нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын засгийн газар Япон гаралтай америкчуудыг өөр газар түр байршуулж эхэлжээ.
  • 1948 - Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргав.
  • 1953 - Туркын баруун хэсэгт газар хөдөлж 265 хүн амиа алджээ.
  • 1959 - Хавайг захирах гэрээнд гарын үсэг зурав.
  • 1962 - 1954 оноос эхлэн Алжирт дэгдсэн иргэний дайн өндөрлөжээ.
  • 1965 - "Восход 2" сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.
  • 1968 - Алтан стандарт: АНУ-ын конгресс мөнгөний ханшийг тогтооход алтны хэмжээг ашиглахаар болжээ.
  • 1970 - Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Кампожийн хунтайж Нородом Сиханукыг нутгаасаа хөөн гаргав.
  • 1980 - Плетескийн сансрын 43 дахь хэсэгт "Восток-2М" пуужин түлшний асуудлаас болон дэлбэрч 48 хүн амиа алджээ.
  • 1990 - Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулав.
    • АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хулгай АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
  • 1994 - АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорватчууд энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
  • 1996 - Филиппин улсын Күецон хотод байрлах шөнийн цэнгээний газар гал гарч 162 хүн амиа алджээ.
  • 1997 - Туркийн нутаг дэвсгэрт ОХУ-ын "Антонов Ан-24" онгоц осолдож, хөлгийн багийн 50 гишүүн бүгд амиа алдав.
  • 2014 - ОХУ-ын Төрийн Дума Крымын хойгыг газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 2015 - Тунисийн нийслэлд байрлах Бардогийн үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэнв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Мэндэлсэн алдартнууд

  • 1496 - Францын хатан хаан Мери Тюдор (1533 онд нас барсан)
  • 1609 - Данийн хаан III Фредерик (1670 онд нас барсан)
  • 1782 - АНУ-ын долоо дахь Дэд Ерөнхийлөгч Жон К.Калхун (1850 онд нас барсан)
  • 1828 - Нобелийн шагналт Английн улстөрч Рендал Кремер (1908 онд нас барсан)
  • 1837 - АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгч Гровер Кливленд (1908 онд нас барсан)
  • 1844 - Оросын суут хөгжмийн зохиолч Николай Римский Корсаков (1908 онд нас барсан)
  • 1858 - "Дизель" хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизель (1913 онд нас барсан)
  • 1869 - Их Британийн Ерөнхий сайд Невиль Чемберлейн (1940 онд нас барсан)
  • 1928 - Филиппиний 12 дахь Ерөнхийлөгч Фидель В.Рамос
  • 1936 - Өмнөд Африкийн хоёр дахь Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналт Ф.В.де Клерк
  • 1942 - Алтан гадас одонт зохиолч, сэтгүүлч, богино өгүүллэгийн нэрт төлөөгч Жагдалын Лхагва
  • 1956 - Олимпын хоёр, дэлхийн гурван удаагийн алтан медальт, Шведийн цаначин Ингемар Штенмарк
  • 1959 - "Тав дахь махбодь", "Никита", "Алуурчин Леон", "Жанна ДАркийн түүх" киноны найруулагч, ЕвропаКорп-ын захирал Люк Бессон
  • 1964 - Олимпын тав, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшүүрч Бонни Блейр
  • 1970 - Америкийн реппер, дуучин, жүжигчин Күийн Латифа
  • 1978 - Олимпын алт, мөнгө, дэлхийн 10 удаагийн аварга, Австралийн усанд сэлэгч Брүүк Хенсон
  • 1979 - "Марүүн 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левин
  • 1980 - Францын хөлбөмбөгч Себастиан Фрай
    • Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уран гулгагч Алексей Ягудин
  • 1981 - Олимпын хошой аварга, дэлхийн есөн удаагийн аварга Норвегийн биатлонч Тора Бергер
    • Тив, Дэлхийн аварга Францын гүйгч Лесли Жон
  • 1987 - Олимпын гурав, дэлхийн долоон удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Ребекка Сони

Нас барсан алдартнууд

  • 1227 - Ромын пап III Онориус (1148 онд төрсөн)
  • 1745 - Их Британийн Ерөнхий сайд Роберт Уалпол (1676 онд төрсөн)
  • 1936 - Грекын Ерөнхий сайд Элефтериос Веницелос (1864 онд төрсөн)
  • 1947 - "Женерал Моторс", "Шевроле" компанийг үүсгэн байгуулалцсан Уиллиам К.Дюрант (1861 онд төрсөн)
  • 1964 - ОУОХ-ны зөвлөлийн Ерөнхийлөгч Сигфрид Эдстром (1870 онд төрсөн)
  • 1977 - Бүгд найрамдах Конго улсын Ерөнхийлөгч Мариен Нгуаби (1938 онд төрсөн)
  • 1983 - Италийн хаан II Умберто (1904 онд төрсөн)
  • 1996 - Нобелийн шагналт, Грекийн яруу найрагч Одиссейс Элитис (1911 онд төрсөн)
  • 2011 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уоррен Кристофер (1925 онд төрсөн)
  • 2017 - Рок н Ролл урсгалын анхдагчдын нэг, гитарчин, дуучин Чак Берри (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Монгол Улс3 Сарын 18  Монгол Улс Зэвсэгт хүчний өдөр
  • Аруба3 Сарын 18  Аруба Төрийн далбааны өдөр
  • Мексик3 Сарын 18  Мексик Газрын тос хамтран олборлож эхэлсэн өдөр
  • Турк3 Сарын 18  Турк Галлиполигийн дурсгалын өдөр
  • Сири3 Сарын 18  Сири Багш нарын өдөр

3 Сарын 18  Commons: 3 сарын 18 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 18 Онцлох үйл явдал3 Сарын 18 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 18 Нас барсан алдартнууд3 Сарын 18 Тэмдэглэлт өдөр3 Сарын 18Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Догсомын БодооМонголын банкны жагсаалтБайгалийн хийКомпьютерБаруунтанЧин улсНүдҮндэстэнМатематикМонгол хэлКарл МарксАлтМассСангажавын БаярцогтМагниГар, хөл, амны өвчинВинсент ван ГогВолейболКомпьютерын сүлжээМонгол морьБага оврын усан цахилгаан станцМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоМонголын улс төрСэлэнгэ аймагЦунамиЛиберализмДоголон ТөмөрБодисын төлөвХимийн индикаторАлгоритмОлон улсын нэгжийн системМонголын намын жагсаалтИх ЗасагТүрэгЦагаадайн УлсТүүхэн эх сурвалжАлтайн нурууИммануэл КантБаядСэнгийн ЭрдэнэЧин Улсын эрхшээл дэх Монгол оронКоминтернБурхан Халдун уулВладимир Ильич ЛенинЗасаг захиргааны зохион байгуулалтЭтиопОрхон-Руни бичигГалдан бошигт хаанБагваахайЖа лам ДамбийжанцанТусгаар тогтнолДалайн экосистемДэлхийн агаар мандалМахабхаратаТөрМөнх хаанЛигдэн хаанӨгэдэй хаанМонгол үхэрСөүлУур амьсгалын өөрчлөлтИмпрессионизмАрхангай аймагЭмиль ДюркгеймХар ХиданКанадМонгол ёс заншилИндонезУвс нуурХүчирхийлэлМанжийн эсрэг монголчуудын тэмцэлСингапурАзийн орнуудын жагсаалтЭндотермик урвалСарВавилониНомНянТархи🡆 More