3 Сарын 7

3 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 66 дахь (өндөр жил бол 67 дахь) өдөр юм.

Мөн он дуустал 299 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 161 - Ромын эзэн хаан Антонинус Пиус нас барсаны дараа түүний орыг хүү нар болох Марк Аврелий, Лусиус Верус нар залгав.
  • 321 - Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг "солис инвикти" буюу "бүтэн сайн" хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.
  • 1573 - Венецийн бүгд найрамдах улс болон Оттоманы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.
  • 1799 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.
  • 1814 - Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.
  • 1827 - Аргентины Патогонийн тэнгисийн цэргийн бааз руу Бразилийн тэнгисийн цэрэг халдсан боловч амжилттай болоогүй байна.
  • 1850 - АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Арканзас мужийн баруунхойд хэсэгт орших Пий гүүрний тулаанд Холбоотны арми Эх газрын армийг бут ниргэв.
  • 1876 - Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.
  • 1914 - Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.
  • 1936 - Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Райн мөрний Ремаген хотод Людендорффын гүүрэнд Америкийн цэргүүд Германы цэргийг бүслэв.
  • 1950 - Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.
  • 1951 - Солонгосын дайн: Генерал Меттью Риджвейээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.
  • 1965 - Цуст Ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.
  • 1968 - Вьетнамын дайн: Өмнөд Вьетнам болон Америкийн цэргийн хамтарсан хүч Трүонг Конг Дин ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
  • 1985 - Алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.
  • 1986 - Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
  • 1987 - Лейюгийн халдлага: Тайванийн Кинмен мужийн Лейю хотын Донгганг дүүрэгт Тайванийн арми Вьетнамын энгийн номхон дүрвэгсдийн эсрэг гал нээж, 19 дүрвэгч амиа алджээ.
  • 1989 - Сальман Рашдигийн бичсэн "Сатаны эсрэг" зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.
  • 2007 - Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100% сонгож дуусчээ.
  • 2021 - Экваторын Гвиней улсын Бата хотод болсон цуврал дэлбэрэлтүүдийн улмаас наад зах нь 105 хүн амиа алдаж, 600 хүн шархдав.

Мэндэлсэн алдартнууд

  • 189 - Ромын эзэн хаан Публиус Септимус Гета (211 онд нас барсан)
  • 1693 - Ромын пап XIII Клемент (1769 онд нас барсан)
  • 1730 - Францын Ерөнхий сайд Луй Аугуст Ле Тоннелье де Бретеуй (1807 онд нас барсан)
  • 1765 - Зургийн аппаратыг зохион бүтээгч Ницефор Ницще (1833 онд нас барсан)
  • 1792 - Америкийн одон оронч, математикч Жон Хершел (1871 онд нас барсан)
  • 1850 - Чехословак улсын анхны Ерөнхийлөгч Томаш Гарриг Масарик (1937 онд нас барсан)
  • 1857 - Нобелийн шагналт Австрийн физикч Жулиус Вагнер-Жорегг (1940 онд нас барсан)
  • 1904 - Олимп тив дэлхийн дөрвөн удаагийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Ивар Баллангруп (1969 онд нас барсан)
  • 1915 - Францын Ерөнхий сайд Жак Шабан-Дельма (2000 онд нас барсан)
  • 1938 - Нобелийн шагналт Америкийн биологич Девид Балтимор
  • 1943 - "Зомбийс" хамтлагийн басс гитарч Крис Уайт
  • 1956 - "Breaking Bad", "Малколмын эргэн тойронд" киноны од Брайн Кренстон
  • 1984 - Францын хөлбөмбөгч Меттью Фламини
  • 1987 - Францын хөлбөмбөгч Хатем Бен Арфа

Нас барсан алдартнууд

  • 161 - Ромын эзэн хаан Антонинус Пиус (86 онд төрсөн)
  • 1724 - Ромын пап XIII Клемент (1655 онд төрсөн)
  • 1932 - Нобелийн шагналт Францын Ерөнхий сайд Аристид Бриан (1862 онд төрсөн)
  • 1938 - Грекийн 116 дахь Ерөнхий сайд Андреас Микалакопулос (1876 онд төрсөн)
  • 1954 - Нобелийн шагналт Германы химич Отто Диелс (1876 онд төрсөн)
  • 1997 - Нобелийн шагналт Америкийн физикч Эдуард Миллс Пурселл (1912 онд төрсөн)
  • 1999 - Америкийн нэрт найруулагч Стенли Кубрик (1928 онд төрсөн)
  • 2014 - ЗХУ-ын ардын жүжигчин Анатолий Борисович Кузнецов (1930 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


3 Сарын 7  Commons: 3 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 7 Онцлох үйл явдал3 Сарын 7 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 7 Нас барсан алдартнууд3 Сарын 7 Тэмдэглэлт өдөр3 Сарын 7Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

БутанХөнгөн атлетикУлаанбаатарБодисын солилцооТөрСолийн ДанзанТүмэн засагт хаанУйгур улсМассДавсны хүчилХөдөлгөөн (физик)ЕвропҮндсэрхэг үзэлМонгол ардын аман зохиолТөвөдАмин хүчилЕвропын орнуудын жагсаалтКапиталГалт уулЭкспортБуйр нуурВикипедиаАвтомашинАтрын аянМонгол улсын их дээд сургуулиудОросын төрийн далбааАзиБайтаг Богдын хилийн мөргөлдөөнХабул ханЗуун жилийн дайнЭрээнхүү ОдгэрэлМитозМеталлӨөлдАзотСүрьеэСолонгосын дайнНАТОЭлэгний C вирусНүүрс усМөнх хаанКомплекс тооГлюкозШвейцарБатмөнх Даян хаанТоншуулӨмнөд Солонгосын хотын жагсаалтХөлбөмбөгМонгол зурагАнандын АмарБельгиСоциализмМонгол Улсын Их СургуульЛигдэн хаанБогд хаанКанадҮлэг гүрвэлАнтибиотикМөөгМонгол дахь дэлхийн өвГэрэлЖононСоронзон оронФосфорДолгорсүрэнгийн ДагвадоржКоминтернҮр хөндөлтӨмнөд СолонгосХорлоогийн ЧойбалсанЯнгирШохойн чулууИх Монгол УлсСэлэнгэ мөрөнХунАтомЦардуулДээлийн бүсВакцин🡆 More