Сэтгүүлч

Сэтгүүлч нь олон нийтийн хэвлэл мэдээллээр дамжуулан сэдвийн мэдээлэл ба үзэл бодлыг олон нийтэд нийтлэх, түгээх ажлыг үндсэн мэргэжлээ болгон ажилладаг хүн юм.

Сэтгүүлч
Телевизийн нэвтрүүлэгч ажил дээрээ

Үүрэг

Сурвалжлагч гэдэг нь эх сурвалжтай мэдээлэх зорилгоор судалгаа хийдэг, бичдэг, мэдээлдэг сэтгүүлчийн төрөл буюу албан тушаал юм. Сэтгүүлч мэргэжилтэй хүний үндсэн мэргэжлээрээ ажиллах анхан шатны албан тушаалыг сурвалжлагч гэдэг. Сурвалжлагч нь сэтгүүл зүйн үүрэг болоод сэтгүүл зүйн зарчмын хүрээнд ажилладаг.

НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн 2012 оны тайланд “Сэтгүүлч бол нийгмийн салбаруудад, эсвэл  нийгэмд бүхэлд нь мэдээлэл өгөхийн тулд үйл явдлыг ажиглаж,  тодорхойлон  тайлбарладаг, баримтжуулдаг,  мөн нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдэгдэл, бодлого, төлөвлөгөөнд шинжилгээ хийж, ийм мэдээллийг системд оруулах,  баримт сэлт цуглуулах зорилготой хүн хувь юм” гэжээ. (Глоб интернэшнл ТББ, Сэтгүүлч гэж хэн бэ?, 2019 нийтлэлээс)

Ажлын талбар

Сэтгүүлчид нь олон төрлийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллана. Үүнд: олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад байгууллагад ажилладаг.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд

Сонин, сэтгүүл, вэб сайт, цахим сэтгүүл зүй болон телевиз, радио, подкаст, мэдээллийн агентлаг зэрэгт сурвалжлагчаар ажиллана.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байнгын тогтмол болон урт, богино хугацааны томилолт авч сурвалжлагчаар ажилладаг. Үүнд:

  • орон нутагт суугаа сурвалжлагч (аймаг, сумдад)
  • хилийн чанад дахь сурвалжлагч (гадаад улс оронд)

Албан тушаалууд

Сэтгүүлч мэргэжилтэй хүн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахад хашдаг албан тушаалууд бий.

  1. Сурвалжлагч
  2. Редактор
  3. Тоймч
  4. Булан хөтлөгч гэх мэт.

Аж ахуйн нэгж, байгууллагад

Аж ахуйн нэгж, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэлтэст сэтгүүл зүйн мэдлэг боловсрол, ур чадварын дагууд ажилладаг. Үүнд:

  • Хэвлэлийн төлөөлөгч
  • Олон нийтийн харилцааны ажилтан (Олон нийттэй харилцах ажилтан)
  • Мэдээллийн ажилтан
  • Редактор гэх мэт.

Цахим холбоос

Сэтгүүлч 
Wiktionary
Wiktionary: Сэтгүүлч – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Сэтгүүлч  Commons: Сэтгүүлч – Викимедиа зургийн сан

Tags:

Сэтгүүлч ҮүрэгСэтгүүлч Ажлын талбарСэтгүүлч Цахим холбоосСэтгүүлчОлон нийтийн мэдээлэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сэлэнгэ мөрөнОросИндонезБөөрний дутагдалӨрнө дахинТөв аймагАрван хоёр жилХүннү улсҮхэрЦэндийн ДамдинсүрэнӨвөрхангай аймагАрабын Нэгдсэн Эмират УлсНэгдсэн Үндэстний БайгууллагаЗүүдӨмнөд АмерикСонгодог дуурьХААН БанкГэр бүлМанжийн эсрэг монголчуудын тэмцэлШирэнгэн ойМонгол загасны нэрХлорТив тивийн улс орнуудУлс төрМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсГовь-Алтай аймагХөнгөн атлетикМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтБөөрТранскрипци (Мэдээллийн РНХ-н нийлэгжилт)Ёс зүйКристиано РональдоГималайЯтгаХемоглобинФранкУушгиБаавгайХарганаМонгол улсын аймаг, нийслэлУнгарМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалАмарсанааУмард СолонгосКиргизНягтМансууруулах бодисАзийн орнуудын жагсаалтОрганик химиАмерикийн Нэгдсэн УлсМонгол орны гол мөрдХимийн урвалЮрий ГагаринУвс нуурМонголын цахилгаан станцын жагсаалтСяньбиКарл МарксХар тугалгаТөгрөгЗасгийн газрын төсөвОманНомХангайн нурууНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлМонголын улс төрДундговь аймагАйдасБайгалийн гамшигЗүчиМонгол Улсын Их СургуульНүдАлтан ОрдЦагийн бүсFacebookАзиМонголын банкны жагсаалтЯмааХөх Түрэгийн хаант улсДолгорсүрэнгийн Дагвадорж🡆 More