Шри Ланка

Шри Ланка (синх.

ශ්‍රී ලංකාව; там. இலங்கை) — Өмнөд Азид оршдог бүрэн эрхт улс. Хуучнаар Цейлон.

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс
  • ශ්‍රී ලංකා ප්‍රජාතාන්ත්‍රික සමාජවාදී ජනරජය (Синхал)
  • இலங்கை சனநாயக சோசலிசக் குடியரசு (Тамил)
  • Синхал:Шри Ланка Пражатантрика Самажавади Жанаражие
    Тамил:Иланкай Сананаяку Сосалисак Кутиярасу
Sri Lanka улсын далбаа
Төрийн далбаа
Sri Lanka улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: "Sri Lanka Matha"
(Монгол: "Шри Ланка эх")
Location of Sri Lanka
Нийслэл
Томоохон хотКоломбо
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн хэлАнгли хэл
Угсаатны бүлгүүд
(2012)
  • 74.9% Синхал
  • 11.2% Шри-Ланкын тамил
  • 9.2% Ларакалла
  • 4.2% Энэтхэгийн тамил
  • 0.5% Бусад
Шашин
(2012)
70.2% Буддизм (албан ёсны)
12.6% Хиндүизм
9.7% Ислам
7.4% Христ
0.1% Бусад/Шашингүй
Ард түмний нэршилШри Ланкачууд
Төр засагНэгдмэл холимог бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Ранил Викрамасингхе
• Ерөнхий сайд
Динеш Гунавардена
• Парламентын дарга
Махинда Япа Абейвардена
• Ерөнхий шүүгч
Жаянта Жаяасурия
Хууль тогтоох байгууллагаПарламент
Үүсгэн байгуулалт
• Хаант улс байгуулагдсан
МЭӨ 543
• Ражарата байгуулагдсан
МЭӨ 437
• Анурадхапура улс
МЭӨ 437–МЭ 1017
• Чола
1017–1070
• Полоннарува
1070–1236
• Жаффна улс
1215–1619
• Дамбадения улс
1220–1341
• Гампола улс
1341–1412
1412–1597
• Ситавака
1521–1593
• Канди улс
1469–1815
• Кандийн дайн
1796
• Кандийн конвенцийг байгуулав
1815
• Британийн Цейлон
1796–1948
• Тусгаар тогтнол
2 сарын 4, 1948
5 сарын 22, 1972
• Одоогийн үндсэн хууль
9 сарын 7, 1978
Газар нутаг
• Нийт
65,610.2 км2 (120)
• Усны эзлэх талбай (%)
4.4
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 22,181,000 (60)
• 2012 тооллого
20,277,600
• Нягтаршил
337.7/км2 (24)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$318.6 тэрбум (60)
• Нэг хүнд ноогдох
$14,234 (101)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$73.7 тэрбум (79)
• Нэг хүнд ноогдох
$3,293 (132)
ОТББИ (2016)39.8
дундаж
ХХИ (2021) 0.782
өндөр · 73
Мөнгөний нэгжШри Ланка рупи (Rs) (LKR)
Цагийн бүсUTC+5:30 (ШЛСЦ)
Огнооны формат
  • өө-сс-жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+94
ISO 3166 кодLK
Домэйн нэр
  • .lk
  • .ලංකා
  • .இலங்கை
Вэбсайт
gov.lk

Шри Ланка улс Энэтхэгийн далайн Шри Ланка арал дээр оршдог. Хойд талаараа Энэтхэг, баруун талаараа Мальдивтай улсаар хиллэнэ. Нэгдмэл байгууламж, хагас ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай. Засаг захиргааны нийслэл нь Шри-Жаяварденепура-Котте, түүний хажууд байдаг хуучин нийслэл Коломбо улсын гол хот билээ.

Шри Ланкын түүх 3000 жилийн өмнөөс эхтэй. Эртний Торгоны зам хийгээд орчин үеийн Дэлхийн хоёрдугаар дайнд стратегийн ашигтай байрлалтай боомт байв. Их Британийн колоничлолоос 1948 онд онц эрх, 1972 онд бүрэн эрхтэйгээр гарч тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улс (БНАСШЛУ) болжээ.

Шри Ланка олон хэл угсаа, шашинтнаас бүрэлдсэн орон. Хүн амын олонх нь синхал үндэстэн бөгөөд тамил, ларакалла, бургер, малай зэрэг яс үндэстэн мөн амьдардаг. Зонхилох буддын шашин 2000 жилийн тэртээгээс дэлгэрсэн.

Шри Ланка НҮБ, Их Британийн хамтын нөхөрлөл, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнө Азийн хамтын ажиллагааны холбоо, Их 77-ын гишүүн орон юм. Мальдивийн хамтаар Өмнөд Азидаа Хүний хөгжлийн итгэлцүүрээр тэргүүлдэг.

Газар зүй

Шри Ланка 
Газрын зураг
Шри Ланка 
Физик газар зүй

Шри Ланка орон 65,610 км² нутаг дэвсгэртэй, дэлхийн 121-р том орон юм.

Байрлал

Шри Ланка улс Өмнөд Азийн орон болно. Орныг багтаасан Шри-Ланка (хуучнаар Цейлон) арал Бенгалын булангийн баруун өмнөд үзүүр, Энэтхэгийн далайд байх ба Энэтхэгийн техтоник хавтан дээр байрлалтай. Хойд өргөргийн 5° — 10°, зүүн уртрагийн 79° — 82° дотор багтана.

Энэтхэгийн хойгоос 50 км зайд Маннарын булан, Полкийн хоолойгоор тусгарлагдана. Арал 350 км урт, 180 км өргөн. Эргийн урт - 1585 км. Домогт өгүүлдгээр 1500 оны далайн шуургаар усан доор орсон Адамын гүүрээр эх газартай залгагддаг байсан.

Газрын тогтоц

Нутгийн ихэнх хэсэг 30-200 метр өндөр бүхий нам доор газар байна. Төв хэсэгтээ өндөрлөг бөгөөд хамгийн өндөр цэгээс эхлэн дурдвал Пидуруталагала (2524 м), Кригалпотта (2388 м), тахин шүтэгдсэн Адамын оргил (2243 м) зэрэг өндөр уулстай.

Усны зүй

Нутгийн төв хэсгийн уулсаас эх авсан гол горхи ихтэй. Гадаргын ус нутгийн талбайн 4.4%-ийг эзэлдэг. Ихэнх голууд богинохон урсаад далайд цутгах ба Махавели (335 км), Малвату (170 км) голууд илүү урт байна. Бамбараканда (263 м) мэтийн үзэсгэлэнт хүрхрээ олон.

Хүн ам зүй

Шри Ланка 
Хүн амын өсөлт
Он Шашин шүтлэг
Будда 70%
Хиндү 13%
Лал 10%
Христ 7%

Шри Ланка улс 2012 онд 20,359,439 хүнтэй (дэлхийд 55-р олон) байв. 24 хувь нь 0–14 насны багачууд, 68% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 8% нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 14 хувь хотод, 86% хөдөө оршин суудаг. Хүн амын нягт — 325 хүн/км2, жилийн өсөлт — 0.9 хувь, дундаж наслалт — 75.9 жил, хүйсийн харьцаа — 0.96, бичиг үсэг тайлагдалт — 91%.

Ард түмэн

Яс үндэс Хүн ам
(2012 он)
Хувь
Синхал үндэстэн 15,250,081 74.9%
Шри-Ланкийн тамил 2,269,266 11.1%
Ларакалла ястан 1,892,638 9.3%
Энэтхэгийн тамил 839,504 4.1%
бусад ард түмэн 100,434 0.5 %

Шри Ланкын хүн амын 75 хувийг синхал үндэстэн бүрдүүлдэг. Синхал үндэстэн нь энэтхэг-ари төрлийн хэлтэй бөгөөд нутгийн өмнөд болон төв хэсгээр голлон амьдардаг. Үлдсэн 25 хувийг арлын умард хэсгээр нутагтай дравид төрлийн хэлтэн буюу тамил, ларакалла зэрэг ард түмэн байна.

Түүх

НТӨ 37,000 оны үед хүн амьдарч байсан байж болох ул мөр Шри Ланкын Пахиянгала агуйнаас олджээ.

Шри Ланка 
5-р зуунд баригдсан Бурхан багшийн хөшөө

Эртний сурвалж Рамаянад тус арлын тухай дурдахдаа Кубера ван захирч байв гэжээ. Эрт үед ведда, якша, нага хүмүүс оршин сууж байв. Домогт өгүүлсэнээр Шри Ланкын анхны хаан нь НТӨ 543 онд Бенгал нутгаас ирж Ванга улсыг байгуулсан Вижая байжээ.

Буддын шашин

НТӨ 377 онд Пандукабая ван Анурадхапура улсыг байгуулсан нь нийтийн тооллын 1017 он хүртэл оршин тогтнов. НТӨ 250 онд Маврын улсаас лам ирж буддын шашныг дэлгэрүүлжээ. Шри Ланкын лам нар Нагандарын хийдэд шавилж, нутагтаа олон сүм, суварга барьж байгуулсан. НТӨ 245 онд Шри Ланкад таригдсан Жаяшри бодь мод дэлхий дээр байгаа хамгийн урт настай таримал мод юм.

Дундад зуун

Шри Ланка 
Сигиря цайзын дотор ханын зураг

Анурадхапурын урт түүхэнд Энэтхэгийн өмнөд эргээс Суратисса, Чола, Пандя, Калинга зэрэг улсууд Шри Ланкад халдаж байв. 25 онд Шри Ланкад буддын дөрөвдүгээр хурал байгуулагдаж Бага хөлгөний Пали судрыг бичиж эхэлсэн ба энэ нь хожим Дорно Өмнө Азийн орнуудад түгэн дэлгэрсэн. Шри Ланкыг НТӨ 47-42 онд Анула хатан хаан захирч байсан нь Азийн түүхэн дэх анхны хатан хаан байжээ. 5-р зуунд Сигиря (Тэнгэрийн цайз) хадан цайз баригдсан. Эм бариа хөгжиж, гадаадтай, Европтой худалдааны харилцаатай байв.

993 онд Энэтхэгийн хойгийн Чола улс 5-р Махинда вангийн Анурадхапураг довтлон сүйтгэж арлын хойд хагасыг эзэлсэн бол Шри Ланкын язгууртан I Ражэнда урагш түрэгдэж Полоннарувад төвлөсөн улс байгуулжээ. 1070 онд Чолаг нутгаасаа шахан гаргасан. I Паракрамабуха вангийн үед газар тариалан, усжуулалтын тогтолцоо гойд ихээр сайжирсан. 1215 онд тэнгис далайг гаталсан Калинга довтлон Жаффна улсыг байгуулснаар, синхалчууд арлын өмнөд хэсэгт шахагджээ.

Цейлон колони

Шри Ланка 
17-р зууны үеийн зураг

1505 онд Португалийн далайчин Шри Ланкад ирсэн. 1517 онд Коломбо цайзыг барьж эрэг орчмыг колоничлож эхэлсэн. Нидерланд-Португалийн дайны эцэст Коломбо 1656 онд Нидерландын мэдэлд оров. Энэ үед колоничлогчдод автаагүй Канди улс оршин байв. Напалеоны дайны үед Шри-Ланк Франц, Их Британийн гарт ээлж дараалан шилжсэн. 1815 оны дараа Канди улсын сүүлчийн ван Энэтхэг рүү дутааж арал бүрмөсөн Их Британийн колоничлолд орсон. Цейлонд кофе тариалж экспортлох болсон ба дараа нь цай тариалдаг болжээ. Цейлоны хурлын зөвлөл байгууллагад синхал, тамил үндэстэн оролцох ба зөрчилдөөнтэй тэмцэлтэй байдаг болсон. Зарим үед цөөнх болох тамилын улс төрийн давамгайлал ч үүсч байв.

Шри Ланка 
Коломбо. Боомт болон тэнгэр баганадсан байшин.

Тусгаар Шри-Ланка

1948 онд Цейлон Их Британийн онц эрхт нутаг (доминион) болж зэрэг ахив. Сенананаяке анхны ерөнхий сайдаар томилогдов. 1958 онд синхал хэлийг цор ганцаар албан ёсны болгох гэхэд тамилын эсэргүүцэлтэй тулгарав. 1972 онд Шри-Ланка бүрэн эрхт бүгд найрамдах улс болсон. Үндэстэн хоорондын зөрчил тус улсыг иргэний дайнтай болгосон. 1977 оны үндсэн хуулиар зах зээлийн эдийн засгийг тунхаглав. Хоёр улсын гэрээ байгуулсан ёсоор 1987 онд Энэтхэгийн цэрэг Шри Ланкын хойд нутагт энхийг сахиулах байлдааны ажиллагаа явуулсан. 2004 оны цунами 35000 хүний амийг авч гамшиг тарьсан. 1983-2009 оны хооронд үргэлжилсэн иргэний дайнд 60-100 мянган хүн амь үрэгдсэн гэдэг. Шри Ланкын эдийн засаг хурдацтай өсч байгаа.

Лавлах бичиг

Tags:

Шри Ланка Газар зүйШри Ланка Хүн ам зүйШри Ланка ТүүхШри Ланка Лавлах бичигШри ЛанкаБүрэн эрхт улсТамил хэлУлсӨмнөд Ази

🔥 Trending searches on Wiki Монгол:

Металл биш элементЗанабазарНойр булчирхайБуйр нуурХүйсийн баримжааНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлСалхины эрчим хүчХүнсний нэмэлт бүтээгдэхүүнЦагийн бүсСэтгэл судлалПенициллинАнгарагХарилцааБөө мөргөлКубаМагниХААН БанкХүхэрТөгс-Очирын НамнансүрэнПрокси серверДолоннуурын чуулганГол мөрөнЭнерги хадгалагдах хуульМонголын улс төрУрвалын хурдӨвөрхангай аймагБүгд Найрамдах УлсХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалИхэр (орд)Цахилгаан эсэргүүцэлХишгээгийн НямбаатарЭтанолТүрэгХоол боловсруулалтТөв АзиЭкологиНАТОЗагалмайтны аян дайнБудГалилео ГалилейАвстралиНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньЭволюциСэлэнгэ мөрөнМалайзИмпрессионизмМонголын спортБаян-Өлгий аймагДэд бүтэцҮзэмчинМонгол бөөгийн шашны үүсэл хөгжилОнолМесопотамиЛиберализмДундад зууны монгол аймгуудМонгол орны уулсЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэХимийн тайлбарНуурУмард СолонгосХавтгайЦахилгаан соронзонБразилҮет хөлтөнМодШинэ засгийн бодлогоОнги голХүйтэн дайнДөрвөн Ойрадын холбооЦагадайУкраинБямбын РинченТөрОдхүүгийн ДөлгөөнВена (анатоми)АристотельТүүхэн эх сурвалж6 сарын 22Усны эргэлт🡆 More