Тэмбүү нь (Treponema pallidum) бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.
Тэмбүүгийн үүсгэгч нь хүчилтөрөгч багатай, чийглэг орчинд амьдардаг. Амьдрах хамгийн таатай температур нь 37 градус бөгөөд хүний биеийн гадна 3-6 цаг амьдрах чадвартай байдаг байна.
Тэмбүүгийн халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход, олон бэлгийн хавьтагчтай байх, тэмбүүгийн халдвартай эхээс урагт дамжин халдварлах, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, ХДХВ болон бусад БЗХӨ-тэй байх нь тэмбүүгийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.[баримт хэрэгтэй] Тэмбүү өвчин нь аяга таваг, хувцас, угаалгын өрөө, усан сангаар дамжихгүй. Хэдийгээр халдвар аваад эмчлэгдсэн ч дахин халдвар авах эрсдэл байсаар байна.
Тэмбүү нь үе шаттайгаар хүндэрдэг бөгөөд шат ахих тусам шинж тэмдэг нь өөрчлөгдөж хүндэрдэг. Идэвхтэй болон далд хэлбэртэй учир олон жил халдвартай гэдгээ мэдэхгүй явах тохиолдбол бий.
Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарах хүртэл хугацааг нууц үе гэнэ. Нууц үе дунджаар 3 долоо хоног орчим үргэлжилдэг. Үүний дараа шинж тэмдэг нь 3 үе шаттай илэрнэ.[баримт хэрэгтэй]
Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ургийн тэмбүү, төрснөөс хойш хоёр нас хүртэл бага насны, хоёр наснаас хойш бол хожуу үеийн төрөлхийн тэмбүүтэй гэж үзнэ. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд өсөж, бойжих явцдаа дүлийрэх, шүдний гажигтай болох, хамрын хянган яс шигдэж орох зэрэг хүндрэлүүд бий болох аюултай байдгийг анхаарах хэрэгтэй.
Хэрэв эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон бол нэг сарын цусны шинжилгээ өгөх болон 4-6 сарын дотор давтан шинжилгээ өгөх шаардлагатай. Бэлгийн замын халдварт өвчин дангаараа тохиолдох нь ховор болсон. Өөр халдварууд хавсарч тохиолдох нь ихэсч байгаа учраас PCR шинжилгээгээр нарийн оношлуулах хэрэгтэй.
Нэгдүгээр үе шатанд хатуу ярнаас арчдас авч микроскопоор шинжилнэ. Нэг хоёрдугаар үед цуснаас шинжилгээ авч оношлох боловч уг шинжилгээг хийлгэхдээ давхар бусад БЗХӨ-ны үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв гуравдугаар үе шатанд орсон бол тархи нугасны шингэнд тэмбүүгийн үүсгэгч тодорхойлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Нэг болон хоёрдугаар үеийн тэмбүү нь эмчлэгдэх боломжтой бөгөөд пенциллин, антибиотик эмчилгээг эмчийн заавар, хяналтан дор хийнэ.
Тэмбүүгийн эмчилгээ хийлгэсний дараа тодорхой давтамжтайгаар цусны шинжилгээ өгөх, бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгийн хавьтагчаа эмчилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авна.
This article uses material from the Wikipedia Монгол article Тэмбүү, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.