Мах

Хүн төрөлхтөн анх бий болохдоо л аливаа амьтны махыг идэж ирсэн.

Гэхдээ газар зүйн байршил, уур амьсгал, улс үндэстэний ёс заншлаасаа шалтгаалан төрөл бүрийн амьтны махыг идэж иржээ. Амьтан бүрийн мах янз бүрийн найрлага, шим тэжээлтэй байдаг. Махыг дотор нь ангийн, малын, гэрийн тэжээмэл амьтны, далайн амьтны гэх мэтээр ангилдаг. Малын махыг монголчууд тураг мах, дотор мах гэж ангилдаг. Дотор маханд таван цул эрхтэн, гэдэс дотрын мах орох бөгөөд ясан дээр тулгуурласан булчинлаг махыг тураг мах хэмээн нэрлэдэг. Далайн орныхон голдуу загас, хавчны махыг хэрэглэдэг байхад эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улирал хосолсон, нүүдэлчний соёл иргэншилтэй монголчууд өөх тос, уураг ихтэй ан амьтан, малын махыг янз бүрээр боловсруулан хэрэглэж иржээ. Монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг мах нь ихэвчлэн төмөр, ус, шороо, уургийн бүтэцтэй бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг. Монголчууд зун, намрын улиралд халуун учир махны хэрэгцээгээ багасгаж, цагаан идээг ихэвчлэн хэрэглэж ямаа, тэмээний борц голдуу иддэг. Харин өвөл, хавар хүйтэн сэрүүн учир илчлэг, өөх тос ихтэй хонь, үхэр, адууны махыг хэрэглэдэг. Адууны мах нь халуун чанартай учир янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг учир амаржиж төрсөн хүнд хонины махаар шөл хийж өгдөг. Монголчуудын махыг боловсруулан хэрэглэж ирсэн нэг чухал арга бол ямаа, тэмээ, үхрийн махыг борцолж (хатааж) удаан хугацаагаар иддэг, Энэ нь бас халуун дулааны улиралд амт чанараа алдаж муудахгүй, нүүдэллэн явахад ачаа тээшинд хөнгөн авсаар аргыг олсон хэрэг. Харин адууны махыг борцолдоггүй. Казакууд каз хийж иддэг.Монголчуудын гэр зөвлөмжид мах 17% ийг эзэлдэг.

Мах
Үхэр, гахай, тахианы мах

Сонирхолтой баримт

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр 2018 онд Хятадад үхрийн махны нийт хэрэглээ 8.5 сая тоннд тооцогдож, АНУ-ын зах зээлээс гуравдугаарт ордог

Тэмдэглэл


Гадны холбоос

Мах  Commons: Мах – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

6 сарын 22СүрьеэПротонГазрын тосХошуудМонголчуудын Япон руу хийсэн довтолгооМонгол улсын төрийн сүлдБодончарХар-Ус нуурХүйтэн дайнМексикЭлэгЦиклонУушгиДэлхийн нэгдүгээр дайнВ эсХалимРомын эзэнт гүрэнЖамухаГовь-Алтай аймагБадганӨвөр МонголСарХур тунадасҮндэстэн дамнасан корпорациФранцДалайн урсгалМонголчуудЭсийн бөөмЕсөн эрдэнэМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхЦээрлэх ёсонТомас Альва ЭдисонБөөрМонгол Улсын гадаад харилцааМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхНайдангийн ТүвшинбаярСэргээгдэх эрчим хүчӨгэдэй хаанТоргуудАмерикийн Нэгдсэн УлсНаадамОлимпын наадамПрокси серверТүрэгТайхар чулууПотенциал энергиГелиЭндотермик урвалҮндсэрхэг үзэлТэрхийн цагаан нуурМонголын намын жагсаалтДархан-Уул аймагИнерт хийИнтернэтВена (анатоми)Монгол ёсЭлсэн тасархайdt691Чингис хаанМакро эдийн засагТүүхЛитрИх ХуралдайОлноо Өргөгдсөн Монгол УлсХишигтэнМонгол овог аймгуудын жагсаалтМеталл биш элементХурдМэдээллийн системМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсГол мөрөнМонголын замын хөдөлгөөний тэмдэгНомхон далайХангайн нурууТуйлын туулайКанадПунцагийн Цагаан🡆 More