Бууз

Бууз бол Монголчуудын идэх дуртай хоол бөгөөд битүү хоолны төрөлд багтдаг.

Гурилыг ясны шөлөөр зуурч, ижил хэмжээтэй бондгор тасдаж, элдэж хавтгайлж, дугуй хэлбэртэй болгоод мах татах амтлан шүүслээд гуриландаа чимхэж , ууранд жигнэж болгодог монгол хоол. Цагаан сарын үеэр монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол юм. Буузны онцлог хий хуй хөөдөг чанартай хоол хэмээн үздэг

Бууз
Бууз

Төрөл ангилал

Буузны шанз болон гурилан зуурмагаас шалтгаалж ангилж нэрлэдэг.

Шанзаар ангилах нь

Уугуул шанзаар ангилах нь

  • Үхрийн махан бууз (бүдүүн үхрийн бууз, үхрийн мах, өөхийг алаглуулна)
  • Хонины махан бууз (хонины гуяны махтай, өөх мах алаглуулна)
  • Хонь, үхрийн махан бууз (үхрийн хар бараан өөхгүй махан дээр, хонин тарган өөхтэй мах нэмнэ)
  • Өөхтэй бууз (сүүлний өөхийг жигд татаж нэмсэн байна)
  • Өөхгүй бууз (хонь болон үхрийн махыг өөхгүйгээр авч хэрэглэнэ)

Орчин цагийн шанзаар ангилах нь

  • Гурвалжин будаатай бууз (татсан мах 70 хувь, жигнэсэн гурвалжин будаа 30 хувь)
  • Хөц будаатай бууз (татсан мах 80 хувь, жигнэсэн хөц будаа 20 хувь)
  • Байцайтай бууз (татсан мах 50 хувь, жигнэсэн байцаа 50 хувь)
  • Ногоотой бууз (төмс, лууван, байцаа, ногоон вандуй гэх мэт)
  • Бууцайтай бууз гэх мэт (татсан мах дээр бууцай амталгаагаар нэмнэ)
  • Веган бууз (байцай, шар буурцагны мах гэх мэт)

Гурилан зуурмагаар ангилах нь

  • Ногоон бууз (гурилын зуурмагт бууцай хийнэ)
  • Бор бууз (бүхэл үрийн гурил болон ширхэгтэй гурилаар зуурмаг хийнэ)

Амтлагчаар ангилах нь

  • Гоньдтой бууз
  • Хөмөлтэй бууз
  • Цээнэтэй бууз

Чимхэлтээр ангилах нь

Буузны шанзыг гурилан зуурмагаа жигдэж тасдаж бээмбийлж, дугуйлан хавтгайлж, нимгэн дугуй болгоод шанзаа хийгээд чимхэж боохыг "бууз чимхэлт", "буузны чимхээс" гэж нэрлэнэ. Буузны чимхээс хэр зэрэг нямбай жигд байгаагаар нь Монголчууд айл гэрийн эзэгтэйн ажил, үйлийг шинждэг.

Хийх арга

Орц найрлага

Хэрэглэх зүйл

  • Жигнүүр
  • Илдүүр
  • Гамбанз буюу Бандан мод

Хийх дараалал

  1. Гурилаа устай хольж зуурна.
  2. Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
  3. Элдсэн гурилан дээрээ (татсан мах, сонгино зэрэг амтлагч хольж, шөллөсөн) шанзаа тавин чимхэнэ. Буузны чимхэлт, чимхээс нь ихэнхдээ дугуй хэлбэртэй байдаг.
  4. Жигнүүртээ ус хийн буцалмагц, жигнүүр дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ. (хөлдүү буузыг 25-30 минут жигнэнэ)

Гадаад холбоос

Буузны чимхээс

Веган бууз хийх арга

Ногоотой бууз хийх арга

Монгол хоол-бууз

Цахим холбоос

Бууз  Commons: Бууз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Бууз Төрөл ангилалБууз Хийх аргаБууз Гадаад холбоосБууз Цахим холбоосБуузУсЦагаан сар

🔥 Trending searches on Wiki Монгол:

Улаанхус сумШвейцарИталиМономерБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжОросАрабын Нэгдсэн Эмират УлсИнновациАтомын цөмҮзэмчинМейозЧингис хааны дөрвөн нохойУлс төрУсЧулууӨөхний хүчлийн нийлэгжилтДархлалын олдмол хомсдолАж үйлдвэрТуужБиохимиМонголчуудын эдийн соёлЭлэгний C вирусАргентинРНҮлэг гүрвэлСолонгоГарын таван хуруу (кино)Зүүн Өмнөд АзиМонгол Улсын Ерөнхий СайдЧингис хааны дөрвөн хүлэг баатарМонгол ёс заншилНягтНүүрсустөрөгчЭсЦагадайЭнэтхэгийн философиТуул голҮерЮань улсын хаадТуйлын туулайБямбын РинченЖаргалант сум (Архангай)БаядЧинагийн ГалсанМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедМонгол хаадУхнаагийн ХүрэлсүхИх Монгол улсын цэргийн тактикAppleОюутолгойБүжигБөөрний дутагдалЁс зүйНатурал тооАзотын хүчилБитНойр булчирхайДүүрэгЗүрхний массажДэлхийн улс орны жагсаалтХандгайИранТотем шүтлэгГенАлтан улсЁс зүйн философиМонгол хувцасАвга болон нагацКарл МарксМанзуширын хийдЧингисийн чулууны бичигМөнх хаанХүн амын нягтралВьетнамШинэ засгийн бодлогоТөрАлтай Таван Богд🡆 More