Арвай

Арвай буюу эгэл арвай (Латин: Hordeum vulgare L.) нь үетний овгийн, өвслөг, нэг наст, арвайн төрлийн нэгэн зүйл ургамал.

Арвай нь 10'000 жилийн өмнөөс тариалагдаж эхэлсэн анхны таримал ургамлуудын нэг. Арвай нь хүнсний, малын тэжээлийн, шар айраг болон согтууруулах ундааны түүхий эдийн зориулалттайгаар ашиглагдсаар ирсэн. Арвай нь мөн хэд хэдэн эрүүл хүнсний бүрдүүлэгч болдог ч, түүний дийлэнхийг соёолж ургуулахад ашигладаг. Англиар barley, оросоор ячмень гэж тус тус нэрлэдэг.

Арвай
Арвай. Гар зураг
Арвай. Гар зураг
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Нэг талт үрт
(зэрэглэлгүй) Commelinids
Баг: Цэцэгт үетэн
Овог: Үетэн
Дэд овог: Pooideae
Бүл: Triticeae
Төрөл: Арвай
Зүйл: Эгэл арвай
Латин нэр
Hordeum vulgare
L.
Ижил утгатай нэршил
Жагсаалт
    • Frumentum hordeum E.H.L.Krause nom. illeg.
    • Frumentum sativum E.H.L.Krause
    • Hordeum aestivum R.E.Regel nom. inval.
    • Hordeum americanum R.E.Regel nom. inval.
    • Hordeum bifarium Roth
    • Hordeum brachyatherum R.E.Regel nom. inval.
    • Hordeum caspicum R.E.Regel nom. inval.
    • Hordeum coeleste (L.) P.Beauv.
    • Hordeum daghestanicum R.E.Regel nom. inval.
    • Hordeum defectoides R.E.Regel nom. inval.
    • Hordeum durum R.E.Regel nom. inval.
    • Hordeum elongatum R.E.Regel nom. inval.
    • Hordeum gymnodistichum Duthie
    • Hordeum heterostychon P.Beauv. [Spelling variant]
    • Hordeum hexastichon L.
    • Hordeum hibernaculum R.E.Regel nom. inval.
    • Hordeum hibernans R.E.Regel nom. inval.
    • Hordeum himalayense Schult.
    • Hordeum hirtiusculum R.E.Regel nom. inval.
    • Hordeum horsfordianum R.E.Regel nom. inval.
    • Hordeum ircutianum R.E.Regel nom. inval.
    • Hordeum jarenskianum R.E.Regel nom. inval.
    • Hordeum juliae R.E.Regel nom. inval.
    • Hordeum kalugense R.E.Regel nom. inval.
    • Hordeum karzinianum R.E.Regel nom. inval.
    • Hordeum kiarchanum R.E.Regel nom. inval.
    • Hordeum laevipaleatum R.E.Regel nom. inval.
    • Hordeum lapponicum R.E.Regel nom. inval.
    • Hordeum leptostachys Griff.
    • Hordeum macrolepis A.Braun
    • Hordeum mandshuricum R.E.Regel nom. inval.
    • Hordeum mandshuroides R.E.Regel nom. inval.
    • Hordeum michalkowii R.E.Regel nom. inval.
    • Hordeum nekludowii R.E.Regel nom. inval.
    • Hordeum nigrum Willd.
    • Hordeum pamiricum Vavilov nom. inval.
    • Hordeum parvum R.E.Regel nom. inval.
    • Hordeum pensanum R.E.Regel nom. inval.
    • Hordeum polystichon Haller
    • Hordeum praecox R.E.Regel nom. inval.
    • Hordeum pyramidatum R.E.Regel nom. inval.
    • Hordeum revelatum (Körn.) A.Schulz
    • Hordeum sativum Jess. nom. illeg.
    • Hordeum sativum Pers. nom. inval.
    • Hordeum scabriusculum R.E.Regel nom. inval.
    • Hordeum septentrionale R.E.Regel nom. inval.
    • Hordeum stassewitschii R.E.Regel nom. inval.
    • Hordeum strobelense Chiov.
    • Hordeum taganrocense R.E.Regel nom. inval.
    • Hordeum tanaiticum R.E.Regel nom. inval.
    • Hordeum tetrastichum Stokes
    • Hordeum transcaucasicum R.E.Regel nom. inval.
    • Hordeum violaceum R.E.Regel nom. inval.
    • Hordeum walpersii R.E.Regel nom. inval.
    • Secale orientale Schreb. ex Roth nom. inval.

2014 онд арвайн нь үйлдвэрлэлийн хэмжээгээрээ (144 сая тн) эрдэнэ шиш, тутарга, улаан буудайн дараа дөрөвдүгээрт орсон.

Биологи

Арвай 
Арвай
Арвай 
Арвайн үндэсний хөндлөн огтлол

Арвай нь үетний овгийн гишүүн, өөрөө тоос хүртдэг, 14 хромосомтой диплоид зүйл юм. Таримал арвайн өвөг болох зэрлэг арвай Hordeum vulgare subsp. spontaneum нь Үржил шимт Хавирган сарын тал хээр ба ойт хээрийн нутгаар дамжин Баруун Ази болон зүүнхойд Африкт элбэг таардаг. Мөн хөндөгдсөн хөрс, талбайд элбэг тохиолдоно. Бусад газарт ховор ургана. Хожим, генийн судалгаагаар Төвөд арвайг тарималжуулсан бас нэг төв болох нь тогтоогдсон.

Тарималжуулсан нь

Хоёр ба зургаан эгнээт арвай

Арвай 
Хоёр ба зургаан эгнээт арвай

Зэрлэг арвайн болон арвайн эртний зүйлүүд нь гурвалсан хэлбэртэй түрүүтэй байсан. Эдгээрийн зөвхөн төвийнх нь үржил шимтэй, нөгөө хоёр нь үгүй. Энэ шинж тэмдэг нь хоёр эгнээт арвай гэж нэрлэгдэх зарим зүйл ургамалуудад хадгалагдан үлдсэн. Нэг доминант ба нэг рецессив мутацын үр дүнд хажуугийн эгнээнүүд үржил шимтэй болж зургаан эгнээт арвай үүснэ. Сүүлийн генийн судалгаагаар, vrs1 ганц генийн мутац л хоёр эгнээтийг зургаан эгнээт болох шалтгаан нь болдог гэдгийг тогтоожээ.

Хоёр эгнээт арвай нь зургаан эгнээттэй харьцуулахад уураг бага, ферментацид орох сахар өндөр агуулдаг. Уураг өндөртэй арвай мал тэжээхэд нэн тохиромжтой. Соёолжны арвай ихэвчлэн уургийн агууламж багатай байдаг нь уургийн агууламж нь шар айргийг булингартуулдагтай холбоотой. Хоёр эгнээт арвайг Английн уламжлалт эйл маягийн болон Германы уламжлалт шар айргийг үйлдвэрлэхэд ашигладаг бол, зургаан эгнээт арвайг Америкийн лагер стилийн шар айрагт, ялангуяа эрдэнэ шиш, тутрага зэрэг нэмэлтүүдийг хэрэглэх тохиолдолд өргөн ашигладаг.

Хальсгүй арвай

Ангилал

Арвай 
Арвай

Хими

Эгэл арвай нь коффеиний хүчил ба р-кумариний хүчил зэрэг фенолыг, ферулын хүчил, 8,5'-диферулын хүчил, флавиноидууд болох катехин-7-О-глюкоз сапонарин, катехин, процианидин В3, процианидин В2, проделфинидин В3, алкалоид болох хорденинийг агуулдаг.

Арвайн боловсорч гүйцсэн үр нь 15,8 хүртэл хувь уураг, 76 хүртэл хувь нүүрс ус, 3—5 хувь өөх тос, 9,6 хүртэл хувь эслэг, ферментүүд, В, D, Е, А-ийн төрлийн витаминуудыг агуулдаг.

Тархалт

Дэлхийн олон оронд нийт 70 орчим сая га-д тариалдаг. Ургаж байгаа газар болгон хөрс, уур амьсгалын хувьд ихээхэн ялгаатай. Хойшоо умард өргөргийн 68-700, урагшаа экваторийн бүсэд хүрч байгаа бол далайн төвшинөөс дээшээ ихээхэн өгсөж, улаан буудай, хошуу будаа оршиж үл чадах өндөрлөг өөд өгсжээ. Манай орны хувьд үйлдвэрлэлийн хэмжээнд 1970-аад оноос тариалж эхэлсэн.

Үйлдвэрлэл

Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид, 2014
Улс Үйлдвэрлэл (сая тонн)
Оросын Холбооны УлсАрвай  Орос
20.4
ФранцАрвай  Франц
11.7
ГерманАрвай  Герман
11.6
УкраинАрвай  Украин
9.0
КанадАрвай  Канад
7.1
ИспаниАрвай  Испани
7.0
Их БританиАрвай  Их Британи
6.9
ТуркАрвай  Турк
6.3
Дэлхийн нийт
144.5
Эх сурвалж: FAOSTAT - НҮБ-н хүнс ба газар тариалангийн байгууллагын статистикийн хэлтэс, 2014

2014 оны дэлхийн нийт үйлдвэрлэл 144 сая тн бөгөөд 20.4 хувиар ОХУ тэргүүлж, Франц ба Герман удаална.

Бүрхүүл ургамал

Хөрсний элэгдэл

Зусах арвай нь өвөлжих арвайтай харьцуулахад өнгөц үндэслэдэг ч хурайшил ихтэй нутагуудад хөрсийг хүчтэй барьж элэгдлээс хамгаална.

Тэжээл баригч

Арвай нь их хэмжээний азотыг барин хадгалах чадвартай. Калифорнид хийсэн судалгаагаар, эгэл гишийн (Vicia faba) дараа өвөлжих бүрхүүл ургамал байдлаар тариалсан арвай нь 35.6 кг/га азотыг барисан бол ижил нөхцөлд, нэг наст хөх өвс (Англи: annual ryegrass) 22.2 кг/га азотыг барисан байдаг. Өөр судалгаагаар, арвайг таримал вандуйтай (Pisum sativum) бүрхүүл ургамлын багц болгон тариалахад түүний азот барилт нэмэгддэг нь тогтоогдсон. Арвайн үлдэгдлийг талбайгаас зайлуулаагүй тохиолдолд фосфор ба калийн циклийг сайжруулдаг.

Дарангуйлагч

Арвай нь хурдан соёолдог учир амьдралынхаа эхний үеүүдэд хөрсний чийгийг авах замаар хог ургамлыг мэдэгдэхүйц дарангуйлдаг. Мөн сүүдэрлэж, аллелопат химийн бодисуудыг ялгаруулж дарангуйлна.

Арвай нь хэд хэдэн овгийн (Cicadellidae, Aphid, Spodoptera, Mythimna) хортон шавьж, үндэсний ялзралын нематод/дугуй өт болон бусад хортон шавьжуудыг дарангуйлдаг болох нь цөөнгүй судалгаагаар тогтоогдсон.

Ус шингээлтийг сайжруулагч хөрсний органик матери

Арвай нь их хэмжээний биомассыг хурдан бий болгох эх үүсвэр ба энэ их биомасс нь түүний салаалсан үндэсний хамтаар хөрсний бүтцийг сайжруулж ус шингээлтийг нэмэгдүүдэг (273, 445). Калифорнийн тариалангийн системд ашиглагддаг UC476 ба COSINA сортын арвай нь 14.5 тн/га биомассыг үйлдвэрлэдэг.

Харьцуулалт

  • Арвай нь хошуу будаанаас бутлалт өндөртэй ба илүү ганд тэсвэртэй бол хошуу будааны өрсөлдөх чадвар арвайнаас бага тул илүү сайн хослогч ургамал (Англи: companion crop) эсвэл сувилагч ургамал (Англи: nurse crop) байдаг (397).
  • Арвай бусад бүх үетэн бүрхүүл ургамлуудаас илүү шүлтлэг хөрсийг тэсвэрлэдэг.
  • Арвайн өвөлжих хувилбар нь өвөлжилт тэсвэрлэх чадвараараа өвөлжих улаан буудай, хөх тариа, тритикалид хүрдэггүй.

Эх сурвалж

Гадаад холбоос

Загвар:Barley Загвар:Cereals Загвар:Bioenergy

Tags:

Арвай БиологиАрвай ТархалтАрвай ҮйлдвэрлэлАрвай Бүрхүүл ургамалАрвай Эх сурвалжАрвай Гадаад холбоосАрвайЗүйлЛатин хэлТөрөл (биологи)

🔥 Trending searches on Wiki Монгол:

Өвөр МонголИх Монгол УлсЗүчиПрокси серверДархан (хот)ВикипедиаГалт зэвсэгГандантэгчэнлин хийдЦусПенициллинГомеостазКристиано РональдоЖавзандамба хутагтИосиф СталинЭр бэлгийн эсСэргэн мандалтын үеХүйтэн дайнНямаагийн ЭнхболдОнги голЛитрКальциОюутолгойОктябрийн хувьсгалГрекийн хот-улсуудАлтан урагУнгарЗүүнгарын Хаант УлсХархорумШирээний теннисНисэх онгоцӨмнөговь аймагТомас Альва ЭдисонЗуун жилийн дайнУхаалаг гар утасБөө мөргөлСарьсан багваахайАлтай Таван БогдТөвөдийн Буддын шашинЕсүхэй баатарБуддын шашинДезоксирибонуклейн хүчилМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний КомиссСанхүүҮндэсний бөх1990 оны Монголын ардчилсан хувьсгалУнадаг дугуйДархадМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтҮзэмчинБөөрТамгагүй төрАнгли хэлДолгорсүрэнгийн ДагвадоржАнглиИррационал тооЧингис хааны дөрвөн хүлэг баатарДаатгалЁс зүйн философиТоргуудСүхбаатарын талбайМонголчуудын эдийн соёлМонголын банкны жагсаалтҮхэрЛиберализмАмин хүчилБарон Унгерн фон ШтернбергМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтНэгдсэн Үндэстний БайгууллагаМонголын үндэсний түүхийн музейКүнзийн сургаалХидан УлсАрдын хувьсгалЦахилгаан оронОдиссейШарын шашинЦусны сийвэн🡆 More