Хуушуур

Хуушуур бол Монголчуудын битүү хоолны төрөлд багтдаг.

Өрнө дахины улс орнуудад хийдэг махтай шарсан боовны нэг төрөл гэж болно. Хуушуур буюу махтай боовыг халуун тосонд хурдан шуурхай шарж, хайрч хийдэг тул Монголчууд эрийн гурван наадам, зон олон ихээр цугладаг баяр наадам, цэнгүүн, аялал зугаалгын урин дулаан цагт идэх дуртай. Тиймээс ч "наадмын хуушуур" гэсэн хэллэг гарсан. Багахан хэмжээний зуурсан гурилд хонь, үхрийн махыг жижиглэн хэрчиж, хавчуулаад тосонд гүнд шарж болгох эсвэл гүехэн хайрч болгох аргаар болгодог байна. Тиймээс "хуушуур хайрах" эсвэл "хуушуур шарах" гэсэн хэллэг бий. Хуушуурын шанзыг гол төлөв мах болоод давс, сонгино, саримс, заримдаа халуун ногоогоор хачирлан амталж бэлтгэнэ. Түүнээс гадна төмс, лууван, байцайтай хуушуур гэж байх ч нэг их түгээмэл биш.

Хуушуур
Хачиртай хуушуур

Түүх

Энэ хоолыг Хятадаас гаралтай гэх яриа байдаг. Монголчууд нүүдэлчид учир тариа будаа тарьдаггүй байснаас магадлал байж болох юм. Хуушуураас гадна банш, бууз зэрэг нь Хятадаас орж ирж, Монголжсон хоол аж.

Төрөл ангилал

Хуушуурын орц найрлагаас шалтгаалж хуушуурыг ангилж нэрлэдэг. Хуушуурын шанзыг зөвхөн мах болон амтлагч байхаас гадна олон янзын орц найрлагатай байдаг. Түүний адилаар хуушуурын гурилан зуурмагийг олон янзаар бэлтгэнэ.

Шанзаар нь ангилах нь

Уугуул шанзаар ангилах нь

  • Таван цулын хуушуур (элэг, дэлүү бөөр, зүрх, уушги)
  • Бяслагтай хуушуур (Монгол түүхий сүүний бяслаг, өрөм)
  • Элэгний хуушуур (Хонь, үхрийн элэг ба сүүлний өөх)
  • Шөлтэй хуушуур (Хуушуурын битүүмжлэл сайн, шөллөгөө ихтэй)

Орчин цагийн шанзаар ангилах нь

  • Кимчитэй хуушуур (Солонгос кимчи-г хонины махтай хамт)
  • Будаатай хуушуур (Цагаан будаа-г хонь, үхрийн махтай хамт)
  • Төмстэй хуушуур (Жигнэсэн төмс ба лууван гэх мэт)
  • Веган хуушуур (Шар буурцагны мах ба ногоо)
  • Байцайтай хуушуур (Жигнэсэн байцай, лууван эсвэл жигнэсэн байцай ба хонь, үхрийн махтай хамт)

Амтлагчаар нь ангилах нь

  • Халиартай хуушуур (шинэхэн болон дарсан халиар)
  • Хөмүүлтэй, хөмөлтэй хуушуур (шинэхэн болон дарсан хөмүүл)
  • Халгайтай хуушуур (шинэхэн болон хатаасан халгай)

Хуушуурын гурилан зуурмагийн хөгжил

Гурилан зуурмагаар ангилах нь

  • Бууцайтай хуушуур (Бууцайны нухаш, шүүс)
  • Хүрэн манжинтай хуушуур (Хүрэн манжингийн шүүс эсвэл хатаасан нунтаг)
  • Бүхэл үрийн хуушуур (Бүхэл үрийн гурилын холимог)
  • Бор гурилын хуушуур (Ширхэгтэй болон бараан гурилан холимог)

Хэлбэр хэмжээгээр ангилах нь

  • Дугуй буюу бөөрөнхий хуушуур (Наадмын хуушуур)
  • Залхуу хуушуур (Дугуй гурилыг нугалалгүй хоёр талаас давхарлаж чимхэнэ)
  • Гэрийн хуушуур буюу Тал саран хуушуур
  • Давжаа хуушуур (Алгын чинээ амтат хуушуур)

Хуушуур хийх арга

Хуушуур 
Хуушуур

Жор

Ойролцоогоор 16 ширхэг хуушуур

  • Гурил 250 гр
  • Ус 150 мл
  • Өөхтэй хурга эсвэл хонины татсан мах 400 гр
  • Жижиг сонгино 1 ширхэг (маш сайн жижиглэж хэрчих)
  • Cаримсны хумс 2 ширхэг (маш сайн жижиглэж хэрчих эсвэл нухах)
  • Давс (Амталгаагаар)
  • Хар нунтаг чинжүү (Амталгаагаар)
  • Гоньдны толгой 1 ширхэг
  • Ургамлын тос 750 мл (шарахад хэрэглэнэ)

Бэлтгэх

  1. Гурил зуурахад томоохон аяганд гурилаа хийгээд ус нэмээд зуурна. Нэгээс хоёр минут нухсны дараа гялгар уутанд ороогоод хөргөгчинд хийж таваас арван минут амраана.
  2. Татсан махаа сонгино, сармис, хоол амтлагч, гоньдтойгоо хольж амтлаад гурилаа хөргөгчнөөс гаргана.
  3. Гурилан зуурмагаа 16 тэнцүү хэсэгт хувааж 10 см орчмын диаметртэй дугуйлж элдэнэ.
  4. Элдсэн гурилынхаа голд амталсан махаа тохирох хэмжээгээр нь хийж, гурилаа дундуур нь нугалаад үзүүрийг нь чимхэнэ.

Шарах

Хайрч шарах арга

  1. Шарагчаа цельсийн 180 градус хэм халааж бэлтгэнэ.
  2. Тосоо хайруулын тавагт хийж, цельсийн 180 градус хэмд халаана. Тос халсан эсэхийг талхны өчүүхэн хэсэг хийж, алтан шар өнгөтэй болтол нь шарж шалгана.
  3. Халсан тосондоо хуушуураа зөөлнөөр гулгуулан хийж, нэгэн зэрэг гурваас дөрвөн ширхгийг алтан шар өнгөтэй болтол нь хайрна.
  4. Бүх хуушуураа хайрсныхаа дараа шарах шүүгээнд хийж, арваад минут шарсны дараа зооглож болно.

Хуушуур үйлдвэрлэл

Хуушуур нь илчлэг чанар өндөртэй, уураглаг хоол юм. Монголчуудын битүү хоолны ангилалд багтдаг. Нэг ширхэг хуушуур нь 300-350 калори илчлэгтэй байна. Нэг таваглалтад гурван ширхэг байх нь хамгийн зохистой байдаг.

Одонтой ээжийн хуушуур цайны газар

Гоонь эрчүүдийн хуушуур цайны газар

Монгол хуушуур хошигнол

Мөн үзэх

Гадаад холбоос

Байцайтай хуушуур хийх арга

Төмстэй хуушуур хийх арга

Веган хуушуур хийх арга

Наадмын хуушуур хийх арга

Бяцхан хуушуур хийх арга

Халгайтай хуушуур хийх арга

Цахим холбоос

Хуушуур  Commons: Хуушуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Хуушуур 
Wiktionary
Wiktionary: Хуушуур – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Tags:

Хуушуур ТүүхХуушуур Төрөл ангилалХуушуур хийх аргаХуушуур үйлдвэрлэлХуушуур Мөн үзэхХуушуур Гадаад холбоосХуушуур Цахим холбоосХуушуурЛууванМонголчуудСаримсСонгиноТөмсХоолны давсӨрнө дахин

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЦамЭдип хаанЁлын амХэрэйдНүүрс усКонденсациЦахилгаан эсэргүүцэлКомпьютерДотоод шаталтын хөдөлгүүрУрлагСаудын АрабЕсүхэй баатарХорлоогийн ЧойбалсанЧадраабалын ЛодойдамбаӨөхний хүчлийн нийлэгжилтНүүрстөрөгчЭкспортМатематикЭмчЭрдэнийн Бат-ҮүлБурхан багшийн их дүйчэн өдөрДөрвөдМонгол улс ОлимподБогд хан уулХалимШарын шашинЗайсан толгойАдольф ХитлерИх КарлЖон Мейнард КейнсХимийн индикаторРенчиний ЧойномХиагтын гэрээГончигийн УндармааЭкосистемТүмэн засагт хаанЦээрлэх ёсонБагваахайАмьтанМонгол ВикипедиаМазаалайТрансформаторНогоон дарь эхЦусЗаанУхнаагийн ХүрэлсүхРомын эзэнт гүрэнЦагадайГалт уулЭртний ЕгипетСоёмбо тэмдэгМанзуширын хийдFacebookЧернобылийн осолМонгол Улсын Их СургуульМонгол загасны нэрСар хиртэлтЖамбын БатмөнхХятадын түүхКристиано РональдоТэнгисЧадШашинМитозТаван замын байлдаанМонгол улсын аймаг, нийслэлМандухай сэцэн хатанОросын Хаант УлсМандуул хаанИндонезГалогенХалх дээлМонгол Улсын Үндсэн хуулийн цэцЭтанолҮр хөндөлтГэрэгэДалай🡆 More