Исаак Ньютон

Сэр Исаак Ньютон (Англи: Sir Isaac Newton, 1643 оны 1 сарын 4 - 1727 оны 3 сарын 31 ) нь Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич, теологич байжээ.

Түүний 1687 онд хэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiæ Naturalis Principia Mathematica) нь шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй ном гэгддэг байна. Тэрээр энэхүү номондоо бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулиудыг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инженерчлэлийг эхлүүлсэн сонгодог механикийн салбарыг эхлүүлжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчийн онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудад захирагддагийг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн батлаж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.

Сэр Исаак Ньютон
Исаак Ньютон
Годфри Нэллэрийн зурсан Исаак Ньютоны хөрөг (1689)
Төрсөн огноо1643.01.04
[Хуучин цагалбараар: 1642.12.25]
Англи, Линколншир,
Вүүлсторп-бай-Колстэрворт
Нас барсан огноо1727.03.31
[Хуучин цагалбараар: 1727.03.20]
Англи, Миддлсэкс, Кэнсингтон
Оршин суугаа улсАнгли
ИргэншилАнгли
ҮндэсАнгли
Салбарфизик, математик, астрономи, байгалийн философи, алхими, теологи
БайгууллагаКэмбрижийн Их сургууль
Эзэн хааны нийгэмлэг
Эзэн хааны зоосны үйлдвэр
Төгссөн сургуульТринити коллеж, Кэмбриж
Эрдмийн зөвлөхүүдИсаак Барроу
Бэнжамин Пүллин
Нэр хүндтэй шавиудРожэр Көүтс
Виллиам Вистон
Алдаршсан зүйлсонгодог механик
бүх ертөнцийн таталцлын хууль
тоолол
оптик
НөлөөлөлХэнри Моор
Польшийн ахан дүүс
Юу нөлөөлсөнНиколас Фацио дэ Дүйллер
Жон Кэйлл
Шашны байр суурьарианизм
Гарын үсэг
Is. Newton
Тэмдэглэл
Түүний эх Ханна Эйскау байсан.

Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.

Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна.

Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ.

Ньютон үнэхээр гайхалтай, хачирхалтай өвөрмөц хүн байсан юм. Юугаар ч зүйрлэмгүй сод ухаантай тэгсэн мөртлөө зожиг, заримдаа алмай, ухаан санаа нь орон гаран гэмээр хүн. Түүнийг заримдаа өглөө сэрээд орон дээрээсээ босохоо мартан, хөлөө савлан хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгүй суудаг гэлцдэг байв. Өөрөө байгуулсан лаброторидоо Ньютон маш хачин сонин туршилтууд хийдэг байв. Нэг удаа Ньютон оёдлын машины зүү шиг урт тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, нүдний ухархайн цаад хананд юу байгааг туршиж үзсэн гэдэг. Хачирхалтай нь азаар ямар ч муу юм бололгүй өнгөрсөн бололтой. Өөр нэг удаа тэрээр Нар хүний нүдэнд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилгоор Нар руу болох хэмжээнд нь тултал удаан хугацаагаар эгцлэн ширтээд дараа нь харанхуй өрөөнд хэд хоног сууж нүдээ эдгээх хэрэг гарсан гэдэг. Дахин аз таарч эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юм учирсангүй.

Энэ бүх хачин ааш, гүн алмайрлын цаана гайхамшигтай дээд оюун, суут ухаан байсан юм. Оюутан байхдаа Ньютон тэр үед нь заадаг байсан ердийн математикийн хэмжээ хязгаарлалтанд бухимдан цоо шинэ төрлийн тооцоологч бүтээсэн ч энэ тухайгаа 27 жилийн дараа л бусдад хэлсэн аж. Үүнтэй нэгэн адилаар тэрбээр спектроскопын үндсийг тавьсан гайхалтай нээлт оптикын салбарт хийсэн ч энэ тухайгаа бусдад хэлэлгүй 30 жил дарсан байдаг.

Тэрээр ер бусын ухаантай байсан ч жинхэнэ шинжлэх ухаан түүний оюуны зөвхөн хэсэгхэн хувийг л эзэлж байсан бололтой. Арианизм хэмээн нэрлэгддэг, Ариун Гурвал (эцэг, хүү, ариун сүнс ) гэж байхгүй гэж үздэг тэрсүүд үзэл баримталдаг нууц бүлгэмийн гишүүн нь Ньютон байв. Егөөтэй нь Кэмбриж дэх Ньютоны ажиллаж байсан Коллеж нь Тринити гэдэг нэртэй байсан юм. Тэрээр Ерусалем дахь Соломон хааны сүмийн шалыг хэдэн ч цагаар зогсолтгүй ширтэн уг шалны хээ угалзны цаана нууц тэмдэг байгаа гэж хайдаг байсан бөгөөд энэ дохионд Есүс дэлхийд дахин хэзээ ирэхийг кодолж үлдээсэн гэдэгт итгэдэг байв. Мөн алхимид маш их цаг зарцуулдаг байжээ. 1936 онд Жон Мэйнард Кэйнс Ньютоны бичиг цаасыг дуудлага худалдаагаар худалдаж аваад нээж үзэхэд тэнэд нь огторгуй гаригийн тухай биш харин хэрхэн суурь металуудыг алт болгон хувиргах тухай бичиж судалсан байхыг хараад маш их гайхсан гэдэг. 1970-аад онд Ньютоны үсэнд хийсэн судалгаагаар түүний үснээс алхимичдын ихэд сонирхон судалдаг мөнгөн ус энгийн хүнийхээс бараг 40 дахин их байгаа нь илэрсэн. Чухамдаа тийм ч учраас тэр өглөө орноосоо босохоо мартчихдаг байсан байж магадгүй.

Эшлэл

Гадаад холбоос

Tags:

АлхимиАнглиАнгли хэлБүх ертөнцийн таталцлын хуульИнженерчлэлИоганн КеплерМатематикНарНарны аймагНьютоны хуулиудОдон оронСонгодог механикТаталцлын хүчФизикШинжлэх ухаан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол овог аймгуудын жагсаалтАжилгүйдэлХүдэрЭрдэнэтМезолитМонгол Улсын Үндсэн ХуульМонгол УлсКапитализмМонгол орны уулсСанжаасүрэнгийн ЗоригЧингис хааны морьт хөшөөБохир усПолимерЦонжин болдогМонгол Улсын сумдДархан-Уул аймагХимийн тайлбарХовордсон зүйлКазахстанАмерикийн Нэгдсэн УлсДээлАймагКонвекцРибонуклейн хүчилХятадын түүхИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактЭлэгАрдын хувьсгалГенетикОлноо өргөгдсөнНойр булчирхайИмпрессионизмЦахиурДууҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрЭдийн засагЭрдэнэ Зуу хийдХимийн элементЯдууралХийСур харвааФосфорБалар эртний үе1989 онМанжууд хятадыг эзэлсэн ньМонголын цахилгаан станцын жагсаалтМонгол морьАргентинМонгол ВикипедиаДэлхийн хоёрдугаар дайнБарималУильям ШекспирАйрагОтгонтэнгэр4 сарын 24Азийн орнуудын жагсаалтКатализаторЧихрийн шижинСартуулДархлаа судлалГовьДавсны хүчилСургалтын хөтөлбөрХамаг МонголМэргидХрист итгэлХүчилтөрөгчМандухай сэцэн хатанХарри ПоттэрШээсний шинжилгээХугалах илтгэгчАмьсгалах процессҮндэстэн дамнасан корпорациЧингисийн чулууны бичигМин улсДэлхийн улс орны жагсаалтХөнгөн цагаанМономер🡆 More