Радон

Радон (радитай адил латинаар радиус „цацраг“, түүний цацраг идэвхт шинж чанараас шалтгаалан) нь цацраг идэвхт химийн элемент юм.

Дэс дугаар 86, элементийн тэмдэглэгээ Rn. Үелэх системийн 8-р үндсэн бүлэг буюу 18-р IUPAC-бүлэгт байрлах ба инертийн хийнд орно.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Радон, Rn, 86
Цуваа Үнэт хий
Бүлэг, үе, блок 18, 6, p
Гадаад байдал өнгөгүй
CAS дугаар 10043-92-2
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ 6,1 · 10−11 ppm
Атомын шинж чанар
Атом масс 222 u
Ковалент радиус 150 пм
Ван дер Ваальсын радиус 220 пм
Электрон бүтэц [Xe] 4f14 5d10 6s2 6p6
1. Ионжилтын энерги 1037 кЖ/моль
Физикийн шинж чанар
Бодисын төлөв хийн төлөвт
Талст бүтэц талдаа төвтэй куб
Нягт 9,73 кг/м3
Соронзон чанар дисоронзон
Хайлах цэг 202 K (−71 °C)
Буцлах цэг 211,3 K (−61,8 °C)
Молийн эзлэхүүн (хатуу) 50,50 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан 16,4 кЖ/моль
Хайлах дулаан 2,89 кЖ/моль
Дулаан дамжуулалт 0,00364 Вт/(м · К)
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭ (МэВ) ЗБ
210Rn {син.} 2,4 h α 6,159 206Po
ε 2,374 210At
211Rn {син.} 14,6 h ε 2,892 211At
α 5,965 207Po
212Rn {син.} 23,9 мин α 6,385 208Po
217Rn {син.} 0,54 мсек α 7,889 213Po
218Rn үлдэгдэлд 0,35 мсек α 7,263 214Po
219Rn 1 % 3,96 сек α 6,946 215Po
220Rn 9 % 55,6 сек α 6,405 216Po
221Rn {син.} 25,0 мин β 221Fr
α 217Po
222Rn 90 % 3,824 d α 5,590 218Po
223Rn үлдэгдэлд 23,2 мин β 1,000 223Fr
224Rn {син.} 107 мин β 224Fr
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг:
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалт H: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Радоны бүх изотопууд нь цацраг идэвхтэй. Хамгийн тогтвортой изотоп нь 222Rn бөгөөд хагас задралын хугацаа нь 3,8 хоног байдаг. Радид хагас задрал явагдсаны үр дүнд радон үүснэ. Радоны 219Rn und 220Rn гэсэн хоёр байгалийн изотопууд байдаг ба заримдаа түүнийг нэрлэж ирсэн түүхэн хоёр, гурав дахь нэрээр нь актинон (An) эсвэл торон (Tn) хэмээн нэрлэх нь бий. Үүнээс гадна ахиад хоёр байгалийн изотопууд байдаг ба эдгээр нь төрөл бүрийн шалтгаанаар дэлхийн гадарга дээр байдаггүй байна. Энэхүү харьцангуй элбэг тохиолдог гурван изотоп нь задгай орчинтой харьцуулахад агааржуулалт муутай өрөөнд ихээр хуримтлагддаг учраас эрүүл мэндэд аюул учруулах боломжтойгоос гадна радоны хүнд муугаар нөлөөлөх нөлөөлөл нь нэлээд өндөр юм. Радоны аюулын үндсэн эх сурвалж нь радон өөрөө биш харин түүний задралын бүтээгдэхүүнүүд бөгөөд үүн дотроос альфа задралаар үүсэх полонийн изотоп нь хамгийн их хортой нөлөөтэй. Радон нь дэлхийн гадаргуу дээрх нийт цацраг идэвхт цацрагийн ихэнх хувийг эзэлдэг (жишээ нь германд нэг хүнд оногдох дундаж эффектив тунгийн хэмжээ 1,1 мЗв) бол түүний дараа хөрсний ялгарах цацраг ба агаар мандлын цацраг орно. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа байх цацраг идэвxт бодисын хэмжээ нь жилд 0,1 мЗв орчим байна.

Түүх

Радоныг 1900 онд Фрийдрих Эрнст Дорн анх нээжээ. Дорн шинэ элементээ Ради-Эманаци (эманаци „цацралт“; „Радигаас цацрагч“) хэмээн нэрлэв. 1908 онд Уильям Рамзай, Роберт Вайтлоу Грэй нар тус хийн нягтыг тогтоохын тулд их хэмжээгээр ялган, тусгаарлан гаргаж авчээ. Шөнөөр гэрэлтэж байсан учраас тэд энэ элементээ латин хэлний nitens „гэрэлтэгч“ гэх нэрийг сонгон Нитон гэж нэрлэжээ. 1923 онд Ради-Эманаци болон Нитон гэх нэрнүүдийг Радоноор сольсон аж.

Цахим холбоос

Радон 
Wiktionary
Wiktionary: Радон – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Радон  Commons: Радон – Викимедиа дуу дүрсний сан
  • Radon and radon publications at the United States Environmental Protection Agency
  • Radon (UmweltWissen – Bayerisches Landesamt für Umwelt; PDF-Datei; 377 kB)

Эшлэл

Tags:

Инертийн хийЛатин хэлОУАЗ-н тэмдэгтийн жагсаалтРадиХимийн элементҮелэх системҮелэх системийн бүлэг

🔥 Trending searches on Wiki Монгол:

Лодонгийн ТүдэвЗудБар хэвлэлКельвинКонвекцКовалент холбооЭкосистемШагайн харвааИнтернэтRokit BayНар хиртэлтУлаан буудайТөгөлдөр хуурМонгол-Хятадын хилАгаарын фронтӨөлдМонгол Улсын Зэвсэгт ХүчинТунисИх Монгол улсын их хааны тамгаРене ДекартМонголчуудын шашин шүтлэг2012 оны Улсын Их Хурлын сонгуульФосфорУртын дууШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаОмын хуульНайрал хөгжимМөнх хаанҮндэстэн дамнасан корпорациНүүрстөрөгчХүрэл зэвсгийн үеАж үйлдвэрМакро эдийн засагМонгол улс ОлимподАрхангай аймагДундговь аймагКолоничлолОлимпын наадамИндонезУрлагХумхааБаядЦагаадайн УлсЭнх ургийн гэрээМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдЖүгдэрдэмидийн ГүррагчааТулуйИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтСүбэдэй баатарМонголын түүхДэлхийн улс орны жагсаалтУлаан бурханЦахилгаан станцОлноо Өргөгдсөн Монгол УлсНеолитИх БританиБөө мөргөлБага оврын усан цахилгаан станцЖангарЦахилгаан гүйдэлИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактФторАргын тоололЗуун жилийн дайнМонгол морьОктябрийн хувьсгалХодоодРенчиний ЧойномАлтанзул цэцэгМонгол орны томоохон нууруудМанзуширын хийдЭволюциАлтай Таван БогдМонгол үхэрМонгол хоолОптик хүчЦагаан сарМонгол Улсын төрийн дуулалНом🡆 More