Бром

Шинж чанар
Бром
'
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Бром, Br, 35
Цуваа Галоген
Бүлэг, үе, блок 17, 4, p
Гадаад байдал хийн байдалд: улаан хүрэн
шингэн: улаан хүрэн
хатуу: гялтгар металл
CAS дугаар 7726-95-6
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ 6,0 ppm
Атомын шинж чанар
Атом масс 79,904 (79,901 - 79,907) u
Атомын радиус (тооцоолсон) 115 (94) пм
Ковалент радиус 120 пм
Ван дер Ваальсын радиус 185 пм
Электрон бүтэц [Ar] 3d10 4s2 4p5
1. Ионжилтын энерги 1139,9 кЖ/моль
2. Ионжилтын энерги 2103 кЖ/моль
3. Ионжилтын энерги 3470 кЖ/моль
4. Ионжилтын энерги 4560 кЖ/моль
5. Ионжилтын энерги 5760 кЖ/моль
6. Ионжилтын энерги 8550 кЖ/моль
7. Ионжилтын энерги 9940 кЖ/моль
Физикийн шинж чанар
Бодисын төлөв шингэн
Талст бүтэц ромбо
Нягт 3,12 г/см3 300 K-д
Соронзон чанар Дисоронзон (Χm = −2,8 · 10−5)
Хайлах цэг 265,8 K (−7,3 °C)
Буцлах цэг 331,7 K (58,5 °C)
Молийн эзлэхүүн (хатуу) 19,78 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан 30 кЖ/моль
Хайлах дулаан 5,8 кЖ/моль
Уурын даралт 2,2 · 104 Па 293 K-д
Дулаан дамжуулалт 0,12 Вт/(м · К)
Химийн шинж чанар
Исэлдэлтийн төлөв байдал ±1, 3, 5, 7
Хэвийн потенциал 1,066 В (Br + e → Br)
Цахилгаан сөрөг чанар 2,96 (Паулын скала)
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭ (МэВ) ЗБ
77Br {син.} 57,036 h ε 1,365 77Se
78Br {син.} 6,46 мин ε 3,574 78Se
79Br 50,69 % тогтвортой
80Br {син.} 17,68 мин β 2,004 80Kr
ε 1,871 80Se
81Br 49,31 % тогтвортой
82Br {син.} 35,30 h β 3,093 82Kr
83Br {син.} 2,40 h β 0,972 83Kr
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
  I квантын тоо γ
рад·Тл−1·сек−1
Er (1H) fL
B = 4,7 Тл
МГц-ээр
79Br 3/2 6,73 · 107
81Br 3/2 7,25 · 107
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг:  Химийн бодисыг зэрэглэx, ангилах, баглах европын холбооны журам, өргөтгөсөн байх боломжтой
05 – Идэмхий бодис 06 – Хортой буюу маш хортой 09 – Байгаль орчинд аюултай

Аюултай

АТ-фразын жагсаалт H: 330​‐​314​‐​400
P: 210​‐​273​‐​304+340​‐​305+351+338​‐​309+310​‐​403+233
ХИЗА

Швейцари: 0,1 мг/м3 ө.х. 0,7 мг/м3

Хорт байдлын мэдээлэл
  • 2600 мг·кг−1 (LD50, харх, амаар)
  • 3100 мг·кг−1 (LD50, хулгана, амаар)
  • 14 мг·кг−1 (LDLoхүн, амаар)
  • 1000 ppm (LCLoхүн, inh.)
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Бром 1828 онд Францын залуу химич Антуан Жером Балард бромыг анх нээсэн. Энэ бол түүний анхны бие даасан ажил байсан бөгөөд шинэ химийн элементийг нээсэн гайхалтай үр дүн дагуулсан тохиолдол байсан юм. Тэнгисийн усыг ширгээн авсан давсны дундуур хлор нэвтрүүлэхэд уусмал нь хүрэн өнгөтэй болохыг Балард ажиглажээ. Орчин үеийн химич үүнийг хялбархан тайлбарлах бөгөөд бромыг хлор түрэн гаргаж байна.

"Антуан Жером Балард"

Хувь заяаны тохиолоор Германы химич Юктис Либих Балардаас өмнө бромын уусмалыг барьж байсан бөгөөд түүнийг хлорын нэгдэл гэж андуурчээ. Өөрийнхөө алдаанд гутарсан Либих хожим нь хэлэхдээ “Балард бромыг нээгээгүй. Харин бром Балардыг нээсэн юм” хэмээн хэлжээ. Парисын шинжлэх ухааны комисс шинэ элементийг шалгаж үзээд түүний бусад галогенуудаас ялгагдах онцгой шинж чанараар түүний хурц, онцгүй үнэрийг тооцсон бөгөөд бром гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Элементийн нэр нь “бромос” “өмхий” гэсэн Грек үгнээс гаралтай. Дараа нь хүчиллэг орчинд тэнгисийн давстай пиролюзит -тэй буцалгах замаар бромыг гарган авчээ.

Бром усанд 20 хэмд 100мл усанд 3,6гр уусдаг ба органик уусгагчид уусдаг улаан хүрэн өнгөтэй (хайлах=-7, буцлах=59 градус) дэгдэмтгий шингэн бодис юм. Бромын уур их хортой. Бромын шарх хүчтэй өвдөх ба удаан эдгэнэ. Бром болон бромын ус арьсанд хүрвэл түлэгдсэн хэсгийг их хэмжээний усаар угааж, дараа нь бромыг саармагжуулдаг содын уусмалаар угаана.

Бром нь бромт устөрөгчийн хүчлийн давсууд хэлбэрээр далай тэнгисийн усанд агуулагддаг. Түүнийг зарим замаг, тэнгисийн уснаас олборлодог. Үүний тулд тэнгисийн усыг хлороор боловсруулан харин ялгарсан бромыг агаараар үлээн гарган авдаг. Бромын нэгдлүүдийг фото зураг, эмийн үйлдвэр, эмнэлэгт хэрэглэдэг. (Мөнгөний бромид нь гэрэлд мэдрэмтгий бодис учраас гэрэлд гаргавал мөнгө, бром болон задардаг.) Бромын уламжлал нь тайвшруулах үйлчилгээтэй. (Каливи бромид, бромт камфор гэх мэт.)

Цахим холбоос

Бром 
Wiktionary
Wiktionary: Бром – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Бром  Commons: Бром – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ногоон дарь эхАтомМонголчуудын шашин шүтлэгТөгөлдөр хуурФизикХүний нөөцийн менежментХүчирхийлэлХэрлэн голӨэлүнХяргас нуурЖа лам ДамбийжанцанЗаанМонгол Улсын аймгуудТуужТусгаар тогтнолМашинУргамлын тэжээлУсШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаСагсан бөмбөгБохир усНьютоны хуулиудНүүдэлчинЭнэтхэгийн далайХайлуур жоншНүдҮнэнЦусны улаан эсСарОй тогтоолтХромосомУур амьсгалЕвропын орнуудын жагсаалтВаско да ГамаМонголчууд Алтан улсыг дайлсан ньХимийн урвалХүчдэлБайгалийн хийМонголын Нууц ТовчооХөгжимАдольф ХитлерСтратегийн ордуудШведТектоник хавтанОктябрийн хувьсгалЦахилгаан оронКирилл үсэгБарималЭтиопХөнгөн атлетикРибонуклейн хүчилКапиталБондМономерМонголын эзэнт гүрний дараах Монгол Улс13-р зуунТөв мэдрэлийн тогтолцооБайгальЕвропСалхины эрчим хүчТэрхийн цагаан нуурЗудХойд АмерикДиодЭрдэнэ Зуу хийдЯнгирЧин Улсын эрхшээл дэх Монгол оронМатематикПолимерРомын эзэнт гүрэнВикипедиаДолгорсүрэнгийн СумъяабазарСүхбаатарын талбайХүний эрхНохойМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьБразилБалар эртний үе🡆 More