Исэлдэлтийн Зэрэг

Исэлдэлтийн зэрэг - Химийн нэгдэл дэх элементийн атомын цахилгаан цэнэгийн хэмжигдэхүүнийг исэлдлийн зэрэг гэнэ.

Исэлдэлтийн зэрэг нь цахилгаан сөрөг чанараараа ялгаатай атомуудын харилцан үйлчлэлийн дүнд өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл цахилгаан сөрөг чанар ихтэй элементийн атом электрон нэгдүүлж, багатай нь электрон алдах зэргээр өөрчлөгдөх үед элементүүд дээр илрэх цэнэгийн хэмжээ юм. Исэлдэлтийн зэрэг нь эерэг (+) ба сөрөг (-) тэмдэг бүхий тоон утгаар илэрхийлэгдэнэ.

Химийн нэгдэл дэх атомын исэлдэлтийн зэргийг тодорхойлохын тулд дараах дүрмийг баримтална.

  • Дан бодисын молекулд атомын исэлдлийн зэрэг тэгтэй тэнцүү байна. (H2, N2, O, O2, O3; ,Fe г.м.)
  • Химийн нэгдэл дэх хүчилтөрөгчийн атомын исэлдэлтийн зэрэг -2 байдаг. Харин хүчилтөрөгч фтортой нэгдсэн (OF2) нэгдэлдээ +2, хэт оксидуудад (Na2O2, BaO2 , H2O2) -1 гэсэг исэлдлийн зэрэгтэй байна.
  • Химийн нэгдпүүдэд устөрөгч +1, харин металлын гидридүүдэд (NaH, CaH2) -1 исэлдэлтийн зэрэг үзүүлнэ.
  • Бүх металлууд нэгдэлдээ эерэг утга бүхий исэлдлийн зэрэг үзүүлнэ.
  • Нэг болон хоёрдугаар бүлгийн металлууд нь харгалзан +1, +2 гэсэн исэлдэлийн зэрэгтэй байна.
  • Ямарч молекулын найрлагад оролцож байгаа элементүүдийн атомын исэлдэлтийн зэргийн алгебрийн нийлбэр тэгтэй тэнцүү. Иймд молекул бүхэлдээ цахилгаан саармаг байна. Харин нийлмэл ионы найрлагад оролцож байгаа атомуудын исэлдэлтийн зэргийн алгебрийн нийлбэр нь тэр нийлмэл ионы цэнэгийн тоотой тэнцүү.

Дээрх дүрмийг баримтлан молекул, ионы найрлагад оролцож байгаа атомын исэлдэлтийн зэргийг тодорхойлдог. Зарим жишээг авч үзье:

, 2*1 + 2x = 0 x= -1

, 1x + 2*(-2) = 0 x= +4

, 2*1 + x + 4*(-2) = 0 x= +6

Молекулын доторх аливаа атомын исэлдэлтийн зэргийг зөв тодорхойлдох нь исэлдэн ангижрах урвалын мөн чанарыг мэдэх, түүний тэгшитгэлийг зохиоход чухал ач холбогдолтой.

Эшлэл


  1. Н.Даваасүрэн: Хими (2009) , Хими (2012)

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Долоодугаар сарын нэгний түйвээнНАТОДауны синдромЖүгдэрдэмидийн ГүррагчааУлсын утасны кодуудын жагсаалтЭсэн тайшОдхүүгийн ДөлгөөнДорноговь аймагХар-Ус нуурИончлолын энергиТүүхэн эх сурвалжBlackPinkСловакВекторЭрх зүйТуркОросЭдип хаанМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхУур амьсгалын өөрчлөлтАммиакСалхины эрчим хүчОлон нийтийн мэдээллийн хэрэгсэлЭрдэнэ Зуу хийдШашинБолгарМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчБондГазрын тосdt691Сэнгийн ЭрдэнэИмпортИранМонгол морьХарилцааҮлэг гүрвэлC++Төв мэдрэлийн тогтолцооСутай хайрханХашбаатарын ЦагаанбаатарДорнод аймагНомТунгалаг Тамир (кино)Ар МонголЗүүн Хойд АзиУртын дууМазаалайИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактЧанарын судалгааТөвөдБүдүүн гэдэсСяньбиАнхны тооМэдээллийн технологиПрокси серверНүүрсустөрөгчЖавзандамба хутагтАбтай сайн ханНайманМонгол түүхэн бичиг үсгүүдХүнМонгол хаадҮндэсний эрх чөлөөний хувьсгалДэд бүтэцУргамлын амьдралын хэлбэрҮхэрҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрАмиа егүүтгэхСолонгосын дайнХойд АмерикМонголын замын хөдөлгөөний тэмдэгУлаанбаатарЗавхан аймагЕсөн эрдэнэДархан-Уул аймагФернан МагелланГовьсүмбэр аймагАр элстэйн чуулган🡆 More