Зөгийн аж ахуй нь хүн төрөлхтөн ашиг шимийг нь хүртэн ашиглаж ирсэн эртний аж ахуйн нэг юм.
Олон төрөл зүйл зөгий байх боловч түүний дотроос бүл бүлээрээ нийгэмч маягийн зохион байгуулалттай амьдардаг балт зөгийг хүмүүс гаршуулж, арчилж өсгөн түүний бүтээгдэхүүнийг авч ашигласаар ирсэн. Балт зөгийг арчилж үржүүлж, бүтээгдэхүүнийг авч ашиглах чиглэлтэй үйлдвэрлэл явуулах аж ахуйн салбарыг зөгий аж ахуй гэж нэрлэж байна. Зөгийн аж ахуйг дараах чиглэлээр хөгжүүлдэг.
Балт зөгийн онцлог нь ер бусын эвсэг, мянга мянгаараа нэг амь мэт амьдарч байгалийн нөхцөлд хүнс тэжээлээ олох, үүр байраа хамгаалах, үр удам, өндөг авгалдайгаа өсгөн бойжуулах, эх зөгийгөө тэтгэн асрах зэрэг онцгой өвөрмөц байдаг.
чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, A, B, C витамин, янз бүрийн хорт бичил махбодыг устгагч зэрэг нийтдээ 100 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг байна. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн байдлыг сайжруулах, тайвшруулах болох ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэрэг өвчин анагаахад ашигладаг.
зөгийчдийн дунд байдаг ч, одоогоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумд тэжээж байгаа зөгийнүүд нь, 1959 оноос Шаамарын жимс ногооны эрдэм шинжилгээний туршлагын төвд одоогийн Буриадаас анх 20 бүл, Кавказаас 30 хээлтэй зөгий авчирч нутагшуулснаар зөгийн аж ахуйн эх суурь тавигджээ. Социализмын үед хангай, говь, тал хээрийн 20 гаруй газар, 2000 гаруй бүл зөгийтэй болсон бөгөөд түүнээс жилдээ 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10-18 тн бал хураан авч, үржүүлж байсан байна. удамшсан 1000 гаруй бүл ажээ.Хөгжилтэй бүх орнууд хүн амаа зөгийн балаар бүрэн хангаж чаддаггүй тул импортоор багаггүй тонныг худалдан авдаг. Тухайлбал АНУ, Герман болон Япон улс хамгийн томоохон импортлогчид бөгөөд тэд жилд 250 мянган тонныг гаднаас нийлүүлдэг аж. Харин Европын орнууд 140-150 мянган тонныг импортолдог юм байна.
хүнсний үйлдвэрлэлд илүү зориулагдсан сорт багатай зөгийн бал дэлхийн зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг аж. Албан бус мэдээгээр, дэлхийд 500 компани зөгийн балны импорт болон экспортын үйл ажиллагаа явуулдаг байна. Зөгийн балны төрөл нь маш олон янз байдаг тул дэлхийн зах зээлийн нэгдсэн үнэ ханш гэж байдаггүй байна. 2002 оны байдлаар дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй зөгийн балны нийт хэмжээ 1280 мянган тонн. Үүний 20.3% нь Хятадад үйлдвэрлэгдэж байна.
Дараа нь Мексик, Оросын Холбооны Улс, Энэтхэг, Канад, Испани улсууд орно. Монгол улсын хувьд Сэлэнгэ аймгийн нутагт зөгий үржүүлгийн газар бий боловч зөгийн балны хэрэгцээний ихэнх хувийг импортоор хангадаг. 2003 онд дэлхийн зөгийн балны нийт үйлдвэрлэл 1340 мянган тонн, 2004 онд 1350 мянган тонн байсан.
1959 онд Монголын мэргэжилтэн Б.Жамц Буриадаас анх 20 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Шаамарт авчирч нутагшуулснаар орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьжээ.
аймгуудад үржүүлэх болсон. Монгол оронд зөгий үржүүлж байгаа байдлаас үзэхэд нэг бүл зөгийнөөс жилд 7-14кг хэрэгцээний бал авч байна. Монгол орны ихэнх нутагт балт ургамлын нөөц сайтай учраас зөгийг үржүүлж өндөр ашигтай салбар болгон хөгжүүлэх боломжтой юм. Манай улсад 5- 7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй, хээрийн ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоожээ. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл «нисдэг сүрэгтэй» болсон. Үүнээс жилдээ 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10—18 т бал хураан авч байсан бөгөөд бас зөгий үржүулдэг эрдэм шинжилгээний байгууллагатай үржлийн ферм,таваарын ферм, хөдөө аж ахуйн шинэ салбар болон хөгжжээ.
Шаамарын жимс, жимсгэний төв станцаас 25 бүл зөгий худалдан авч зөгийн бал үйлдвэрлэж эхэлжээ. Энэ үеэс хойш Дорнодын тал нутагт зөгийг өсгөн үржүүлж ашиг шимийг ашиглах боломжиой болохыг нотлосон байна. Зөгий үржүүсэн сүүлийн 23 жилд нийт 23724 кг товарын бал хураан авсан бөгөөд хамгийн их бал авсан жил нь 1970 онд 77 бүл зөгийнөөс 1650 кг бал авч нэг бүлээс 21.4кг, 1977 онд 60 бүл зөгийнөөс 1350 буюу нэг бүлээс 22,5 кг бал хураан авч хамгийн дээд амжилтыг тогтоосон байна. Үүнээс үзэхэд Халхгол орчмын нутагт зөгийг өсгөн үржүүлж арвин их бүтээгдэхүүн авах боломжтой нь харагдаж байна. 1988 оноос Шаамарийн зөгий үржүүлгийн газраас 200 бүлэнцэр, мөн Чита мужийн Ивановка тосгоноос 45 бүлийг нүүлгэн авчирч, 1989 онд 250 бүл зөгийн өвөлжөөг аж ахуйн аргаар ашиглалтанд оруулсан.
шувуу, 20 өрхөд 270 бүл зөгий тоологдсон байна. зөгий бол байгалийн балт ургамлын балаар хооллодог амьтан. нэг бүл зөгийнд ойролцоогоор 30,000 орчим зөгий байдаг.
бусад тивийн хос үрт цэцэг (dicotyledon) ургадаг газруудад олдоод байна.
болгосон. Балт шавж нь дэхийн хэмжээгээр 90 орчим мянган зүйл тохиолддог. Жинхэнэ зөгийн төрөлд (Аpis) нийгмийн гаралтай 7 зүйлийн балт зөгий байдаг. Үүнд:
Ийм учраас эрс тэс уур амьсгалатай, цаг агаарын нөхцлийн эрсдэл ихтэй манай орны нөхцөлд сэрүүнд тэсвэртэй, өвөлжилтийн урт хугацааг тэсвэрлэдэг үүлдвэрийг сонгох нь зөв юм. Манай оронд 1959 оноос дундад Оросын болон Грузин үүлдрийг сонгон үржүүлж эхэлсэн. Зөгийн нэг бүлд нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий, хэдэн мянган ажилчин зөгий байдаг ба тус тусдаа ажил үүргийн нарийн зохион байгуулалттай амьдардаг. Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг.
Мөн үүрний гадна харуул зөгийнүүд байх бөгөөд өөр үүрний зөгийг оруулдаггүй байна.
Өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил бөгөөд дунджаар 3-5 жил насалдаг байна. Хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг эхэлж гаргана. Ид өндөглөлтийн үедээ өдөрт 1500-3000 хүртэл өндөг гаргана. Эх зөгий зөвхөн өндөглөж, үр удмаа үлдээхээс гадна бүлийг нэгтгэж, үүрийн ажлын хуваарийг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг бодис ялгаруулж байдаг байна.
2-3 сарын настай байдаг. Тэдний амьдралын ганц үүрэг эх зөгийд үр тогтоох юм. Амт, үнэр, чанар, эмчилгээний зориулалтаараа бүгд хоорондоо ялгаатай. Хамгийн үнэтэй зөгийн балыг израилийн зөгийн үүрэнд “үйлдвэрлэдэг”. Эдгээр бүл зөгийнүүд нь сибирийн женьшень, эхинац шиг тийм ургамлын тоосонцоруудаас бүрддэг юм. Иймд зөгийн бал нь маш амтлаг, чанартай төдийгүй “Life Mel “ нэртэй зөгийн балны 120 грамм нь 84 ам.долларт хүрдэг байна.
улаалзгана зэрэг ургамалтай газраар, зундаа шимтэглээ, маалинга, хүцэнгэ, хошоонгор, гүзээлзгэнэ, төмөрдээ, гүүн хөх, туйпланцар зэрэг балт ургамал элбэгтэй нуга хөндий, ойн цоорхой газраар, намартаа үлд өвс, башир, бэр цэцэг зэрэг ургамалтай хээр талд оторлох нь тохиромжтой байдаг. Зөгийг 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны орчмоор гаргана.
This article uses material from the Wikipedia Монгол article Зөгийн аж ахуй, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.