3 Сарын 20

3 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 79 дахь (өндөр жил бол 80 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 286 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 235 - Ромын жанжин Максимус Тракс өөрийгөө хаан хэмээн зарлажээ.
  • 1602 - Голландын "Дорнод Энэтхэгийн пүүс" байгуулагдав.
  • 1616 - Английн аялагч Сир Уольтер Релей Лондон хотын цамхагт 13 жил хоригдсоны эцэст суллагджээ.
  • 1760 - АНУ-ын Бостон хотод гал гарч 349 барилга байгууламж сүйдэв.
  • 1815 - Элба арлаас зугтсан Наполеон Бонапарт 140,000 цэрэгтэй арми, 200,000 сайн дурын цэрэг бүхий салаатай болсноор богино хугацааны хаанчлалаа эхлүүлжээ.
  • 1848 - Германы улсуудад гарсан хувьсгал: Баварийн хаан I Людвиг эрх ямбаасаа татгалзав.
  • 1854 - АНУ-ын Висконсин мужийн Рипон хотод тус улсын бүгд найрамдах нам байгуулагджээ.
  • 1883 - Францын нийслэл Парис хотод болсон хуралдаанаар аж үйлдвэрлэгчдийг хамгаалахыг зөвшөөрөв.
  • 1913 - Хятадын үндэсний намыг байгуулагч Сун Чиао-Жен халдлагад өртөн хүнд шархдав. Шархадсанаасаа хойш хоёр хоногийн дараа амьсгал хураажээ.
  • 1915 - Суут физикч Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолоо боловсруулав.
  • 1922 - АНУ-ын зэвсэглэлийн түүхэнд анх удаа нисэх онгоц тээвэрлэх "Лангли" хөлөг онгоцыг нэвтрүүлжээ.
  • 1923 - Чикаго мужийн уран зургийн клуб нээгдэв. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлэв. Ингэснээр тус улсад орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй.
  • 1933 - АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт рүү гал нээж, хүнд шархдуулсан Жузеппе Цангара гэгчийг Флорида мужийн шоронд цахилгаан сандал дээр цаазаар авав.
    • СС-ийн дарга Хайнрих Гиммлер Дачаугын бөөнөөр хорих лагерыг босгох шийдвэр гарч, улмаар Теодор Эйк гэгчийг хорих лагерын даргаар томилжээ.
  • 1951 - Японы томоохон арал болох Хоншү арал илэрч, улмаар тус арал орших Яманаши мужийн Фүжиёшида хот байгуулагдав.
  • 1952 - АНУ-ын Сенат Японтой энхийн гэрээ байгуулахыг дэмжжээ.
  • 1956 - Тунис улс Францаас тусгаар тогтнов.
  • 1964 - Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
  • 1972 - Ирландын бүгд найрамдах арми Умард Ирландын Белфаст хотод бөмбөг дэлбэлж долоон хүн амиа алдан, 148 хүн шархдав.
  • 1985 - Нохойтой чаргаар 1,135 милл зай туулсан анхны хүн Либби Риддлес тодорчээ.
    • Канадын паралимпын тамирчин Рик Хансен дэлхийг тэргэнцрээр тойрох аялалаа эхлүүлэв.
  • 1988 - Эритрийн тусгаар тогтнолын төлөөх дайн: Эритрийн ардын чөлөөлөх фронт Афабет тосгонд нэвтрэв. Улмаар энэ дайнд ардын чөлөөлөх фронт ялалт байгуулсан билээ.
  • 1990 - Алдарт дээрэмчин Фердинанд Маркосын эхнэр Имельда Маркосыг занданчлах, дээрэм хийх, зохион байгуулалттай гэмт хэргээр эрүү үүсгэн шүүх хурал эхэлжээ.
  • 1993 - Английн Уоррингтон хотод Ирландын бүгд найрамдах арми бөмбөг дэлбэлж, улмаар хоёр хүүхэд амиа алдав. Үүнийг эсэргүүцэн Британи, Ирланд улсуудад олон нийтийг хамарсан жагсаал болжээ.
  • 1995 - Японы нийслэл Токио хотын метронд Шинрикио Аүм гэгч сарин хийг цацсаны улмаар 12 хүн амиа алдаж, 1,300 хүн шархдав.
  • 2003 - Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Их Британи, Австрали, Польш улсууд нэгдэн цэргийн ажиллагаа явуулахаар болов. Улмаар Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлжээ.
  • 2006 - Чад улсын зүүн хэсэгт Канадын 150 цэрэг Ардчилсан өөрчлөлтийн төлөөх нэгдсэн фронтын босогчдод буудуулан амиа алджээ. Тус хөдөлгөөнийхөн Чадын ерөнхийлөгч Идрисс Дебиг засгийн эрхээс зайлуулахыг хүсч байсан юм.
  • 2012 - Иракын арван хотод террорист ажиллагаа болж үүний улмаас 52 хүн амиа алдаж 250 хүн бэртэж гэмтжээ.
  • 2014 - Афганистаны Кабул хотод байрлах тансаг зэрэглэлийн "Серена" зочид буудалд дөрвөн зэвсэглэсэн этгээд халдаж найман хүн амиа алдав.
  • 2015 - Дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.
  • 2019 - Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох болсноо зарлав. Түүний орыг дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол Кассым-Жомарт Токаев залгахаар болсон юм. Ингэснээр Казахстан улсыг сүүлийн 29 жилийн турш толгойлсон Назарбаевын ноёрхол эцэс болсон билээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1725 - Оттоманы эзэнт гүрний султан I Абдул Хамид (1789 онд нас барсан)
  • 1800 - Коста Рика улсын Ерөнхийлөгч Браулио Каррило Колина (1845 онд нас барсан)
  • 1811 - Францын эзэн хаан II Наполеон (1832 онд нас барсан)
  • 1828 - Норвегийн нэрт яруу найрагч Хенрик Ибсен (1906 онд нас барсан)
  • 1882 - Францын 17 дахь Ерөнхийлөгч Рене Коти (1962 онд нас барсан)
  • 1910 - Олимпын наадмын мөнгөн медальт Германы дүүгүүрч Эрвин Бласк (1999 онд нас барсан)
  • 1911 - Нобелийн шагналт Мексикийн дипломатч Альфонсо Гарсиа Роблес (1991 онд нас барсан)
  • 1915 - Австрийн найм дахь Ерөнхийлөгч Рудольф Киршлагер (2000 онд нас барсан)
  • 1916 - Францын Ерөнхий сайд Пьерре Мессмер (2007 онд нас барсан)
  • 1928 - Олимпын аварга уртын харайгч Жером Биффль (2002 онд нас барсан)
  • 1939 - Канадын 18 дахь Ерөнхий сайд брайн Малрони
  • 1941 - Олимпын мөнгөн медалт, Азийн хошой аварга Японы марафонч Кимихара Кэнжи
  • 1950 - Олимпын хүрэл медальт жүдоч, үндэсний бөхийн улсын начин Равдангийн Даваадалай
  • 1957 - Америкийн жүжигчин, найруулагч Спайк Лий
    • "Мөстлөгийн үе", "Роботууд" хүүхэлдэйн киноны зураглаач Крис Уедж
  • 1970 - "Орголт", "Гүн хөх тэнгис" киноны од жүжигчин Майкл Рапапорт
  • 1972 - Олимпын аварга, хошой хүрэл медальт, Дэлхийн аварга Британийн завьчин Грег Сийрл
  • 1982 - Чехийн хөлбөмбөгч Томаш Кушак
  • 1984 - Испанийн хөлбөмбөгч Фернандо Торрес
  • 1985 - Францын хөлбөмбөгч Морган Амалфитано
  • 1990 - Аргентины хөлбөмбөгч Маркос Рохо

Нас барсан алдартнууд

  • 1191 - Ромын пап III Клемент (1130 онд төрсөн)
  • 1440 - Литвын хаан I Сигисмунд (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1977 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 38 дахь их аварга Манзо Терүкүни (1919 онд төрсөн)
  • 1990 - Оросын хөлбөмбөгийн домогт хаалгач Лев Яшин (1929 онд төрсөн)
  • 1993 - Нобелийн шагналт Америкийн физикч Поликарп Куш (1911 онд төрсөн)
  • 2010 - Непалын Ерөнхий сайд Гирижа Прасад Койрала (1924 онд төрсөн)
  • 2013 - Бангладешын 15 дахь Ерөнхийлөгч Зиллур Рахман (1929 онд төрсөн)
  • 2015 - Австралийн Ерөнхий сайд Малколм Фрейзер (1930 онд төрсөн)
  • 2016 - Данийн Ерөнхий сайд Анкер Йоргенсен (1922 онд төрсөн)
  • 2017 - Рокефеллерийн удмын тэрбумтан Девид Рокефеллер (1915 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Тунис3 Сарын 20  Тунис Тусгаар тогтнолын өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс3 Сарын 20  Америкийн Нэгдсэн Улс Уугуул Америкчуудыг ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх өдөр
  • Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр
  • Олон улсын аз жаргалын өдөр (2013 онд НҮБ Олон улсын аз жаргалын өдрийг зарласнаас хойш)

3 Сарын 20  Commons: 3 сарын 20 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

3 Сарын 20 Онцлох үйл явдал3 Сарын 20 Мэндэлсэн алдартнууд3 Сарын 20 Нас барсан алдартнууд3 Сарын 20 Тэмдэглэлт өдөр3 Сарын 20Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Батмөнх Даян хаанКельвинАлтай Таван Богд1989 онДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)АнгарагХишигтэнНаран цэцэгПанамын сувагЭм (хүйс)БоловсролЕсөн эрүүИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтЕвропын орнуудын жагсаалтАлтан ханСудрын чуулганМонгол хаадын ургийн хэлхээКиргизСар хиртэлтМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедНүдТемпературТектоник хавтанЭнергиЁс суртахуунМонголчуудНүүдэлчинХүйтэн дайнБий биелгээЧехЦус багадалтХимийн тайлбарАдольф ХитлерБудСолонгоМонгол-Хятадын харилцааХувьсах хүчдэлДалайн ванПрокси серверФранкЭлектронҮндэстэн дамнасан корпорациҮндэстэнГовьОлноо өргөгдсөнОн дараалалКапитализмСоёл иргэншилШохойн чулууӨмнөговь аймагМашинЭмээлЦахилгаан оронХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазГенийн инженерчлэлГэрлийн хурдХөвсгөл аймагНигериБаядБодончарМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхАмерикХүний нөөцийн менежментУчиртай гурван толгойСингапурИрландХурдатгалОрос-Японы дайнТангадын ГалсанДонровын НамдагТамгагүй төрАрван хоёр жилЦусны бүлэгНүүр хуудасЧацарганаЗохиомол тооЭнэтхэгҮелэх систем🡆 More