5 Сарын 27

5 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 147 дахь (өндөр жил бол 148 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 218 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 1153 - Шотландын хаан ширээнд IV Малколм суужээ.
  • 1199 - Английн хаан ширээнд Жон суув.
  • 1644 - Манжийн ханхүү Дөргөнөөр удирдуулсан арми Шун гүрний хаан Ли Зичений цэргүүдийг Шанхайн тулаанд бут цохив. Ингэснээр Манжууд нийслэл Бээжин хотноо саадгүй нэвтэрсэн билээ.
  • 1703 - Оросын их хээн Петер өнөөгийн Санкт Петербург хотыг үндэслэн байгуулав.
  • 1799 - Швейцарийн Винтертур хотод Австрийн цэргийн хүч Францад ялагдал хүлээжээ.
  • 1813 - 1812 оны дайн: Канад-Америкийн хамтарсан цэргийн хүч Жорж боомтыг эзлэн авав.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Эх газрын арми Хадсон боомтын бүслэлтийн эхний чухал дайралтаа эхлүүлэв.
  • 1883 - Оросын хаан ширээнд III Александр суужээ.
  • 1896 - Иллиной болон Миссури мужид F4 зэрэглэлийн хүчтэй шуурга шуурч 255 хүн амиа алдсан байна. Тухайн үед уг шуурга 2.9 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан юм.
  • 1905 - Орос-Японы дайн: Цүшимагийн тулаан эхэлжээ.
  • 1919 - NC-4 загварын нисэх онгоц анх удаагаа Атлантын далайг дамнасан нислэг үйлдэв.
  • 1927 - "Форд Мотор" компани "Т" загвараа шинэчлэн сайжруулж, А загвараа үйлдвэрлэж эхлэв.
  • 1930 - Тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болох "Крайслер" цамхаг АНУ-ын Нью-Йорк хотод ашиглалтад оров. Алдарт Крайслер компанийн эзэмшдэг уг цамхаг 319 метрийн өндөр юм.
  • 1935 - АНУ-ын Дээд шүүх Үндэсний аж үйлдвэрийг сэргээн босгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
  • 1937 - АНУ-ын алдарт "Алтан хаалга" гүүр Калифорни мужид ашиглалтад оржээ. Энэ гүүр Калифорни мужийн Сан франциско хотыг Марин тойрогтоо усан замаар холбодог билээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн армийн Норфолкийн анги нэгтгэх Ле Парадис хотод Германы цэргүүдэд бууж өгөв. Нацистын Германы цэргүүд тэднийг бүгдийг нь буудан хороох тушаал буулгасан ч азаар хоёр нь эсэн мэнд зугтаж чаджээ.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт тодорхойгүй хугацаагаар онц байдал зарлалаа.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Умард Атлантын тэнгист Нацистын Германы томоохон байлдааны онгоц "Бисмарк" тулалдааны үеэр живжээ. Хөлгийн багийн 2100 хүн бүгд амиа алдсан юм.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Прага хотот эргэн хяналтаа тогтоох Нацистын Германы "Антропойп" ажиллагаа амжилтгүй болов. Тулаанд Морави-Богемын захирагчийн албаны дэд дарга Райнхард Хайдрих хүнд шархдаж, найм хоногийн дараа амьсгал хураажээ.
  • 1958 - АНУ-ын Нисэх хүчний зэвсэглэлд "F-4 Phantom" хоёр онгоц нэвтрэв.
  • 1960 - Турк улсад цэргийн эргэлт болж Ерөнхийлөгч Челал Байарыг түлхэн унагав. Улмаар тус улсад ардчилсан засаглал тогтжээ.
  • 1965 - Вьетнамын дайн: Америкийн нисэх хүчин Өмнөд Вьетнамын "Үндэсний чөлөөлөх фронт"-ыг устгах анхны дайралтаа хийв.
  • 1967 - Австралийн Засгийн газар уугуул австраличуудын эрхийг сэргээн, хүн амын тооллогод албан ёсоор бүртгэж байхаар болжээ.
  • 1971 - Пакистаны цэргүүд Бенгалын Хиндичүүдийг хоморголон устгах ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр 200 энгийн иргэн амиа алджээ.
  • 1975 - Их Британийн түүхэнд хамгийн хөнөөлт авто замын осол болов. Британийн Хойд Йоркшайр хотод Грассингтоны ойролцоо Дибблес гүүрэн дээр авто осол болж 33 хүн амиа алджээ.
  • 1984 - Дунай болон Хар тэнгисийг холбосон усан хоолой ашиглалтад оров. Нээлтийн ёслолд Румын улсын удирдагч Николае Чаушеску оролцжээ. Усан хоолойн барилгын ажил 1950-иад онд эхэлсэн билээ.
  • 1996 - Чеченийн анхны дайн: ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин Чеченийн босогчидтой уулзаж гал зогсоох тухай ярилцжээ.
  • 1998 - Оклахома хотын бөмбөгдөлт: Оклахома хотод бөмбөг дэлбэлж алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр Майкл Фортьер гэгчид 12 жилийн хорих ял, 200 мянган ам.долларын торгууль ногдуулав.
  • 2001 - Филиппин улсын Палаван арлын амралтын газар исламист групп болох Абу Шайафын дайчид 50 гаруй хүн барьцаалав. Барьцааны хүмүүсийг суллах ажиллагаа бараг жил гаруй үргэлжилж 2002 оны зургаадугаар сард дууссан билээ.
  • 2006 - Индонезийн Ява аралд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж 5700 хүн амиа алдан, 37 мянган хүн гэмтэж, бэртжээ.
  • 2016 - Барак Обама Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт зочилсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ.
  • 2018 - АНУ-ын Мэрилэнд мужийн Патапско, Эллиот тойрогт орон сууцны нэг давхраар татах ус түрэн орж ирэв.

Мэндэлсэн алдартнууд

  • 1794 - Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильт (1877 онд нас барсан)
  • 1860 - Португалийн долоо дахь Ерөнхийлөгч Мануэл Тешера Гомеш (1941 онд нас барсан)
  • 1876 - Польшийн нэрт зохиолч, сэтгүүлч Фердинанд Антони Оссендовски (1945 онд нас барсан)
  • 1897 - Нобелийн шагналт Английн физикч Жон Коккрофт (1967 онд нас барсан)
  • 1911 - АНУ-ын 38 дахь Дэд ерөнхийлөгч Хюберт Хөмфри (1978 онд нас барсан)
  • 1918 - Япон улсын 45 дахь Ерөнхий сайд Ясүхиро Накасонэ
  • 1922 - Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Кристофер Лий (2015 онд нас барсан)
  • 1923 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Нобелийн Энхтайвны шагналт улстөрч Хенри Киссинжер
  • 1924 - Венесуэлийн Ерөнхийлөгч Жайме Лусинчи (2014 онд нас барсан)
  • 1956 - Италийн кино найруулагч Жузеппе Торнатор
  • 1961 - Дэлхийн хошой мөнгөн медальт Бразилын гүйгч Хосе Луйз Барбоса
  • 1963 - Олимпын мөнгө, хошой хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Швейцарийн альпын цаначин Мариа Валлисер
  • 1967 - Английн нэрт хөлбөмбөгч Пол Гаскойн
  • 1971 - "Төгс оюун ухаан", "Уимблдон" киноны од Английн жүжигчин Пол Беттани
  • 1977 - Олимпын хүрэл, африк тивийн гурван удаагийн аварга Алжирын өндөрийн харайгч Абдеррахман Хаммад
  • 1981 - Шведийн хөлбөмбөгч Йохан Эльмандер
  • 1985 - Испанийн хөлбөмбөгч Роберто Сольдадо
  • 1987 - Кот Дивуарын хөлбөмбөгч Жервиньо
    • Олимпын гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Дэлхийн 20 алт, зургаан мөнгө, нэг хүрэл, Европын таван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Чехийн гүйлтийн тэшигч Мартина Сабликова
  • 1992 - Олимпын хүрэл, дэлхийн хошой хүрэл медальт Канадын гүйгч Аарон Браун

Нас барсан алдартнууд

  • 1910 - Нобелийн шагналт Германы физикч Роберт Кох (1843 онд төрсөн)
  • 1918 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 18 дахь ёкозүна Озүцү Манэмон (1869 онд төрсөн)
  • 1943 - Шинэ Зеландын 21 дэх Ерөнхий сайд Гордон Коатес (1878 онд төрсөн)
  • 1949 - "Риплейн итгэмээргүй зүйлсийн цуглуулга" санг үндэслэгч, зураач Роберт Риплей (1890 онд төрсөн)
  • 1964 - Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру (1889 онд төрсөн)
  • 1971 - Италийн хөлбөмбөгч Армандо Пиччи (1935 онд төрсөн)
  • 1987 - Нобелийн шагналт Америкийн биохимич Жон Ховард Нортроп (1891 онд төрсөн)
  • 1988 - Нобелийн шагналт Германы физикч Эрнст Руска (1906 онд төрсөн)
  • 2007 - Халуун уурын бөмбөлөг зохион бүтээгч Эд Йост (1919 онд төрсөн)
  • 2009 - Нобелийн эдийн засгийн шагналт Америкийн эдийн засагч Клайв Грэнжер (1934 онд төрсөн)
  • 2013 - Мали улсын Ерөнхий сайд Абдулайэ Секу Соу (1931 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


5 Сарын 27  Commons: 5 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

5 Сарын 27 Онцлох үйл явдал5 Сарын 27 Мэндэлсэн алдартнууд5 Сарын 27 Нас барсан алдартнууд5 Сарын 27 Тэмдэглэлт өдөр5 Сарын 27Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ПалеолитИх ЗасагГалХулан хатанКүнзийн сургаалУрвалын хурдЮань УлсНохой зээхЗахчинГерманМонгол үндэстний хувцасУйгур улсХөдөө аж ахуйХар ХиданУстөрөгчАрилжааны банкЦэрэг Онолтын Улиастайн бослогоЭр бэлгийн эсВирусАмазон мөрөнМонгол Алтайн нурууМаркетингЭкосистемМорин хуурЗанабазарНисэх онгоцЦаг хугацааFacebookБаянхонгор аймагНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньБуурын гэрээЧихрийн шижинЭзлэхүүнХоргоХатууМонгол УлсЛхүмбийн хэрэгМонгол Улсын ЕрөнхийлөгчАмерикЗайсан толгойДуурьАлканВакцинКонденсаторТемпературБөхөнХөх мөрөнБоливиГовьсүмбэр аймагНацагийн БагабандиМэтгэлцээнЛигдэн хаанУкраинЕсүс ХристОдон оронБуддын шашинБайгал нуурДундад Иргэн УлсЭдип хаанПеруРибонуклейн хүчилДархлалын олдмол хомсдолСудалгааХүйсийн баримжааХристофер КолумбНүдМонгол гуталГарагАлгоритмАлтай Таван БогдНарны аймагЗэсУргамлын амьдралын хэлбэрНамбарын ЭнхбаярСэлэнгэ аймагАтрын аянВатт (нэгж)Тусгаар тогтнолНүүрс ус🡆 More