5 Сарын 12

5 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 132 дахь (өндөр жил бол 133 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 233 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 254 - Ромын пап ламын сэнтийд I Стефан залрав. Тэрээр Католик шашны тэргүүн сэнтий папын суудалд заларсан 23 дахь пап болсон юм.
  • 907 - Хожмын Лиан гүрний хаан Жү Венийн цэрэг Тан гүрний хаан Айн цэргийг бут ниргэжээ. Ингэснээр Хятадын нутаг дэвсгэрт 300 гаруй жил оршин тогтносон Тан гүрэн мөхсөн билээ.
  • 1191 - Английн хаан I Ричард Наваррын гүнж Беренгариатай гэрлэв.
  • 1364 - Польшийн хамгийн эртний их сургууль болох Яагиелонианы их сургууль Харьков хотод байгуулагджээ.
  • 1510 - Анхуа аймгийн хунтайж Жү Жифан тэргүүтэй албаны хэд, хэдэн төлөөлөгчдийг цайллага нэрийн дор хоморголон устгав. Мин гүрний их хаан Женгде үүнийг оройлон оролцсон бөгөөд Мин гүрэн улам хүчирхэгжсэн байна.
  • 1551 - Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн эртний сургууль болох Сан Маркосын үндэсний их сургууль Перу улсын нийслэл Лима хотод байгуулагджээ.
  • 1588 - Францын шашны дайн: Гүйсийн гүн I Анри Парис хотод нэвтэрснээр Францын хаан III Анри эх орноосоо дүрвэв.
  • 1689 - Уиллиам хааны дайн: Английн хаан III Уиллиам Аугусбургийн лигт нэгдэн орсноор Францтай дайн зарлажээ.
  • 1743 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Мариа Тереза суужээ. Тэрээр хаан ширээний төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч VII Чарльзыг ялж хатан хаан болсон юм.
  • 1778 - Ариун Ромын эзэнт гүрний харьяанд багтах Ройсс-Грайцын вант улсын вангаар тодорсон XI Хайнрих албан ёсны далбаагаар хар, улаан, шар өнгийг сонгов. Ингэснээр орчин цагийн Герман улсын төрийн далбаа анх удаа ашиглагдсан нь энэ болсон билээ.
  • 1780 - Америкийн хувьсгал: Өмнөд Каролина мужийн Чарльзтон хотод Эх газрын арми том ялагдал хүлээв.
  • 1784 - 1783 оны есдүгээр сарын 03-ны өдөр баталсан Парисын тунхаг албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр Их Британи болон АНУ энхийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
  • 1797 - Францын хаан I Наполеон Венецийг эзлэв.
  • 1821 - Грекийн тусгаар тогтнолын төлөөх анхны томоохон тулаан Валтеци хотод болжээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: АНУ-ын холбооны цэргүүд Луйзана мужийн Батон Руж хотыг эзлэв.
  • 1863 - Америкийн иргэний дайн: АНУ-ын Холбооны армийн генерал Жеймс Б.МакФерсоны удирдсан 17-р морьт хороо Эх газрын армийн генерал Жон Пембертоны хориглолтыг зүүн талаас сэтлэснээр Виксбургийн тулаан эхэлжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Палмитогийн тулаанд Эх газрын арми томоохон ялалт байгуулав.
  • 1870 - Их Британийн тал Манитоба мужийг Канадын талд 1870 оны долдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 1881 - Хойд Африкийн Тунис улс Францын мэдэлд шилжив.
  • 1885 - Канадын Метис мужид дэгдсэн бослого дөрвөн өдөр үргэлжилсний эцэст намжжээ.
  • 1888 - Зүүн өмнөд Азид орших Борнео арал дээр Их Британийн мэдлийн компани байгуулагдаж Умард Борнео арлыг захирах болжээ.
  • 1912 - Богд хаант Монгол Улсын төлөө олон сайд, хан, ван, гүн, лам нар тангараг барилдан, улсын төлөө тэмцэлд буцалт, няцалтгүй хүчин зүтгэхээ илэрхийлжээ.
  • 1921 - Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.
  • 1926 - Италийн зохион бүтээсэн "Норге" нисэх төхөөрөмж Хойд Туйлыг нисэж туулсан анхны нисэх төхөөрөмж болжээ.
  • 1932 - Америкийн нэрт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг хулгайлснаас арван долоо хоногийн дараа Нью-Жерси мужийн Хөүпуилл хотоос цогцсыг нь олов. Цогцос олдсон газар Линдбергийн гэрээс хэдхэн км-ийн зайтай байсан юм.
  • 1933 - Фермер эрхэлдэг хувь хүмүүс газар ашигласны төлбөр авдаг "Хөдөө аж ахуйн нөхөн төлбөрийн хууль" АНУ-д мөрдөгдөж эхлэв.
  • 1937 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд VI Жорж болон хатан Элизабет нар суув.
  • 1941 - Германы нийслэл Берлин хотод дэлхийн хамгийн анхны компьютерын программ болох "Z3"-г Конранд Цюс танилцуулжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн Улаан армийн маршал Семён Тимошенкогоор удирдуулсан цэргийн хүч Украины зүүн хэсэгт голлох довтолгооноо эхлүүлжээ. Хоёр долоо хоногийн дараа Нацистын Германы Өмнөдийн нэгдсэн хүчийг буулган авсан юм.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Миссисипи голд АНУ-ын "Виржиниа" тээвэрлэгч хөлөг Германы шумбагч хөлгийн харвасан пуужинд оногдон сүйрчээ.
  • 1948 - Нидерландын Хатан хаан Вилгельмина эрх ямбаасаа татгалзана гэдгээ албан ёсоор зарлав.
  • 1949 - Хүйтэн дайн: ЗХУ Берлиний бүслэлтийг цуцлажээ.
    • Хүйтэн дайн: Берлинийг эзэлсэн холбоотон гүрнүүдийн захиргаа Холбооны бүгд найрамдах Герман улсын эх хуулийг боловсруулав.
  • 1965 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 5" хөлөг саран дээр сүйрэв.
  • 1968 - Вьетнамын дайн: Умард Вьетнам болон Вьет Конгийн цэргийн хүч Австралийн нэгдсэн хүчний эсрэг дайралт хийв.
  • 1978 - Заир улсын босогчид Колвеци хотыг эзэв. Нутгийн удирдлагууд АНУ, Франц, Бельги улсаас бослогыг дарах тусламж хүсч байжээ.
  • 1981 - Умард Ирландын Мейз шоронд хоригдож байсан Ирландын бүгд найрамдах армийн цэрэг Френцис Хьюс өлсгөлөн зарласныхаа улмаас амиа алдав.
  • 1998 - Индонезийн Ерөнхийлөгч Сухарто суудлаасаа буусны дараа тус улсын өнцөг булан бүрд эмх замбараагүй байдал дэгдэж Трисакти их сургуулийн дөрвөн оюутан амиа алджээ.
  • 2002 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Куба улсад тав хоногийн айлчлал хйихээр газардав. Тэрээр Куба улсад айлчлан Фидель Кастротой уулзсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон юм.
  • 2003 - Саудын Арабын Рияд хотод Аль-Кайда бүлэглэл бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алджээ.
  • 2006 - Бразилын Сан Паулу хотын "Нийслэл хотын дээд бүлэглэл" нэртэй дээрмийн бүлэглэл эмх замбараагүй байдал дэгдээсний улмаас 150 хүн амиа алдав.
  • 2008 - БНХАУ-ын Сычуань мужид 8 магнитудын хүчтэй газар хөдөлж 69 мянган хүн амиа алджээ.
  • 2010 - Ливийн Триполи хотын нисэх буудалд "Африкия" агаарын тээврийн компанийн 771 дүгээр нислэг осолдож хөлгийн баг, зорчигч 104 хүнээс 103 нь амиа алдав.
  • 2015 - Балбад 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 218 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
  • 2017 - Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газар болон Телефоника компанийн мэдээлэлд халдах гэсэн хакерын улмаас дэлхий даяар 400 мянган компьютерын мэдээлэл алдагдав.
  • 2018 - Францын нийслэл Парис хотын гудамжинд хутгатай халдлага гарч нэг хүн амиа алдан, олон тооны хүн шархдав. Халдлагыг Чеченьд төрсөн 21 настай Хамзат Азимов гэгч үйлджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1401 - Японы эзэн хаан Шоко (1428 онд нас барсан)
  • 1496 - Шведийн хаан I Густаф (1560 онд нас барсан)
  • 1670 - Польшийн хаан II Август (1733 онд нас барсан)
  • 1767 - Испанийн Ерөнхий сайд Мануэль Годой (1851 онд нас барсан)
  • 1869 - Анхны олимпын наадамд дөрвөн өөр төрлөөр аваргалсан Германы тамирчин Карл Шухманн (1946 онд нас барсан)
  • 1872 - Югославын 10 дахь Ерөнхий сайд Антон Корошец (1940 онд нас барсан)
  • 1895 - Нобелийн шагналт Америкийн химич Уиллиам Жок (1982 онд нас барсан)
  • 1907 - Академийн дөрөв, Венец болон Каннын кино наадмын шагналт, Холливудын 20-р зууны шилдэг жүжигчин Катерин Хепбөрн (2003 онд нас барсан)
  • 1910 - Суринамын анхны Ерөнхийлөгч Йохан Феррьер (2010 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Америкийн биохимич Дороти Ходжкин (1994 онд нас барсан)
  • 1912 - Олимпын хүрэл, Европын мөнгөн медальт Шведийн гүйгч Хенри Жонссон (2001 онд нас барсан)
  • 1918 - "Мери Кей Косметикс" компанийг үндэслэгч Мери Кей Эш (2001 онд нас барсан)
  • 1929 - Намибийн анхны Ерөнхийлөгч Сем Нужома
  • 1936 - Панамын 32 дахь Ерөнхийлөгч Гуйллермо Эндара (2009 онд нас барсан)
  • 1944 - Хонконгийг захирсан Британийн сүүлчийн захирагч Крис Паттен
  • 1958 - Алдарт "Кисс" хамтлагийн бөмбөрчин Эрик Сингер
  • 1981 - "Алтан бөмбөрцөг", "Эмми" наадмын шагналт жүжигчин Рами Малек
  • 1983 - Олимпын аварга, Дэлхийн ес, Европын 18 алтан медальт ОХУ-ын гимнастикч Алина Кабаева
    • "Петер туулай", "Оддын дайн", "Экс Машина", "Америкад бүтээв" киноны од Ирландын жүжигчин Даунхолл Глийсон
  • 1988 - Бразилын хөлбөмбөгч Марсело

Нас барсан алдартнууд

  • 1003 - Ромын пап II Сильвестер (946 онд төрсөн)
  • 1012 - Ромын пап IV Серги (970 онд төрсөн)
  • 1182 - Данийн хаан I Вальдемар (1131 онд төрсөн)
  • 1801 - Балтын орнуудыг хариуцсан Хаант Оросын сайд Николай Репнин (1734 онд төрсөн)
  • 1935 - Польшийн 15 дахь Ерөнхий сайд Йозеф Пильслудски (1867 онд төрсөн)
  • 1993 - Олимпийн аварга, дэлхийн хошой аварга Италийн бобслейч Зено Коло (1920 онд төрсөн)
  • 2006 - Ливийн Ерөнхий сайд Хуссейн Мазик (1918 онд төрсөн)
  • 2017 - Финландын ес дэх Ерөнхийлөгч Мауно Койвисто (1923 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Олон улсын сувилагчдын өдөр
  • Финланд5 Сарын 12  Финланд Эх орны өдөр

5 Сарын 12  Commons: 5 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

5 Сарын 12 Онцлох үйл явдал5 Сарын 12 Мэндэлсэн алдартнууд5 Сарын 12 Нас барсан алдартнууд5 Сарын 12 Тэмдэглэлт өдөр5 Сарын 12Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Урвалын хурдХамаг МонголХийлҮет хөлтөнБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоСургалтын хөтөлбөрТермодинамикЁс зүйСяньбиТөрТрансформаторДалайн ванДотоодын нийт бүтээгдэхүүнНэгдсэн Үндэстний БайгууллагаМөнх хаанАммиакДархлалын олдмол хомсдолПарламентын засаглалын системМонгол-Хятадын харилцааБөө мөргөлСарЗун1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонгол Улсын Дээд ШүүхДөрвөлжин бичигӨмнөд АмерикЦусны даралтИрландСартуулХрист итгэлПрограм хангамжЭлэгБогд хааны Засгийн газарБямбын РинченЭдип хаанМэдээллийн системМандал сумЗудГарагАмьтанАмин хүчилФилиппинДууны хурдИммануэл КантБогд хааны ордон музейЦус багадалтМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоМономерТогоонтөмөр хаанАх дүү РайтЭндотермик урвалХимийн урвалДоголон ТөмөрМонгол Улсын Зэвсэгт ХүчинНохойЛиберализмЛитрМонгол овог аймгуудын жагсаалтБоржигинМеталлМонгол ёс заншилАймагМанганАтлантын далайИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактМонголКомпьютерОйрх ДорнодХурдны хэмжээНүцгэн үртэнХэнтий аймагХар ХиданХумхааЧингис хааны морьт хөшөөХимийн тайлбарНүүдэлчинМонгол орны тусгай хамгаалалттай газар нутагСагсан бөмбөгЭрдэнэ Зуу хийд🡆 More