5 Сарын 16

5 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 136 дахь (өндөр жил бол 137 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 229 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 946 - Японы эзэн хаан Сүзакү эрх мэдлээ төрсөн дүү Мүракамид шилжүүлэв.
  • 1204 - Флондерсын их гүн IX Болдуин Константинополийн Латин эзэнт гүрний анхны хаан болжээ.
  • 1527 - Медичигийн гэр бүл Флонренцийн эрх мэдлийг эргүүлэн авснаар Флонренцийн Бүгд найрамдах улс хоёр удаагаа бүрэлдэв.
  • 1568 - Шотландын хатан хаан Мери Англи руу дүрвэжээ.
  • 1584 - Испанийн колони болох Филиппинийн зургаа дахь Ерөнхийлөн захирагчаар Сантиаго де Вера томилогджээ.
  • 1770 - Францын хожмын хаан 15 настай Луй-Август 14 настай Мери Антуаннеттай ураг барилдав.
  • 1811 - Хойгийн дайн: Испани, Португал, Их Британийн эвсэл Албуерагийн тулаанд Францын цэргийн хүчийг бут цохив.
  • 1812 - Хаант Оросын Фильд Маршал Михайл Кутузов Бухарестын гэрээнд гарын үсэг зурснаас Орос-Туркийн дайн дууссан юм. Харин Бессарабиа орчим Оросын мэдэлд очсон билээ.
  • 1822 - Грекийн хувьсгал: Туркийн цэргийн хүч Грекийн Сули хотод хяналтаа тогтоов.
  • 1866 - АНУ-ын Конгресс никель зоосон мөнгө гүйлгээнд нэвтрүүлэх тогтоол баталжээ. Никель зоосон мөнгөн тэмдэгтийн найрлагийн 25 хувийг никель, 75 хувийг зэс эзлэхээр тогтоолд тусгасан юм.
  • 1868 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексоныг албан тушаалаас нь огцруулах эсэхийг Конгресс хэлэлцэж ганцхан саналын зөрүүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, албан тушаалыг нь хэвээр үлдээжээ.
  • 1877 - Франц улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямралд өртөв. Бүгд найрамдахчууд болон Язгуур угсааныханы хооронд засаглалын төлөөх ширүүн тэмцэл Францын гурав дахь Бүгд найрамдах улсыг бүхэлд нь ганхуулсан юм.
  • 1888 - Словени гаралтай Америк физикч Никола Тесла цахилгааны хүчдэлийг ашиглан цахилгаан шон босгон илүү хол зайд түгээх боломжтойг тогтоон олон нийтэд танилцуулав.
  • 1916 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улс, Францын гурав дахь Бүгд найрамдах улс хооронд хуучин Османы харьяалалд багтаж байсан Ирак, Сирийн газар нутгийг хуваан захирах дайны цагийн нууц гэрээ байгуулжээ.
  • 1920 - Ромын пап XV Бенедикт Францын эрх чөлөөний тэмцэгч Жанна Д.Аркыг гэгээнтнээр өргөмжлөв.
  • 1929 - АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах Академийн наадам буюу Оскарын наадам анх удаагаа зохиогджээ. Анхны наадмын шилдэг киногоор "Даль Жигүүр" кино шалгарсан юм.
  • 1951 - Иргэний агаарын тээврийн анхны төлөвлөгөөт нислэг АНУ-ын Нью-Йорк хотын Айдлуайлдын нисэх буудал /одоогийн Жон Ф.Кеннедигийн нисэх буудал/-аас Лондон хотын Хидроу нисэх буудал руу хөөрөв. Анхны төлөвлөгөөт нислэгийг Израйлийн "Эль Аль Израйл" компани гүйцэтгэсэн юм.
  • 1960 - АНУ-ын Калифорни мужийн Малибу хотын Хьюсын судалгааны лабораторид нэрт эрдэмтэн Теодор Майман оптикын лазерыг анх удаагаа амжилттай туршив.
  • 1961 - Бүгд Найрамдах Монгол Ард Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 118 дугаар зарлигаар Шинжлэх ухааны академи байгуулав.
  • 1961 - Өмнөд Солонгост цэргийн эргэлт хийсэн Пак Чон-Хе Ерөнхийлөгч болж Өмнөд Солонгосын хоёр дахь Бүгд найрамдах улс байгуулагджээ.
  • 1966 - БНХАУ-ын Коммунист нам "Тавдугаар сарын 16-ны тунхаг" хэрэгжиж байгааг зарласнаар Соёлын хувьсгал албан ёсоор эхэлсэн юм.
  • 1969 - Венера сансрын хөтөлбөр: Сугар гарагийг судлах зорилготой ЗХУ-ын "Венера 5" хөлөг амжилттай хөөрөв.
  • 1974 - Югославын холбооны улсын удирдагч Жозеф Броз Титог мөнхийн Ерөнхийлөгч хэмээн өргөмжилжээ.
  • 1988 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабет АНУ-ын Конгресст үг хэлэв. Ингэснээр АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн анхны төрийн тэргүүн болсон юм.
  • 1997 - Зайр буюу одоогийн Конго улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цэргийн эргэлтийн улмаас эх орноосоо дүрвэн гарав.
  • 2003 - Мароккогийн хаант улсын нийслэл Касабланка хотод террорист халдлага болж 33 энгийн иргэн амиа алдан 100 гаруй хүн хүнд шархдав.
  • 2005 - Кувейтын хаант улсад эмэгтэйчүүдийн эрхийг улс төрийн хүрээнд хангах хуулийн төслийг Үндэсний Ассемблей хэлэлцэн 35-23 харьцаагаар батлав.
  • 2011 - АНУ-ын Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төвөөс "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд "Эндевор" хөлөг сүүлийн нислэгээ үйлджээ.
  • 2014 - Кенийн нийслэл Найроби хотын Гикомба худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 12 хүн амь насаа алдав.

Мэндэлсэн алдартнууд

  • 1606 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд чихний дүлийрлийг анхлан судалсан Английн эмч Жон Бюлвер (1656 онд нас барсан)
  • 1611 - Ромын пап XI Инносент (1689 онд нас барсан)
  • 1718 - Математикийн ухааны түүхэнд онолын ном гаргаж, томъёогоо дэвшүүлсэн анхны эмэгтэй эрдэмтэн, Италийн математикч Мариа Гаетана Агнеси (1799 онд нас барсан)
  • 1801 - АНУ-ын 24 дэх Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Х.Сьюард (1872 онд нас барсан)
  • 1804 - АНУ-ын нутаг дэвсгэрт анх удаагаа цэцэрлэг байгуулсан, сурган хүмүүжүүлэгч Элизабет Палмер Пийбади (1894 онд нас барсан)
  • 1824 - АНУ-ын 22 дахь Төрийн нарийн бичгийн дарга Левай П.Мортон (1920 онд нас барсан)
  • 1831 - Дуу цацруулах төхөөрөмж буюу микрофоныг хамтран зохион бүтээлцсэн Америкийн эрдэмтэн Девид Эдуард Хьюс (1900 онд нас барсан)
  • 1845 - Нобелийн шагналт Францын зоологич Эли Метчинкофф (1916 онд нас барсан)
  • 1883 - Туркийн гурав дахь Ерөнхийлөгч Целал Байар (1986 онд нас барсан)
  • 1905 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадам, Британийн тайз, дэлгэцийн академийн шагналт, Холливудын шилдэг эрэгтэй жүжигчний нэг Хенри Фонда (1982 онд нас барсан)
  • 1907 - Олимпийн наадмын аварга, Ирландын халхалттай гүйгч Боб Тисдалл (2004 онд нас барсан)
  • 1913 - Греммийн наадмын гурван удаагийн шагналт, жазз хөгжимчин Вүүди Херман (1987 онд нас барсан)
  • 1916 - Израйлийн дөрөв дэх Ерөнхийлөгч Эфрайм Катцир (2009 онд нас барсан)
  • 1923 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Мертон Миллер (2000 онд нас барсан)
  • 1924 - Гамби улсын анхны Ерөнхийлөгч Дауда Жавара
  • 1944 - "Агаарын Шорон", "Машетт" киноны од Денни Трехо
  • 1950 - Нобелийн шагналт Германы физикч Гиорг Бедхорц
  • 1953 - "Жеймс Бонд" цувралаараа алдаршсан жүжигчин Пирс Броснан
    • Мэргэжлийн сүмо бөхийн 55 дахь Ёкозүна Китаноуми Тошимицү (2015 онд нас барсан)
  • 1955 - Олимпийн дөрвөн алт, хоёр мөнгө, Дэлхийн аваргын хоёр алт, дөрвөн мөнгөн медальт Зөвлөлтийн гимнастикч Ольга Корбут
  • 1957 - Олимпийн аварга Америкийн марафонч Жоан Бенойт
  • 1966 - Греммийн таван удаагийн шагналт, Гиннесийн дэлхийн дээд амжилтыг есөн төрөлд эзэмшигч Америкийн нэрт дуучин Жанет Жексон
  • 1969 - Олимпийн гурван алт, нэг мөнгөн медальт Америкийн ойрын зайн гүйгч Стив Льюс
  • 1981 - Португалийн хөлбөмбөгч Рикарду Кошта
  • 1986 - "Мэлхий нинжа", "Трансформерс" киноны од Америкийн жүжигчин Меган Фокс
  • 1991 - Болгарын талбайн теннисч Григор Дмитров
  • 1993 - Олимпийн нэг алт, хоёр мөнгөн медаль, Дэлхийн аваргын долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл медальт Норвегийн биатлонч Йоханнес Тингнес Бо

Нас барсан алдартнууд

  • 290 - Жин гүрний хаан Ву (236 онд төрсөн)
  • 1891 - Румынь улсын 14 дэх Ерөнхий сайд Йон С.Братиану (1821 онд төрсөн)
  • 1920 - АНУ-ын 22 дахь Дэд Ерөнхийлөгч Левай П.Мортон (1824 онд төрсөн)
  • 1938 - Алдарт "Алтан хаалга" гүүрийн загварыг гаргалцсан Жозеф Страусс (1870 онд төрсөн)
  • 1947 - Нобелийн шагналт Английн биохимич Фредерик Гоуленд Хопкинс (1861 онд төрсөн)
  • 1956 - "Рийз" хавчуургатай жигнэмэгийг зохион бүтээгч Х.Б.Рийз (1876 онд төрсөн)
  • 1977 - Мали улсын анхны Ерөнхийлөгч Модибо Кейта (1915 онд төрсөн)
  • 1990 - "Маппетс" хүүхэлдэйн цувралыг зохион бүтээгч Жим Хенсон (1936 онд төрсөн)
  • 2003 - Спортын менежментийн алдарт "IMG" компанийг үндэслэгч Марк МакКормак (1930 онд төрсөн)
  • 2012 - "Go-Go" хөгжмийн урсгалыг үндэслэгч Чак Браун (1936 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Швейцарийн физикч Хайнрих Рорер (1933 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Ирак5 Сарын 16  Ирак Бөөнөөр хоморголон устгах үзлийн эсрэг өдөр
  • Малайз5 Сарын 16  Малайз Багш нарын өдөр

5 Сарын 16  Commons: 5 сарын 16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

5 Сарын 16 Онцлох үйл явдал5 Сарын 16 Мэндэлсэн алдартнууд5 Сарын 16 Нас барсан алдартнууд5 Сарын 16 Тэмдэглэлт өдөр5 Сарын 16Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХлорGoogleОлон нийтийн мэдээллийн хэрэгсэлКазахуудДартсДулдуйтын ДанзанравжааАлтайн УрианхайМонгол түүхэн бичиг үсгүүдНаполеонСанжаасүрэнгийн ОюунЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэЦэрэг Онолтын Улиастайн бослогоЛГБТӨгэдэй хаанМонгол хоолСүүМөнгө (химийн элемент)НейронТөв аймагМонгол Улсын Үндсэн хуулийн цэцЗасгийн газрын төсөвБутанМонгол ёсЭзлэхүүнЭтанолМөлхөгчТогоонтөмөр хаанТоргуудЦиклонХалтмаагийн БаттулгаХөгжимДархлалын олдмол хомсдолДархан (хот)Цусны улаан эсМанжуудЯнгирДалайн урсгалБарон Унгерн фон ШтернбергИодХүчдэлХурдны хэмжээЗуун жилийн дайнЕвропНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудМеталлГовьсүмбэр аймагТэнхлэгийн гүрнүүдХайрМакс ВеберНирун улсЗэсМонгол ёс заншилХүний эрхАрван хоёр жилБиологийн ангилалМонгол бахархлын өдөрТэрхийн цагаан нуурХААН БанкНягтХабул ханХөрсМолдавХүйтэн дайнАмерикМонгол хувцасАрдчилалПунсалмаагийн ОчирбатМонголчуудЗагалмайтны аян дайнКомпьютерын сүлжээТамгагүй төрБаруунтанАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлКальциАлканРНЭсГовь-Алтай аймаг🡆 More