5 Сарын 26

5 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 146 дахь (өндөр жил бол 147 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 219 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • МЭ 17 - Суут жанжин Германикус Германы Черушки, Чатти ванлигуудыг булаан эзэлснээ Ром хотод ёслол төгөлдөр тэмдэглэв.
  • 451 - Арменийн босогчид Сасанианы эзэнт гүрэнтэй тулалдав. Сасанидын эзэнт гүрэн ялалт байгуулсан шашны эрх чөлөөг нь хэвээр үлдээжээ.
  • 946 - Английн хаан I Эдмундыг Гэгээн Августины өдрөөр амь насыг нь хороов.
  • 1293 - Японы Камакүра хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 23 мянган хүн амиа алджээ.
  • 1538 - Женевийн захиргаа Жон Калвин болон түүний дагагсдыг нутгаасаа хөөв. Калвин болон түүний дагагсад Страсбургт гурван жил бүгжээ.
  • 1637 - Английн эзлэн түрэмгийлэгч Жон Месоноор удирдуулсан цэргүүд одоогийн Коннектикут мужийн нэгэн тосгонд халдан нутгийн уугуул 500 иргэнийг хороов.
  • 1770 - Хаант Оросын дэмжлэгтэй Грекийн босогчид Османы эзэнт гүрний эсрэг бослого дэгдээв. Тулаанд Грекчүүд хүнд ялагдал хүлээсэн билээ.
  • 1805 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Миланы сүмд өөрийгөө Бүх Италийн хаан хэмээн зарлав.
  • 1821 - Османы эзэнт гүрний эсрэг Грекийн босогчид Пелопоннесийн сенат гэгчийг байгуулжээ.
  • 1822 - Норвегийн Гру сүмд гал гарсны улмаас 116 хүн амиа алджээ. Энэ нь Норвегийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт түймэр байсан юм.
  • 1830 - АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Эндрью Жексоны боловсруулсан уугуул иргэдэд газар оноох хуулийг баталжээ.
  • 1864 - Одоогийн Монтана муж АНУ-д нэгдэв.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн генерал Эдмунд Кирби Смитээр удирдуулсан цэргүүд Техасын Галвестон хотод бууж өгчээ.
  • 1868 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жонсонд итгэл үзүүлэх эсэхээр санал хурааж ердөө нэг хүний саналын илүүгээр авч үлдэв.
  • 1879 - Хаант Орос, Их Британийн хооронд Гандамакын гэрээ байгуулагдаж, Афганийн улс байгуулагдах эхээ тавьсан юм.
  • 1896 - Хаант Оросын сүүлийн эзэн хаан II Николай хаан ширээнд суув.
    • Америкийн санхүүч Чарльз Дау "Дау Жонесын аж үйлдвэрийн дундаж"-ийг хэвлүүлжээ.
  • 1897 - Ирландын зохиолч Брем Стокерын "Дракула" зохиол худалдаанд гарав.
  • 1900 - Мянган өдрийн дайн: Колумбын консерватив нам, Либерал намынхаа эсрэг сонгуулийн дүнг эсэргүүцэн зэвсэгт мөргөлдөөн дэгдээв.
  • 1908 - Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч төд удалгүй Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.
  • 1918 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улс байгуулагдав.
  • 1923 - "Ла Манш" 24 цагийн автомашины уралдаан анх удаагаа зохиогджээ.
  • 1938 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд анх удаагаа Америк биш иргэдийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулагдаж, хуралдаанаа зарлажээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Динамо ажиллагаа: Францын умард хэсгийн Данкөрк хотод Холбоотны цэргийн хүч томоохон дайралт хийжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ливийн төлөөх Газалагийн тулаан эхэлжээ.
  • 1948 - АНУ-ын Конгресс Холбооны иргэний агаарын тээвэр байгуулах тухай хууль батлав.
  • 1966 - Британийн Гайана Их Британиас салан тусгаарлаж, Гайана улс байгуулагджээ.
  • 1968 - Исланд улс замын хөдөлгөөний дүрмээ зүүн гараас, баруун гарт шилжүүлэв.
  • 1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 10 хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.
  • 1970 - Ту-144 хөлөг анх удаа арилжааны нислэг үйлдэв.
  • 1972 - АНУ, ЗХУ-ын хооронд Баллистик пуужинг устгах гэрээ байгуулав.
  • 1981 - Италийн Засгийн газрын гишүүд фримэсоны нийгэмлэгт элссэн гэх шуугиантай холбогдуулан Ерөнхий сайд Арнальдо Форлани Засгийн газраа тараасан юм.
  • 1983 - Япон тэнгист 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хоншү мужид 100 хүн амиа алдав.
  • 1986 - Европын зөвлөл хуралдаж Европын холбооны далбааг батлав.
  • 1991 - Гүрж ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаагаа Ерөнхийлөгчөө сонгов. Анхны Ерөнхийлөгчөөр Звиад Гамсахурдиа сонгогджээ.
    • Тайландын Пу Той үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Лауда агаарын тээврийн 004 нислэг осолдож 223 хүн амиа алджээ.
  • 1993 - Алжирын сэтгүүлч Тахар Жаүтын амь насанд исламистууд халдав. Тэрээр зургаадугаар сарын эхээр эмнэлэгт амиа алджээ.
  • 1998 - Австралийн Засгийн газар Үндэсний уучлалын өдөр болгон зарлажээ.
  • 2004 - Америкийн армийн чөлөөндөө гарсан офицер Терри Николсыг хүн амины 161 хэрэгт буруутай гэж үзэн ял оноожээ.
  • 2008 - БНХАУ-ын дорно, өрнө хэсэгт их хэмжээний үер бууж 148 хүн амиа алдан, 1.3 сая хүн ямар нэг хэмжээгээр хохиров.

Мэндэлсэн алдартнууд

  • 1887 - Бирмийн хоёр дахь Ерөнхийлөгч Ба У (1963 онд нас барсан)
  • 1895 - Америкийн нэрт зурагчин Дороте Ланж (1965 онд нас барсан)
  • 1907 - Академийн шагналт, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонт нэрт жүжигчин Жон Уейн (1979 онд нас барсан)
  • 1908 - Вьетнамын анхны Ерөнхий сайд Нгуен Нгок То (1976 онд нас барсан)
  • 1909 - Мексикийн 48 дахь Ерөнхийлөгч Адольфо Лопез Матеос (1969 онд нас барсан)
  • 1912 - Унгарын 46 дахь Ерөнхий сайд Янос Кадар (1989 онд нас барсан)
  • 1913 - Английн нэрт жүжигчин Петер Кашинг (1994 онд нас барсан)
    • Олимпын аварга, дэлхийн хошой аварга Германы хүндийн өргөгч Йосеф Мангер (1991 онд нас барсан)
  • 1958 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгөн медальт Финландын халхалттай гүйгч Арто Бригарр
  • 1960 - Олимпын аварга Австралын хүндийн өргөгч Дийн Лакин
    • Олимпын мөнгө, Европын аварга Литвын зээрэнцэг шидэгч Ромас Убартас
  • 1966 - "Харри Поттер", "Хааны айлдвар" зэрэг киногоороо алдаршсан Английн жүжигчин Элена Бонхэм Картер
  • 1968 - Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерик
  • 1974 - Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн есөн алт, найман мөнгөн медальт, европын 12 алт, 10 алтан медальт Шведийн усанд сэлэгч Ларс Фроландер
  • 1977 - Италийн хөлбөмбөгч Лука Тони
  • 1979 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, дэлхийн танхимын долоон удаагийн аварга ОХУ-ын гүйгч Наталья Назарова
  • 1988 - Дэлхийн аварга Австралийн зээрэнцэг шидэгч Дэни Стивенс

Нас барсан алдартнууд

  • 946 - Английн хаан I Эдмунд (921 онд төрсөн)
  • 1969 - Нисэх онгоцны Локхэд компанийг үндэслэгч Аллан Хейнэс Лагхэд (1889 онд төрсөн)
  • 2002 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Этиопын гүйгч Мамо Вольд (1932 онд төрсөн)
  • 2008 - Академийн наадмын шагналт нэрт найруулагч Сидней Поллак (1934 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Дани5 Сарын 26  Дани Угсаа залгамжлах хунтайжийн өдөр
  • Гүрж улс5 Сарын 26  Гүрж Тусгаар тогтнолын өдөр
  • Гайана5 Сарын 26  Гайана Тусгаар тогтнолын өдөр
  • Польш5 Сарын 26  Польш Ээжүүдийн өдөр
  • Австрали5 Сарын 26  Австрали Үндэсний уучлалын өдөр

5 Сарын 26  Commons: 5 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

5 Сарын 26 Онцлох үйл явдал5 Сарын 26 Мэндэлсэн алдартнууд5 Сарын 26 Нас барсан алдартнууд5 Сарын 26 Тэмдэглэлт өдөр5 Сарын 26Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Иргэний нийгэмАрабын Нэгдсэн Эмират УлсДулдуйтын ДанзанравжааБуддын шашинАлаг мэлхий өрөхМарксист эрх зүйн философиМонголын спортЦогт хунтайжийн хадны бичээсИрвэсХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазЗүүн Хойд АзиАнтибиотикЦусны улаан эсЖон Мейнард КейнсАзиБатмөнх Даян хаанОктябрийн хувьсгалДөрвөлжин бичигЕвропШуурхай санах ойХүхрийн хүчилБорооНатриСанах ойАрван хоёр жилТархиЛигдэн хаанСонгуульТэмбүү/1МиланХоолны давс2020 оны Улсын Их Хурлын сонгуульНуклейн хүчилТүмэн засагт хаанХимийн индикаторХабул ханДэлхийн улс орны жагсаалтТайхар чулууГазар зүйн солбицлын системПрокси серверУртын дууДархан-Уул аймагДобу мэргэнМандухай сэцэн хатан (кино)Эр бэлгийн эсЗасаг захиргааны зохион байгуулалтЦусны цагаан эсМонголын энхтайванКүнзГалдан бошигт хаанЦагаадайн УлсТив тивийн улс орнуудАлтайн нурууДууБуурын гэрээЯлтын уулзалтХамаг МонголПунцагийн ЦагаанМонголчуудын Япон руу хийсэн довтолгооБат бөхийн онолМонголын музейн жагсаалтХарилцааМанзуширын хийдМакс ВеберНар хиртэлтОлон улсын харилцааГовийн угалз салхиВитамин В12Туул голХатуу дискНомхон далайЖангарВаско да ГамаТаван хошуу малИончлолын энергиЁс зүйЦахилгаан дамжуулагч🡆 More