Сонин

Сонин гэдэг нь эдийн засаг, улс төр, нийгэм, спорт зэргийн шинэ соргог мэдээг мэдээлэх зорилготой Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нэг төрөл бөгөөд нийтлэл, өгүүлэл, гэрэл зураг, зураасан зураг зэргийг цаасан дээр хэвлэсэн зүйлийг хэлнэ.

Сонин
Сонин уншиж буй хүн
Сонин
Нью-Йорк Таймс сонины 1918 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаарын нүүр

Сонин нь дэлхий дахин болон орон нутгийн, мөн ямар нэг бүлэглэлийн доторх мэдээллийг дамжуулах хэрэгсэл бөгөөд сонины газар гэж нэрлэгдэх мэргэжлийн байгууллагын хэвлэн гаргадаг сонин нь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Сонины үзүүлэх нөлөө нь түүний хэвлэгдэх хувиар хэмжигдэнэ.

Сонинд мэдээ, нийтлэл бичдэг хүнийг сэтгүүлч мэргэжилтэй эсэхээс үл хамаарч нийтэд нь сурвалжлагч гэнэ.

Түүх

Цаасан дээр хэвлэгддэг тул цаасыг хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн үеэс сонин бий болсон гэж үздэг.

Орчин үеийн сонин нь аж үйлдвэрийн хувьсгалын дараах Европт бий болсон бөгөөд цаасыг машин ашиглан их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсноос улбаатай. Мөн хэвлэх тоног төхөөрөмжийн хөгжил, боловсролын түвшний өсөлт ч сониныг дэлгэрэхэд нөлөөлсөн. Сонин нь олон түмэнд зориулсан зах зээлийн нэг хэлбэр болтлоо өсч, байгууллагууд сонинд зар сурталчилгаагаа тавиулах болжээ. Сонин нь шинэ соргог мэдээ буюу сонин сайхан гэсэн үгнээс гаралтай. Энэ нь сонины шинэ мэдээг дамжуулах чанарт тун сайн тохирсон нэр юм. Монгол Улсад анх сонин хэвлэл үүсэхэд хөрш орнуудын нөлөө их байсан гэж үздэг. Монголын анхны сонинуудыг дурдвал: Дорнод хязгаарын амьдрал, Шинэ толь хэмээх бичиг, Нийслэл хүрээний сонин бичиг зэрэг юм. Шинэ толь хэмээх бичиг сонин нь 1913 оны 3 дугаар сарын 06-нд анхны дугаараа төрөлх Монгол хэлээр, Монголчууд өөрсдөдөө зориулж гарсан тул Монголын үндэсний сэтгүүл зүйн өдөр гэж тэмдэглэдэг.

Төрөл ангилал

Сонин хэвлэлийг түгээж буй үзэл баримтлал, сэдэв, хамрах хүрээ, давтамж зэргээс хамаарч ангилдаг.

Давтамжаар нь

  • Өдөр тутмын сонин
  • Өглөөний сонин (Өглөө, оройны сонин)
  • Оройны сонин (Өглөө, оройны сонин)
  • Долоо хоног тутмын сонин
  • Хоёр долоо хоног тутмын сонин
  • Сар тутмын сонин
  • Тэмдэглэлт өдрийн сонин гэх мэт.

Хамрах хүрээгээр нь

  • Үндэсний хэмжээний сонин
  • Орон нутгийн сонин
  • Хотын сонин
  • Сургуулийн сонин гэх мэт.

Хандах бүлгээр нь

  • Бүх нийтийн хэвлэл
  • Хүүхдийн хэвлэл
  • Эмэгтэйчүүдийн хэвлэл
  • Эрэгтэйчүүдийн хэвлэл
  • Мэргэжлийн хэвлэл гэх мэт.

Хүн амын насжилтаар нь

  • Хүүхэд залуусд
  • Хүүхэд багачуудад
  • Ахмадуудад
  • Бүх нийтэд зориулсан гэх мэтээр ангилдаг.

Цахим сонин

  • Орчин үед интернэтэд мэдээ нийтлэлээ тавьдаг, цахим орчинд зориулсан байдлаар бэлтгэдэг сониныг цахим сонин гэнэ.
  • Мэдээллийн технологийн хөгжил нь сонинд мэдээ оруулах ажлыг жирийн иргэн ч хийх боломжтой болгосон тул иргэний сэтгүүл зүй гэсэн ойлголт бий болж хөгжиж байна.
  • Монголд Өнөөдөр, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонинууд өөрийн вэб сайтдаа цахим сониныг эрхлэн гаргадаг бөгөөд сонинуудын нийтлэлийг оруулдаг сайтууд ч олон бий. Мөн дээр дурьдсан иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхээр зорьсон Бүгдээрээ.мн хэмээх сайт 2006 оны 11 дүгээр сараас ажиллаж байжээ.

Мөн үзэх

Цахим холбоос

Tags:

Сонин ТүүхСонин Төрөл ангилалСонин Цахим сонинСонин Мөн үзэхСонин Цахим холбоосСонинГэрэл зурагМэдээНийгэмНийтлэлОлон нийтийн мэдээллийн хэрэгсэлСпортУлс төрЦаасЭдийн засагӨгүүлэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХурдатгалЗүчиАжилгүйдэлЁлын амХүн амын шилжих хөдөлгөөнНайруулга зүйӨнгөний бэлгэдэлИталиСүхбаатарын талбай13-р зуунДэд бүтэцШударга ёсДээлийн бүсЭнэтхэгийн далайДолоннуурын чуулганХүчЕсөн эрүүХятадын түүхБүгд Найрамдах Монгол Ард УлсУсан тээвэрПрограм хангамжМонгол Улсын Үндсэн хуулийн цэцКазахуудНацагийн БагабандиТэрхийн цагаан нуурЗүүдМонгол наадгайИсламХүхрийн хүчилБодисын төлөвБүдүүн гэдэсКомпьютерМонголын замын хөдөлгөөний тэмдэгОлноо өргөгдсөнХөдөлмөрийн зах зээлМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаСократХүнДиодАлун ГуаХөнгөн цагаанКүнзМагниМэдээллийн технологиАрван хоёр жилБөөрний дутагдалСоёмбоШагайн харвааХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЦементИррационал тооХовордсон зүйлЗунгааралтХалимНатурал тооНүүрсУргамлын амьдралын хэлбэрУсТайваньМонгол хэлТахьКолоничлолГенийн инженерчлэлНэгжТөрМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалМикро эдийн засагХошуудСанжаасүрэнгийн ЗоригБаян-Өлгий аймагДархлаа судлалЦусны сийвэнАмьсгалах процессБайгалийн нөөц🡆 More