Гадил

Гадил нь гадилын ургамалд ургах жимс бөгөөд Зүүн Өмнөд Азийн дулаан бүсээс гаралтай.

Гадил нь 100 орчим төрөл байдаг байна. Анх хүнсний чиглэлээр тарьж ургуулсан нь Папуа Шинэ Гвинейд байж болох талтай. Өдгөө гадилыг дэлхийн эргэн тойронд дулаан бүсүүдэд өргөнөөр тарьж ургуулж байна. Ихэнх нь хүнсний зориулалтай боловч зарим нь чимэглэлийн болон утас мяндас үйлдвэрлэлтийн чиглэлээр юм. Азид тариалангийн аж ахуйнуудад гадилын ургамалтай олонтаа таарах ба энэ нь кофе, какао, хар перец болон задь зэрэг ургамлыг сүүдэрлэж хамгаалах зорилготой ажээ.

Гадил
Гадил жимс ургаж байгаа нь.
Гадил жимс ургаж байгаа нь.
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Liliopsida
Баг: Zingiberales
Овог: Гадилынхан
Төрөл: Musa

Гадилын ургамал ба жимс

Гадилын ургамал нь 2-8м өндөр ургах тул мод хэмээн андуурагддаг. Гэвч мод биш өвсөрхөг ургамал юм. Навч нь 3.5м хүртэл урт ургана. Гадил жимс нь унжсан хонгорцог болж ургана. Нэг хонгорцог нь 30-50кг жинтэй болдог. Гадил жимс нь түүхий байхдаа ногоон байх ба боловсорч гүйцэхээрээ шар эсвэл улаан гэх мэт өнгөтэй болно. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

Гадил жимсийг тариалалт болон экспортоор тэргүүлэгч орнууд
Улс орон тонн
(сая)
Дэлхийд
эзлэх
хувь
Хүснэгт 1: Тариалалт (2012)
ЭнэтхэгГадил  Энэтхэг 24.9 18%
ХятадГадил  Хятад 10.6 8%
УгандаГадил  Уганда 9.8 7%
ФилиппинГадил  Филиппин 9.2 7%
ЭквадорГадил  Эквадор 7.6 5%
БразилГадил  Бразил 6.9 5%
ИндонезГадил  Индонез 6.2 4%
КолумбиГадил  Колумби 5.3 4%
КамерунГадил  Камерун 4.9 3%
ГанаГадил  Гана 3.6 3%
Бусад 50.2 36%
Нийт 139.2 100%
Хүснэгт 2: Экспорт (2011)
ЭквадорГадил  Эквадор 5.2 29%
Коста РикаГадил  Коста Рика 1.8 10%
КолумбиГадил  Колумби 1.8 10%
ФилиппинГадил  Филиппин 1.6 9%
ГватемалГадил  Гватемал 1.5 8%
Бусад 6.0 34%
Нийт 17.9 100%

Гадаад холбоос

Гадил  Commons: Гадил – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Зүүн Өмнөд АзиКакаоКофеПапуа Шинэ Гвиней

🔥 Trending searches on Wiki Монгол:

БаруунтанЛинзХүхрийн хүчилАж үйлдвэрБалт зөгийХүнсний нэмэлт бүтээгдэхүүнТөмөр (химийн элемент)Өвөр МонголАСЕАННирун улсХовд аймагМонголын намын жагсаалтЭкологиМолдавДавсны хүчилАлгоритмҮйлдлийн системУмард СолонгосДэд бүтэцҮндсэн хуульБогд хаанСалхины эрчим хүчБадганВолейболДөрвөдВекторТэрхийн цагаан нуурАргын тоолол1 дүгээр сургуульЦасПольшИндонезПрограм хангамжБарон Унгерн фон ШтернбергМазаалайМонгол гуталЗүүн Хойд АзиКанадСяньбиНомхон далайХоол боловсруулалтМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсСэлэнгэ аймагБавуугийн ЛхагвасүрэнДулдуйтын ДанзанравжааБуурын гэрээШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанСартуулШударга ёсНайманЖоульЭсэн тайшНатриРомбЭртний ГрекБүгд Найрамдах УлсАрхангай аймагАр МонголХайлах температурСоёл иргэншилХумхааХойд АмерикТемпературМонгол-Оросын 1912 оны гэрээХайрХар-Ус нуурАмарбаясгалант хийдЗах зээлийн эдийн засагОрчин үеийн Монголын түүхДотоодын нийт бүтээгдэхүүнКапитализмЮНЕСКОХүнАр элстэйн чуулганМэдээллийн технологиХөх Түрэгийн хаант улсГүюг хаанЕвроп🡆 More