Колумби

Колумби (исп.

Colombia), албан ёсоор Бүгд Найрамдах Колумби Улс (исп. República de Colombia), нь Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших улс юм. Зүүн талаараа Венесуэл, Бразил;, өмнө талаараа Эквадор, Перу;, баруун хойд талаараа Панам улсуудтай хиллэх бөгөөд хойд талд нь Карибын тэнгис, баруун талд нь Номхон далай оршино. Мөн тус улс нь усан хилээр Ямайка, Хаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Хондурас, Никарагуа болон Коста-Рика улсуудтай хиллэдэг байна. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 26-д, Өмнөд Америкт Бразил, Аргентин, Перугийн дараа 4-т орно. Мөн испани хэлээр ярилцагч хүн амынхаа тоогоор дэлхийд Мексик, Испанийн дараа ордог томоохон улс болно.

Бүгд Найрамдах Колумби Улс
República de Colombia  (Испани)
Колумби улсын далбаа
Төрийн далбаа
Колумби улсын Сүлд
Сүлд
Уриа: "Libertad y Orden" (Испани)
"Эрх чөлөө, дэг журам"
Төрийн дуулал: Himno Nacional de la República de Colombia (Испани)
"Бүгд Найрамдах Колумби Улсын төрийн дуулал"
 Колумби улсын байршил (хар ногоон)
 Колумби улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Богота
4°35′N 74°4′W / 4.583°N 74.067°W / 4.583; -74.067
Албан ёсны хэлИспани хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлАнгли хэл (Сан Андрес ба Провиденсиад)
64 бусад хэл[a]
Угсаатны бүлгүүд
(2018 тооллого)
  • 87.58% Местисо-Цагаан
  • 6.84% Афро-Колумбичууд‎
  • 4.31% Уугуул
  • 0.05% Райзалууд
  • 0.01% Паленкеро
  • 0.01% Цыган
  • 1.35% мэдэгдээгүй
Шашин
(2022)
    • 87.0% Христ
      • 70.2% Католик
      • 16.8% бусад урсгал
  • 11.1% Шашингүй
  • 1.9% бусад
Ард түмний нэршилКолумбичууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Густаво Петро
• Дэд Ерөнхийлөгч
Франсия Маркес
Хууль тогтоох байгууллагаКонгресс
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол (Испаниас)
• Тунхагласан
7 сарын 20, 1810
• Хүлээн зөвшөөрөгдсөн
8 сарын 7, 1819
• Сүүлчийн унитарчлал
1886
• Панам гарав
1903
• Одоогийн үндсэн хууль
7 сарын 4, 1991
Газар нутаг
• Нийт
1,141,748 км2 (25)
• Усны эзлэх талбай (%)
2.1 (2015)
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral increase 49,336,454 (29)
• Нягтаршил
42.23/км2 (173)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$1.014 их наяд (32)
• Нэг хүнд ноогдох
$19,460 (82)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$334.689 тэрбум (46)
• Нэг хүнд ноогдох
$6,417 (97)
ОТББИ (2020)  54.2
өндөр
ХХИ (2021) 0.752
өндөр · 88
Мөнгөний нэгжКолумби песо (COP)
Цагийн бүсUTC−5[b] (COT)
Огнооны форматөө-сс-жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+57
Домэйн нэр.co
  1. ^ Колумбийн Үндсэн хуульд испани хэлийг (Кастельяно) Колумбийн бүх нутаг дэвсгэрт албан ёсны хэл гэж заасан байдаг ч тус улсад угсаатны бүлгүүдийн ярьдаг бусад хэлнүүд буюу ойролцоогоор 68 хэл нь тус бүр өөрийн нутаг дэвсгэрт албан ёсны хэл юм.
  2. ^ Колумбын албан ёсны цагийг хэмжил зүйн үндэсний хүрээлэн хянаж, зохицуулдаг.

Одоогийн Колумби улсын газар нутагт эрт цагт Муйска, Куймбаяа, Тайрона зэрэг индианы овог аймгууд оршин суудаг байв. Испаничууд 1499 онд хөл тавьснаар тэдний колоничлолын үе эхэлж, одоогийн Колумби, Венесуэл, Эквадор, Панамын газар нутгийг нэгтгэсэн Шинэ Гранадагийн колонийн төв нь Богота болж байлаа. Шинэ Гранада 1819 онд Испаниас тусгаар тогтносон ч шинээр байгуулагдсан "Их Колумби" улс 1830 онд задарч, Венесуэл, Эквадор улсууд өрх тусгаарлажээ. Тэр үед одоогийн Колумби, Панам улсууд Шинэ Гранадагийн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан байна. Шинэ улс маань 1858 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Холбооны улс болж Гранадины Холбоо, мөн 1863 онд Колумбийн Нэгдсэн Улс гэдэг нэртэй оршин тогтнож байгаад эцэстээ 1886 онд Колумбийн Бүгд Найрамдах Улс болсон байна. Панам улс 1903 онд Колумбиас салжээ.

Колумби нь үндсэн хуульт засгийн газрын урт удаан уламжлалтай бөгөөд 1848, 1849 онд тус тус байгуулагдсан Колумбийн Либерал Нам, Колумбийн Консерватив Намууд нь Өмнөд Америк дахь одоо байгаа хамгийн эртний улс төрийн намууд болно. Гэвч тэдгээр нам нь хоорондоо хүч хэрэглэх байдлаар тэмцэлдэж ирсэн бөгөөд Мянган өдрийн дайн (1899-1902) болон 1948 онд эхэлсэн хүчирхийлэл зэргийг дурьдаж болно. 1960-аад оноос засгийн газрын цэргүүд, зүүн жигүүрийн босогчид болон баруун жигүүрийн хагас цэрэгжсэн байгууллагуудын хооронд тус тивд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн явагдсаар байгаа. Хууль бус кокайны наймаагаар цэнэглэгдсэн талуудын мөргөлдөөн 1990-ээд онд улам идэвхжсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд босогчид зэр зэвсгээр хомсдож эхэлсэн, эсвэл засгийн газрыг түлхэн унагахыг ард түмэн дэмжихээ больсон зэргээс хүчирхийлэл багасч буй. Засгийн газартай хийсэн энхтайвны хэлэлцээрүүдийн үр дүнд олон хагас цэрэгжсэн байгууллагууд зэвсгээ хураалгаж, босогчид олон газарт хяналтаа алдсаар байгаа юм. Колумб нь хүн амины хэрэг гаралтын хувиар олон жилийн турш дэлхийд тэргүүлж байсан ч 2002 оноос эхлэн бараг 2 дахин буураад байгаа.

Колумби нь Өмнөд Америкт 4-т орох том эдийн засагтай. Уугуул оршин суугчид, Испанийн колоничлогчид, Африкаас авчирсан боолуудын үр удам болон 20-р зуунд Европ, Ойрх Дорнодоос шилжин суурьшигчид нь тус улсыг соёлын баялаг өвтэй болгосон билээ. Энэ нь мөн Колумбийн газарзүйн онцлог байдлаас ч шалтгаалсан. Хүн ам төвлөрсөн суурин газруудын ихэнх нь Андын нурууны өндөрлөг газруудад байдаг, мөн Амазоны чийглэг ой, халуун орны хээр болон Карибын тэнгис, Номхон далайн эргийн шугам нь тус улсыг байгаль цаг уурын бараг бүх нөхцлийг агуулсан дэлхийн 17 улсын нэг болгодог юм.

Тэмдэглэл

Цахим холбоос

Колумби 
Wiktionary
Wiktionary: Колумби – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Колумби  Commons: Колумби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

АргентинБразилВенесуэлДоминиканы Бүгд Найрамдах УлсИспаниИспани хэлКарибын тэнгисКоста-РикаМексикНикарагуаНомхон далайПанамПеруХаитиХондурасЭквадорЯмайкаӨмнөд Америк

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ням-Осорын УчралХэмжээгүй эрхт хаант засагАр МонголДархлаа судлалЦөмийн зэвсэгОйрадАзиНийгэмГазар зүйн солбицлын системПарисын Хэлэлцээр (2015)Цахилгаан соронзонУмард мөсөн далайНүүрсустөрөгчБогд хаанХүчирхийлэлАрван хоёр жилЦахилгаан дамжуулагчСтратегийн ордуудДалайОвъёосХүний эрхСолийн ДанзанМонгол Улсын төрийн далбааХААН БанкУлс төрийн шинжлэх ухаанХүнЗайсан толгойТөв аймагКазахстанБританийн эзэнт гүрэнНирун улсЖон Мейнард КейнсАтлантын далайШвейцарАзийн орнуудын жагсаалтЭндотермик урвалДалайн ванЗасгийн газрын төсөвАльцхаймерын өвчинХар тамхиБаянхонгор аймагАрабын Нэгдсэн Эмират УлсНойр булчирхайАтрын аянТемпературХийГенийн инженерчлэлТод бичигЦэндийн ДамдинсүрэнХимийн нэгдэлМонгол түүхэн бичиг үсгүүдМатематикЦагаадайн УлсХанбумбат нисэх буудалЦагаан дарь эхДэлхийн нэгдүгээр дайнНүүрсПолимерМонгол Улсын Засгийн ГазарХөрсНүүр хуудасСоциализмНисванис хамтлаг11 сарын 11ИрландХиймэл оюунХулан хатанТөвөдТомас Альва ЭдисонШохойн чулууАлун Гуа эхийн домогӨнгөЭр бэлгийн эсТивАзи-Европын уулзалтУргамлын амьдралын хэлбэрЭтанолУргамлын тэжээл🡆 More