Хөрстэй Гараг

Хөрстэй гараг гэж нарны аймгийн дотоод 4 гараг болох Буд, Сугар, Дэлхий, Ангараг гаргуудыг хэлнэ.

Хөрстэй Гараг

Үүсэл хөгжил

Хөрстэй гаргууд нь нарны аймгийг бий болгосон мананцрын тоосонцроос үүссэн гэж хэлж болно. Нарны аймаг анх бий болж байхад эдгээр тоосонцрууд нэг дор бөөгнөрч кондрул гэдэг солирыг үүсгэжээ. Тэр үед 2000 хэмийн халуун байжээ. Тэгээд хэдэн сая жилийн өмнө кондрулууд болон мананцар дахь тоосонцор нэг дор бөөгнөрч кондрит гэдэг солирыг үүсгэв. Одоогийн солируудыг тэр үед үүссэн кондрит гэж үздэг. Тэд нарны аймаг анх үүсэхээс эхлээд устаж алга бололгүй өнөөг хүрчээ. Тиймээс газарт унадаг солирууд орчлон ертөнцийн өнгөрсөн үеийн тухай бидэнд хэлж байдаг.

Нарыг тойрон эргэлдэж буй биет наран дээр унадаггүй, эсвэл сансарт нисэн оддоггүй. Харин замд нь таарах хэсэгхэн хий энэ биетийн хурдыг хасаж, Наранд тэгш бус хэмийн тойрог замаар ойртоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл биетийн тойрог зам наранд улам ойртсоор байдаг. Нар луу ойртон буй кондритууд улам ойртсоор, нэг дор бөөгнөрч томордог. Диаметр нь ойролцоогоор 1 км орчим болоход хий үрэлцэх чадвараа алддаг. Энэ үед уг хий ч их хэмжээгээр хорогдсон байдаг. Тэгээд тухайн биет тодорхой хэмжээний тогтмол тойрог замдаа үлдэнэ. Ийм байдалд хүрсэн сансрын биетийг "гараганцар" гэж нэрлэдэг.

Шинээр бий болж буй гаргийн системүүдэд ийм гараганцрууд их байдаг. Эдний нягт нь бие биеэсээ үл ялиг өөр. Иймээс тойрог замаар өөр хурдтай эргэнэ. Бие биетэйгээ ойрхон байгаа биетүүд ойролцоо хурдтай эргэдэг бөгөөд нэг нэгнээ татдаг. Татах хүч тойрог замд нь нөлөөлснөөр хоорондоо мөргөлдөнө. Хэрэв уг мөргөлдөөн удаан явагдвал хоёр цөм нь нийлж, нэг том гараг үүсгэн, цаашдаа томордог. Хэрэв мөргөлдөөн нь хурдан болбол хоёулаа сөнөдөг.

Эрдэмтэд нэг гаргийн систем буюу гаргууд үүсэхэд хэр их хугацаа ордгийг судалж байна. Уг тооцооны дагуу гараг үүсэх явцын дараа ойролцоогоор 20 мянган жил өнгөрөөд Сарны хэмжээтэй хэдэн зуун биет бий болдог. Харин гараг болохын тулд 10 сая орчим жил хэрэгтэй. Үлдсэн гараганцрууд дараагийн 10 сая жилийн дотор эхэлж үүссэн гаргуудад уусдаг.

Мөн үзэх

Хөрстэй Гараг 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

АнгарагБудДэлхийНарны аймагСугар

🔥 Trending searches on Wiki Монгол:

Шар айрагВитамин DМонгол орны гол мөрдЧингис хааны дөрвөн хүлэг баатарАристотельРенчиний ЧойномХөвчтөнНайманХорлоогийн БаянмөнхБогд хааны ордон музейБаянхонгор аймагХрист итгэлАгаарын бохирдолХүчилГалт зэвсэгНямаагийн ЭнхболдЭкосистемМал аж ахуйБулчинСэтгэл судлалШирээний теннисЮмжаагийн ЦэдэнбалИзотопБогд хааны Засгийн газарУнадаг дугуйИосиф СталинАрхангай аймагАмин хүчилЕгипетийн пирамидуудДөрвөдХайрМухулайЭволюциИх Монгол УлсПротонИракСэнгийн ЭрдэнэЖамухаТив тивийн улс орнуудФранцМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтОлноо өргөгдсөнДезоксирибонуклейн хүчилҮндэсний бөхИррационал тооОлон улсын нэгжийн системБодисын төлөвАрилжааны банкАж үйлдвэрийн хувьсгалГрафик дизайнГомбожавын ЗанданшатарАтлантын далайТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Соронзон оронМонгол ёс заншилХархорумУмард СолонгосКолоничлолДархан-Уул аймагБямбын РинченМуурМөнгөн усЭквадорМонгол Улсын төрийн дуулалМонгол циркДалайГазар зүйн солбицлын системСтратегийн ордуудЦагаан хэрэмМонголын түүхТемпературНьютоны хуулиудБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлНүүрсустөрөгчШагундалаГалСаудын Араб🡆 More