Мануул

Мануул (Felis manul) буюу Палласын муур нь Төв Азид тархсан жижиг муур юм.

Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.

Мануул
Швейцарын Цюрих хотын амьтны хүрээлэн дэх Мануул
Швейцарын Цюрих хотын амьтны хүрээлэн дэх Мануул
Ховордолтын зэрэглэл
Мануул
Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Felis
Зүйл: Мануул
Латин нэр
Felis manul
Паллас, 1776

Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдэрийн өвөг гэж ташаа үзэж байсан.

Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгч, шувуудаар хооллоно.

Удаан хугацааны турш мануулыг арьсыг нь авах гэж агнаж байсан бол одоо ихэнх газар, жишээ нь Хятадад хамгаалагдсан. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул, ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулд мөн нөлөөлж байна.

Мануулыг тэжээмэл нөхцөлд үржүүлэхэд хэцүү. Хэдий зулзагалдаг боловч халдварын улмаас амьд гарах хувь нь бага байдаг. Мануул бие биеэсээ халдвар авахааргүй хол тусгаар амьдардаг тул дархлалын систем нь муу хөгжсөн байдагтай энэ холбоотой.

Дэд зүйлүүд

Хүлээн зөвшөөрөгдсөн гурван дэд зүйл бий:

Эшлэл

Гадаад холбоос

Мануул  Commons: Pallas cat – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Pallas cat-тай холбоотой мэдээлэл байна.

Tags:

Гэрийн муурТөв Ази

🔥 Trending searches on Wiki Монгол:

КомпьютерСократБилгийн тоололӨнгөний бэлгэдэлТамгагүй төрОчирын ЦэвэгжавАнхны долооЭдип хаанПольш1989 онҮнэт зүйлХяргас нуурМонголын Нууц ТовчооХоол боловсруулалтДэлхийн агаар мандалМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтДэлхийн нэгдүгээр дайнМандал сумТунисХовдыг чөлөөлөх байлдаанБалар эртний үеЭргүнэ хунгийн домогГималайИончлолын энергиДээлийн бүсИзраилБэгзийн ЯвуухуланСургалтын хөтөлбөрУлаанбаатарБудНуклейн хүчилҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрБий биелгээХөдөлмөрийн зах зээлЗахчинУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтМонгол үхэрХүнБадамлянхуа цэцэгМонгол Улсын гадаад харилцааGoogleСэлэнгэ аймагОрхон голУвс аймагЦагаан сарБуйр нуурХлорДархан (хот)Тогоонтөмөр хаанАмарбаясгалант хийдБодисГэрэгэЧехХөдөлгөөн (физик)Парламентын засаглалын системАристотельБодисын төлөвМонгол цаг тоололЭнзимШатарЦунами2012 оны Улсын Их Хурлын сонгуульМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхШирээний теннисХувьсах хүчдэлТэмбүүЖамбын БатмөнхХэнтий аймагВирусНаадамМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедТемпературОрос-Японы дайнДэлхийн хоёрдугаар дайнБулган аймагАргын тоолол🡆 More