Адаацаг Сум

Адаацаг (монгол бичгээр ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭ - адагачаг) — Монгол Улсын Дундговь аймгийн сум.

Сумын анхны даргаар Дугарын Доржсүрэнг томилжээ.

Адаацаг сум
ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭᠰᠤᠮᠤ
Адаацаг Сум
УлсАдаацаг Сум Монгол
АймагАдаацаг Сум Дундговь
Байгуулагдсан1959 он
Сумын төвТавин
Газар нутаг
  Нийт3,309 км2 (1,278 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,746
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх

Адаацаг сум “Тавин жас” байсан газарт оршдог. 1955 онд малчин ард иргэд хөрөнгө хоршин Төв аймгийн Өнжүүл сумын “Амьдралын туг”, “Мөнх амьдрал”, “Саруул зам”, Дундговь аймгийн Хонгор сумын “Үүрийн туяа”, Дэлгэрцогт сумын “Саруул туяа” зэрэг ХАА-н нэгдэл байгуулж, аж ахуй зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн талаар бэхжүүлж байх үес 1959 оны 8-р сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 129-р зарлигаар дээрх нэгдлүүдийг нэгтгэн Адаацаг сумыг байгуулж, Дундговь аймгийн сум болгон шилжүүлж, 1960 онд Хонгор сумыг нийлүүлсэн байна.

Газар зүй

Тус сум нь Монгол улсын төв хэсэгт Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус сумдтай хил залган орших бөгөөд Улаанбаатар хотоос 210 км, Дундговь аймгаас 104 км зайд байрладаг. Адаацаг сум далайн түвшнээс дээш 1768-1803 м өндөрт өргөгдсөн Бага газрын чулуу, Их, бага Адаацагийн уул, Ширгүүнэ, Хар толгой, Хашаатын говь, Жаран, Борын хөндий зэрэг эрс тэс уур амьсгалтай, тал хээр, говь хосолсон 3309 хавтгай дөрвөлжин километр нутагтай.

Ар урт, Өвөр урт, Элгэн, Хонгор, Зүүн, Баруун булаг зэрэг гол горхи, Хадна усны рашаан, Уулын булаг, Зайдангийн ам, Сүм Хөх бүрд, их бага агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Хөрш сумууд

Бүрэн (Төв) Баян-Өнжүүл (Төв)
Эрдэнэдалай Адаацаг Сум  Дэлгэрцогт
Луус Мандалговь хот

Хүн ам

Багийн нэр 2018 он 2019 он
Тавин 521 525
Ар-Урт 568 562
Өвөр-Урт 509 505
Сүм 608 600
Хашаат 682 640

Ургамал ба амьтан

Тус нутагт баргажамба, баргачин, цагаан төмс, лидэр, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамлууд, усан болон утаат болор, жонш, занар, хүрэн нүүрс зэрэг байгалийн ховор чулуу, зос хужир марз, шар шавар гэх мэтийн өнгө бүрийн шороон будаг, хун, тоодог, тогоруу, ангир, галуу, ногтруу, элээ, хэрээ, тас, аргал, янгир, саарал чоно, үнэг, хярс, туулай, мануул, дорго зэрэг дархан цаазат болон ан агнуурын олон төрлийн араатан жигүүртэн, ан амьтнаар элбэг нь нутгийн ард түмний зүй ёсны бахархал юм.

Лавлах бичиг

Tags:

Адаацаг Сум ТүүхАдаацаг Сум Газар зүйАдаацаг Сум Хүн амАдаацаг Сум Ургамал ба амьтанАдаацаг Сум Лавлах бичигАдаацаг СумДундговьМонгол бичигМонгол улсСум

🔥 Trending searches on Wiki Монгол:

Эрээнхүү ОдгэрэлБулган аймагИмпульсДалайн ванКазахстанGoogleАравтын тооллын системТромбоцитопениМонголбанкМонгол-Хятадын харилцааЦахилгаан оронНойр булчирхайСэцэн хан аймагОдон оронЭмчМанзуширын хийдMicrosoftДундад зуунЭрдэнэт үйлдвэрДуучинСүрьеэУстөрөгчУлсын нийслэлийн жагсаалт290 (рэппер)Дархлаа судлалДизайн2016 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнМуурДавсны хүчилНьютон (нэгж)АлгоритмБөөрний архаг дутагдалТарвагаМонгол орны загасМихаил КалашниковЕсүс ХристМатематикМонголын өндөр байшингийн жагсаалтВитамин DШилүүсНурхачАнглиГанхуягийн АнхмааАзербайжанИх Юань улсын нэвтэрхий хуульАфрикХимийн элементРомын эзэнт гүрэнЦахилгаан гүйдэлЯтгаХовордсон зүйлВьетнамСингапурДархан-Уул аймагБаян-Өлгий аймаг20-р зуунШвейцарКонсулЛинзСар (тоолол)Хөх Түрэгийн хаант улсМонголын үндэсний түүхийн музейМонгол улсын төрийн сүлдАмин хүчилТөмөр (химийн элемент)БитНүүр хуудасБиохимиРомИх Монгол УлсМонгол улс ОлимподЭртний ЕгипетОлноо Өргөгдсөн Монгол УлсМагсаржаламын БаярмагнайЗүйлНуклейн хүчилНаадам🡆 More