Microsoft

Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм.

Голдуу компьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975 оны 4 сарын 4-нд Билл Гэйтс болон Пол Аллен нар үүсгэн байгуулса, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани болно. Анх Altair 8800 компьютерт зориулан BASIC interpreter хөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн (MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-ын ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисын цогц програмын зах зээлд Microsoft Office-р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараар Skype Technologies-ийг өөрийн болгосон билээ.

Microsoft Corporation
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани (NASDAQ: MSFT)
(NYSE: MSFT)
(HKEX: 4338)
Dow Jones Industrial Average Component
S&P 500 Component
Аж үйлдвэрийн салбарКомпьютерын програм хангамж
Хэрэглээний электроник
Дижитал түгээлт
Компьютерын техник хангамж
Видео тоглоом
IT зөвлөгөө
Онлайн зар сурталчилгаа
Жижиглэн худалдаа
Үүсгэн байгуулагдсанАльбукерке, Нью-Мексико
1975 оны 4 сарын 4
Үүсгэн байгуулагчБилл Гэйтс
Пол Аллен
Төв байрАНУ, Вашингтон муж улс, Рэдмонд
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсСатя Наделла (CEO)
Жон В.Томпсон (дарга)
Брэд Смит (ерөнхийлөгч)
Билл Гэйтс(үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн)
БүтээгдэхүүнWindows
Office
Surface
Microsoft Mobile
Xbox
Skype
Bing
Azure
Visual Studio
Dynamics
Servers
Microsoft Studio
Орлого US$85.32 тэрбум (2016)
Үйл ажиллагааны орлого US$16.89 тэрбум (2016)
Ашиг US$16.79 тэрбум (2016)
Нийт хөрөнгө US$193.69 тэрбум (2016)
Нийт хувьцааны мөнгөн дүн $46.175 тэрбум (2010)
Ажилчид114,000 (2016)
Цахим хуудасMicrosoft.com

Бүтээгдэхүүнүүд

Windows

Microsoft Windows нь Майкрософт корпорациас хөрвүүлэн гаргадаг график интерфейстэй цуврал үйлдлийн систем юм. 1985 оны 11 сарын 20нд Майкрософт MS-DOS-ийг график интерфейстэй болгон шинэчлэн сайжруулж Windows хэмээн нэрлэн гаргажээ. Дэлхийн нийт компюьтерүүдийн 90 орчим хувь нь Microsoft Windows үйлдлийн системтэй байдаг байна. Хамгийн сүүлийн хувилбар нь Windows 10 юм. Microsoft-ын зүгээс дахин шинэ Windows-ын хувилбар гаргахгүй, харин Windows 10-т байнга шинэчлэлт хийж байхаа мэдэгдсэн.

Office

    Гол өгүүлэл: Microsoft Office

Microsoft Office нь Microsoft Windows болон Mac OS X-т зориулсан оффисын хэрэглээний програм юм. Анх Microsoft 1989 оны 8 сарын 1-нд танилцуулсан. Анхны хувилбар нь Microsoft Word, Microsoft Excel болон Microsoft PowerPoint-ийг агуулсан байжээ. Одоогоор Microsoft Word, Microsoft Excel, Microsoft Outlook, Microsoft PowerPoint, Microsoft Access, Microsoft InfoPath, Microsoft Publisher, Microsoft SharePoint, Microsoft OneNote эдгээр програмуудыг багтааж байна. Сүүлийн хувилбарууд болох Windows-т зоруилсан Office 2013 нь 2012 оны 10 сарын 11, Mac OS X-т зориулсан Office 2011 нь 2010 оны 10 сарын 26-нд тус тус гарчээ.

Surface

    Гол өгүүлэл: Microsoft Surface

Microsoft Surface нь Майкрософт корпорациас гаргасан цуврал таблет бүтээгдэхүүн юм. Майкрософт корпорацийн гүйцэтгэх захирал Стив Боллмэр 2012 оны 6 сарын 18-нд Лос-Анжелест энэхүү бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Microsoft Surface нь Microsoft-ын анхны хэрэглэгчид зориулсан төхөөрөмжийн гэр бүл бөгөөд тун амжилттай яваа бизнес юм.

Бүтээгдэхүүний нэр Төрөл Он
1 Surface RT

Surface Pro

Таблет 2012
2 Surface 2

Surface Pro 2

Таблет 2013
3 Surface Pro 3 Таблет 2014
4 Surface 3 Таблет 2015
5 Surface Hub Интерактив самбар 2015
6 Surface Pro 4 Таблет 2015
7 Surface Book Зөөврийн компьютер 2015
8 Surface Studio Олон үйлдэлт компьютер 2016

Microsoft Mobile

2011 онд Финландын үүрэн холбооны техникийн Нокиа корпорацийн гар утасны салбарыг худалдан авсан билээ. Microsoft Mobile нь Windows үйлдлийн системтэй ухаалаг гар утас үйлдвэрлэхэд голлон чиглэдэг ба Майкрософт Нокиаг худалдаж авсныхаа дараагаар дахин Нокиа брэндийг нь ашиглалгүй, Microsoft Lumia 640, XL, Lumia 650, Lumia 550, Lumia 950, XL зэрэг гар утаснуудаа худалдаанд гаргасан билээ. Гэвч Windows Phone зах зээлээ Apple-ийн iPhone, Google-ийн Android үйлдлийн системтэй гар утаснуудад алдсанаар Microsoft үйлдвэрүүдээ хаан, 2016 оны 4-р сард үлдсэн Нокиа брэндийн үйлдвэрүүдээ хуучин Нокиагийн хүмүүсийн үүсгэн байгуулсан HMD Global болон Apple-ийн iPhone-ийг үйлдвэрлэдэг Тайванийн Foxconn компанийн охин компани болох FIH Mobile-д заржээ. Гэхдээ Microsoft гар утасны бизнесээс гарахгүй, мөн дахин Microsoft брэндийн гар утаснууд гаргахаа мэдэгдсэн.

Xbox

Xbox бол Майкрософтын видео тоглоомын брэнд юм. Анхны видео тоглоомын консол нь АНУ-д 2001 оны 11-р сарын 15-нд танилцуулагдаж байсан ба 2006 он гэхэд 24 сая консол зарсан байжээ. Дараагийн загвар болох Xbox 360 нь 2005 он худалдаанд гарсан ба 2013 он гэхэд 77 сая зарагдсан гэжээ. Харин Microsoft-ын хамгийн сүүлийн үеийн консол болох Xbox One нь 2013 онд танилцуулагдсан ба түүний шинэчлэл болох Project Scorpio 2015 онд танилцуулагджээ. Microsoft-ын One Windows бодлогын хүрээнд Xbox консол нь Windows Store аппуудыг дэмждэг болсон.

Skype

Skype Technologies-г Microsoft 2012 онд худалдан авсан билээ. Skype нь хоорондоо чатлах, нүүр нүүрээ харан харилцах боломжтой Microsoft-ын үйлчилгээ юм.

Bing

Хуучнаар Microsoft Live Search нь Google-тэй төстэй хайлтын систем юм. www.bing.com сайтаар нэвтрэх ба та өөрийн Live акаунтаар нэвтэрснээр Microsoft-н олон шинэ үйлчилгээг ашиглах боломжтой. Bing Web search, Bing Maps, Bing Maps Preview, Bing Images search, Bing Video search, Bing Translate бүрэлдэхүүнтэй.

Onedrive

Onedrive (Хуучнаар Windows Live болон Skydrive) нь Google Drive-тай төстэй онлайн үйлчилгээ билээ. Та Onedrive-д бүртгүүлснээр үнэгүй 15GB багтаамжтай болох бөгөөд та үүнд өөрийн хүссэн файлаа хуулснаар, Onedrive-тай холбоотой бусад төхөөрөмжийг ашиглан тэр файлаа авна гэсэн үг.

Hotmail

HoloLens

Технологийн тэргүүлэгч Microsoft компани Windows Holographic гэх үйлдлийн систем болон HoloLens гэдэг гайхалтай төхөөрөмжүүдээ танилцууллаа. Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж. Хэдийгээр хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй, техник үзүүлэлт гээд хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа мэдээллүүдийг өгөөгүй ч тэд мундаг зүйл бүтээсэн гэдгээ хэлсэн юм. Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж. Та ямар нэг гурван хэмжээст зүйл урлаж байлаа гэж бодоход түүнийгээ яг л урдаа байгаа юм шиг засаж янзалж болно. Түүнчлэн бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх үйлдлийн системүүдийн нэгэн адил курсор, бийрийн дөрвөлжин тэмдэгтүүд биш харин оронд нь дижитал бийр байх юм. Магадгүй та Майкл Жексон, Tupac нарыг холограм ашиглан тайзан дээр дуулуулж байгааг харсан байх. Ерөнхийдөө тэр технологийг л ашигласан хэрэг. Ингэхээр та HoloLens-ийг зүүгээд харахад уламжлалт компьютерын дэлгэц биш харин таны байгаа орчин шууд харагдана. Хамгийн гол нь ингэж харахад таны яг хуанлигаа өлгөх байсан газарт дижитал хуанли, зурагтаа тавих байсан газарт дижитал зурагт дээрээс нь таны хийж байгаа аливаа зүйлс бүгд дижитал байдлаар харагдах аж. Гэхдээ энэхүү харагдцыг шууд холограм гэж нэрлэж болохгүй. Учир нь хүн ойлгохгүй харь гаригийн үг хэрэглэснээс “холограм” гэж тайлбарласан нь илүү хялбар байжээ. Харин энэ технологийг албан ёсоор “Argumented Reality” буюу “Нэмэлт бодит байдал” гэж нэрлэдэг юм байна. Компани энэхүү технологийг хэдэн жилийн турш нууцханаар хөгжүүлсэн бөгөөд яагаад хийх болсон гэдгээ “Бид өнөөдөр дэлгэц гэдэг шилний цаанаас виртуал ертөнцтэй харилцаж байна. Түүнээс л салгахын тулд үүнийг хөгжүүлсэн” гэжээ. Тиймээс л тэд үүнийгээ зүгээр нэг энгийн “нүүрэнд наадаг компьютер”-уудын өөр нэг загвар болгохыг хүсээгүй юм. Эцсийн эцэст 2015 онд бид ямар ч компьютерын гар, хулгана, үзэггүйгээр дижитал ертөнцөд юм бүтээж болно гэдгийг мэдэж авлаа.

Цахим холбоос

Microsoft  Commons: Microsoft – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Microsoft БүтээгдэхүүнүүдMicrosoft Цахим холбоосMicrosoft197519804 сарын 4BASICMicrosoft WindowsАмерикийн Нэгдсэн УлсБилл ГэйтсВашингтон Муж УлсКомпьютерПол АлленҮйлдлийн систем

🔥 Trending searches on Wiki Монгол:

ШавжМонгол хэлГалогенШинжлэх ухаанЧин Улсын эрхшээл дэх Монгол оронУушгиАлтангадасМейозИх Юань улсын нэвтэрхий хуульНянЗудЦагадайНийгэмХятадын түүхАммиакАвстрийн төрийн далбааМонголчууд Алтан улсыг дайлсан ньЭйфелийн цамхаг11 сарын 11ТайландБайгалийн нөөцМакро эдийн засагУлс орнуудын газар нутгийн хэмжээТуркУсӨмнөговь аймагСуурь машинБуддын шашинШар шувууУулЭнергиЦээрлэх ёсонКельвинТэмээДундговь аймагМонгол Улсын сумдМонгол бахархлын өдөрРашаанӨгэдэй хаанНогоон дарь эхЭдип хаанМонголын энхтайванБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэFacebookИнсулинТангуд улсЕгипетТунамал чулуулагХромосомЖамухаБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжЧулуун зэвсгийн үеОлон улсын нэгжийн системЧингис хаанЭлэгАлканСяньбиМонгол Улсын аймгуудХүннү улсЯмааОмын хуульБатмөнх Даян хаанМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхЗасгийн газрын төсөвМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхШохойн чулууТектоник хавтанЧернобылийн осолУлс орнуудын хүн амын тооПунсалмаагийн ОчирбатМагниБайгалийн хийНэгдсэн Үндэстний БайгууллагаАх дүү РайтНацагийн ЖанцанноровЯдууралХүйтэн оргилЭргүнэ хунгийн домогЗорголхайрхан уул🡆 More