Харьков

Харьков буюу Харкив (Украин: Харків) гэдэг нь Украин улсын зүүн хэсэгт орших Харьков мужийн засаг захиргааны төв, 350 км² газар нутагтай 1.45 сая хүн амтай улсдаа хоёрдугаар ордогсаятан хот юм.

Харьков
Харків / Харьков
Харьков хотын сүлд
Харьков (Украин)
Харьков (Украин)
Харьков
Харьков
Харьков
Ерөнхий мэдээлэл
Муж: Харьков муж
Район: Тойроггүй хот
д.т.д: 152 м
Нутаг дэвсгэр: 306.0 км²
Хүн ам: 1,452,887 (2015)
Хүн амын нягтрал: 4,748 оршин суугч км² тутамд
Шуудангийн дугаар: 61000–61499
Утасны код: +380 572
Газар зүйн байршил: , 36° 15′ Д50° 0′ 0″ У, 36° 15′ 0″ З
КОАТУУ: 6310100000
Засаг захиргааны гишүүнчлэл: 9 район
Засаг дарга: Геннадий Кернес
Хаяг: пл. Конституції 7
61200 м. Харків
Цахим хуудас: http://www.city.kharkov.ua/
Статистикийн мэдээлэл
Харьков (Украин)
Харьков (Украин)
Харьков
Харьков
Харьков
i1

Эш түүх

Өнөөгийн хотын суурь 1654 онд тавигдсан. Оросын эзэнт гүрний үед украйны төв байсан ёсоор Зөвлөлт Украин байгуулагдсан эхний жилүүд, 1935 он хүртэл нийслэл хот нь байв.

Газар зүй

Харьков 
Нутгийн хуваарь
Харьков 
Харьковын зургийн түүвэр

Харьков хот далайн түвшнээс дээш 94—205 метр өндөр газар 350 км² нутаг эзлэн оршдог. Дундуур нь Харьков, Лопань, Уды, Немышля, Алексеевка, Саржинка, Очеретянка, Роганка, Студенок зэрэг гол горхи урсдаг.

Нийслэл Киевээс 477 км, Оросын хилээс 26 км зайнд оршдог. Өөрийн гэсэн хотын бөөгнөрөлтэй. Өргөн хүрээнд энэ нь хил дамнаад Харьков–Белгород хотын бөөгнөрөл болдог.

Лениний, Зержинскийн, Киевийн, Москвагийн, Фрунзийн, Оржоникидзегийн, Коминтернийн, Чернозаводын, Октябрийн гээд 9 дүүрэгт хуваагддаг.

Хүн ам зүй

Он Хүн ам
1655 587
1785 10,805
1901 198 273
1962 1,000,000
2012 1,452,443

1950 онд 718,000, 1959 онд 953,000, 1962 онд 1 сая гаруй хүн амтай байсан бол 1970 оны хүн амын тооллогоор Харьков хотод 1,223,000 хүн амьдарч байсан бол 1979 онд 1,444,000 хүн амтай байсан. 2014 оны 1-р сарын 1-ний байдлаар Харьковын хүн ам 1,423,000 хүн байв (Киевийн дараа 2-р байр)

Харьков хотод 2020 онд 1,452,443 хүн оршин сууж байна. Хүн амын тоогоор улсынхаа хотуудаас хоёрдугаарт явна. Анхнаасаа олон үндэстний өлгий байсан. Еврей үндэстэн олон байж байгаад дайнаар нэлэнхүй хөнөөгдсөн бөгөөд дүрэвсэн байна. Одоо украин үндэстэн олонхийг бүрдүүлж байна.

Харьков хотын хүн амын тоон цуваа
1926 1939 1959 1989 2001
украин  38,6%  48,5%  48,4%  50,4%  62,0%
орос  37,2%  32,9%  36,1%  42,0%  33,0%
еврей  19,5%  15,6%  8,7%  3,0%  0,7%

Засаг захиргаа

Орчин үеийн Харьков хотын нутаг дэвсгэр нь есөн Засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжид хуваагддаг - хотын дүүрэг: Шевченков, Новобавар, Киев, Слобод, Холодногор Москва, Аж үйлдвэрийн, Немышлян болон Основян юм.

Эдийн засаг

Танк, бульдозер, цахилгаан тоног төхөөрөмж, генератор, турбин гэх мэт хүнд үйлдвэр хөгжсөн.

Боловсрол

Харьков хотын дээд сургуулиудад 200 гаруй мянган оюутан сурдаг бөгөөд түүний 12 мянга нь гадаад оюутнууд юм байна. /Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас монгол оюутнууд Харьков хотын дунд, дээд сургуулиудад сурч эхэлсэн. 2020 оны байдлаар Монголоос 20 орчим оюутан сурж байсан ажээ/.

1804 онд байгуулагдсан Харьковын Их сургууль /Василь Назарович Каразины нэрэмжит/ нь 21 факультеттай: биологи; физик, техникийн; радио физик, биоанагаахын электроник, компьютерийн систем; биеийн тамирын; компьютерийн шинжлэх ухаан; философийн; математик, компьютерийн шинжлэх ухаан; газарзүй, геологи, амралт, аялал жуулчлал; экологийн; эдийн засгийн; Гадаад хэл; түүхэн; филологи; эмнэлгийн; химийн; социологийн; сэтгэл судлал; хууль ёсны; бие махбодийн болон эрчим хүч; олон улсын эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын бизнес.Тус их сургууль нь Нобелийн шагналтан, физикч Лев Ландау, биологич Илья Мечников нарын судалгаа, үйл ажиллагаатай нягт холбоотой юм. Мөн Харьков хотод дараах сургуулиуд байдаг байна. Үүнд:

  • В.В.Докучаевын нэрэмжит Харьковын Үндэсний хөдөө аж ахуйн их сургууль ,
  • Харьковын Политехникийн дээд сургууль,
  • Харьковын Үндэсний Эдийн Засгийн Их Сургууль,
  • Харьковын Үндэсний Анагаах Ухааны Их Сургууль,
  • Цэцэн Ярославын /Ярослав Мудрдрый/ нэрэмжит Үндэсний Хууль зүйн Академи,
  • Харьковын Улсын соёлын академи,
  • Эм зүйн Үндэсний их сургууль,
  • Үндэсний сансар судлалын их сургууль,
  • И.П.Котляревскийн нэрэмжит Харьковын үндэсний урлагийн их сургууль зэрэг юм.

Алдартай уугуул иргэд

Людмила Гурченко, театр, кино жүжигчин, поп дуучин, кино найруулагч

Өв соёл

Харьковт шинжлэх ухааны хүрээлэн 142, дээд сургуулийн газар 45 (1805 онд байгуулагдсан Харьковын их сургууль ...), музей 16, театр 6, номын сан 80, зургийн үзэсгэлэн 1 тоотой байна.

Харьковын «Металлист» хөлбөмбөгийн баг Украины дээд лигт тоглодог.

Ах дүү хот

Цахим холбоос

Харьков  Commons: Kharkiv – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Харьков Эш түүхХарьков Газар зүйХарьков Хүн ам зүйХарьков Засаг захиргааХарьков Эдийн засагХарьков БоловсролХарьков Алдартай уугуул иргэдХарьков Өв соёлХарьков Ах дүү хотХарьков Цахим холбоосХарьков ЭшлэлХарьковСаятан хотУкраинУкраин хэлХарьков мужХот

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтЦахилгаан гүйдэлХоргоБавуугийн ЛхагвасүрэнМухулайБоржигинҮйлдлийн системНацагийн ЖанцанноровНАТОУушгиМонгол-Оросын 1912 оны гэрээЦагадайЦардуулЦээрлэх ёсонСагсан бөмбөгТөв АзиЛиберализмХүрэл зэвсгийн үеНойр булчирхайГовь-Алтай аймагОзоны давхаргаХүүхэдБиохимиУртын дууМонгол-Францын харилцааГэсэрГазрын яст мэлхийОтеллоХалтмаагийн БаттулгаМарианы хонхорЗарим амьтны насны нэрсКиргизУлаанбаатарИнсулинБогд хан уулХөх хотХөнгөн атлетикАнглиХөрсОёдлын машинХалхМонголын улс төрКоминтернӨэлүнУургийн бүтэцМонголын банкны жагсаалтАлаг мэлхий өрөхХүчдэлБодончарЦэрэг Онолтын Улиастайн бослогоХидан УлсУсны эргэлтАзотын хүчилДауны синдромӨмнөговь аймагДашдоржийн НацагдоржНуклейн хүчилВ эсБуриад ястанДархлалын олдмол хомсдолЭрдэнийн Бат-ҮүлЧингис хааны дөрвөн хүлэг баатарАрдчилалНүүрстөрөгчНатриБайгал нуурӨгэдэй хаанАтрын аянМонголын Иргэний Агаарын ТээвэрМонгол Улсын Зэвсэгт ХүчинЯдууралБүдүүн гэдэсРНФотосинтезСонирхлын бүлэгМонгол Ардын НамСартуулИрвэс🡆 More