Халгай (Латин: Urtica dioica, Англи: nettle, stinging nettle) нь дэлхийн ихэнх ногоон бүсэд ургадаг, түгээмэл өвслөг ургамал юм.
Халгай нь дотроо таван дэд төрөлтэй. Халгайг эртнээс хүмүүс эмийн ургамал ба хүнсний зориулалтаар ашиглаж иржээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британичууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар эх сурвалжид өгүүлдэг.
Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчмоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно.
This article uses material from the Wikipedia Монгол article Халгай, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.