Нацагийн Багабанди (1950 оны 4-р сарын 22-нд Завхан аймгийн Яруу суманд төрсөн) нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм.
Нацагийн Багабанди | |
---|---|
2 дахь Монгол Улсын Ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1997 оны 6 сарын 20 – 2005 оны 6 сарын 24 | |
Ерөнхий Сайд | Мэндсайханы Энхсайхан Цахиагийн Элбэгдорж Намбарын Энхбаяр |
Өмнөх | Пунсалмаагийн Очирбат |
Дараах | Намбарын Энхбаяр |
Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1997 оны 2 сарын 7 – 6 сарын 6 | |
Ерөнхийлөгч | Пунсалмаагийн Очирбат |
Ерөнхий сайд | Мэндсайханы Энхсайхан |
Өмнөх | Намбарын Энхбаяр |
Дараах | Намбарын Энхбаяр |
Улсын Их Хурлын дарга | |
Албан тушаал хашсан 1992 оны 7 сар – 1996 оны 7 сар | |
Өмнөх | Бага Хурлын Раднаасүмбэрэлийн Гончигдорж |
Дараах | Раднаасүмбэрэлийн Гончигдорж |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Нацагийн Багабанди 1950 оны 4 сарын 22 Яруу, Завхан аймаг, Монгол |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Эхнэр, Нөхөр | Азадсүрэнгийн Оюунбилэг |
Нацагийн Багабанди 1950 оны 4-р сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр Азадсүрэнгийн Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.
Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургуульд сурав ахлах ангийг нь Довчингийн Цэрэндорж багшийн 10-б ангийг төгсөв, 1968-1969 онд ЗХУ-ын Эрхүү хотод орос хэлний бэлтгэл анги, 1969-1972 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 онд Зөвлөлт Украины Одесса хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 онд Москва хотод ЗХУКН-ын Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.
1987 онд Философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
Намын албан тушаал | ||
---|---|---|
Өмнөх | Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга 1997 | Дараах |
Улс төрийн албан тушаал | ||
Өмнөх | Монгол Улсын Ерөнхийлөгч 1997–2005 | Дараах |
This article uses material from the Wikipedia Монгол article Нацагийн Багабанди, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.