“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн гаргасан санаачилгаар УИХ-ын 21 дүгээр тогтоолоор баталж байжээ.
“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн гаргасан санаачилгаар УИХ-ын 21 дүгээр тогтоолоор баталж байжээ.
Тус одонг хамгийн анх 2005 онд Монгол Улс анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж, улмаар нийт 14 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 13 нь хувь хүн, байгууллагаас Монгол Улсын Зэвсэгт хүчин, Ху хамтлаг, Морин хуурын чуулга байв. “Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагыг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг байна.
1.Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд.
2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн.
“Чингис хаан” одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд олгох хязгаартай ч энэ жил /2022 онд/ 2 хүнд олгохоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
This article uses material from the Wikipedia Монгол article Чингис хаан одон, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.