Марк Туллий Цицерон

Марк Туллий Цицерон (Латин: Marcus Tullius Cicero; МЭӨ 106 оны 1 сарын 3-нд Ромын Бүгд Найрамдах Улсын Арпинумд төрж, МЭӨ 43 оны 12 сарын 7-нд Ромын БНУ-ын Формиид нас барсан).

- Эртний Ромын улс төрч, уран илтгэгч, философич, эрдэмтэн. Доодсын гэр бүлээс гаралтай ч өөрийн уран илтгэх авьяас чадварынхаа ачаар гайхалтай амжилтад хүрсэн хүн. Тэрбээр МЭӨ 73 онд Сенатад орж, МЭӨ 63 онд консул (сонгогддог өндөр албан тушаал) болж байжээ.

Марк Туллий Цицерон
Марк Туллий Цицерон

Тэр үеийн Ромын олон иргэний дайны нөхцөлд бүгд найрамдах тогтолцоог хадгалан үлдэх хамгийн нэр хүндтэй, тууштай дэмжигчдийн нэг байв. Түүнийг хязгааргүй эрх мэдлийг тогтоохыг эрмэлзэгчид цаазалжээ.

М.Цицерон уран зохиолын асар их өв үлдээсэн бөгөөд үүний нэлээд хэсэг нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн юм. Эрт дээр үед түүний бүтээлүүд хэв маягийн хувьд стандарт болж байсан бөгөөд одоо МЭӨ 1-р зууны Ромын амьдралын бүхий л талын талаарх хамгийн чухал мэдээллийн эх сурвалж болж байдаг байна.

Цицероны философийн зохиол, үзэл санаа нь латин хэлээрх уншигчдад зориулагдсан эртний Грекийн философийн өвөрмөц цогц үзэсгэлэн болсноороо эртний Ромын соёлын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Сайн боловсорсныхоо ачаар Цицерон тухайн үеийнхээ философийн гол хөдөлгөөн урсгалуудыг сайн мэддэг байжээ. Бүх цаг үеийн хамгийн агуу философич Цицерон Платоныг түүний дараа хоёрдугаарт Аристотель гэж үздэг байв. Үүний зэрэгцээ тэрээр Платоны философийн хэт хийсвэр байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж дүнэдэг байжээ.

Марк Туллий Цицерон “Жинхэнэ хууль гэдэг нь байгалийн хууль зүй тогтолд нийцсэн, хүн бүрт хамаатай, мөнхийн ухамсар юм” гэж тэмдэглэсэн нь бий.

Бүтээл

  • "Уран илтгэгчийн тухай"- (Латин: De Oratore) - Уран илтгэх ур чадварын зарчмуудыг тодорхойлж, уран илтгэх урлагийг үндэслэсэн бүтээл
  • «Брут буюу алдарт илтгэгч нарын тухай» (Латин: Brutus sive De claris oratoribus)

Tags:

Латин хэлЭртний Ром

🔥 Trending searches on Wiki Монгол:

Энерги хадгалагдах хуульГэсэрОрхон голЗуун жилийн дайнХэрэйдФосфорХабул ханХовд аймагБага оврын усан цахилгаан станцОлон улсын харилцааХимийн индикаторАмерикГол мөрөнБөртэ ЧиноОрчин үеийн Монголын түүхМонголын Ардчилсан НамНатриӨөхний хүчлийн нийлэгжилтИнтернэтХиагтын гэрээКубаӨөлдФернан МагелланТөмөр (химийн элемент)Тусгаар тогтнолДээлийн бүсМонголчуудын эдийн соёлСэлэнгэ мөрөнБайгалийн хийФотосинтезАрд АюушХөвсгөл аймагЖон ЛоккАмарбаясгалант хийдМанж-гоУхаалаг гар утасГэр бүлУлсын Их ХуралСэлэнгэ аймагИл Хаант УлсХурдатгалБуриад ястанХүйтэн дайнЦусны сийвэнШувууНамбарын ЭнхбаярАтрын аянСэтгэл судлалАргын тоололЛитрУчиртай гурван толгойАзиЛувсанцэрэнгийн АюушДартсНүүрсустөрөгчЛодонгийн ДандарЗасаг захиргааны зохион байгуулалтПотенциал энергиБаянхонгор аймагНацагийн ЖанцанноровХалхын голын дайнУгсаатанНохой зээхДашийн ДанзанваанчигМөнгөн тэмдэгтийн жагсаалтЦусны бүлэгНомхон далайТүмэн засагт хаанӨвөр МонголОросын төрийн далбааАСЕАНБөхөнХархорумЗэсТрансформаторСанах ойТектоник хавтан🡆 More