Жэймс Ватт (англи.
Thomas Newcomen; 1663-1729) зохиосон уурын хөдөлгүүрийг илүү боловсронгуй болгож сайжруулсан нь Их Британид, цаашлаад дэлхий дахинд аж үйлдвэрийн хувьсгал болж том өөрчлөлтийн суурь болж өгсөн.
Жэймс Ватт | |
---|---|
Төрсөн огноо | 1736.01.19 Шотланд, Рэнфрюшир, Грийнок |
Нас барсан огноо | 1819.08.25 Англи, Бирмингэм, Хэндсворт |
Оршин суугаа улс | Глазго, дараа нь Хэндсворт |
Үндэс | Британи |
Угсаа | шотланд |
Салбар | зохион бүтээгч, механик инженер |
Байгууллага | Глазгогийн Их сургууль Баултон ба Ватт |
Алдаршсан зүйл | Уурын хөдөлгүүрийг сайжруулсан |
Шашны байр суурь | Прэсбитэриан |
Жэймс Ватт 1736 оны 1-р сарын 19-нд Клайдын булангийн Рэнфрэширийн Грийнок хотод төржээ. Түүний эцэг Жеймс Ватт усан онгоц барьдаг, усан онгоцтой холбоотой бүх зүйлийг хийдэг олон төрлийн авьяастай нэгэн байсан бөгөөд бол түүний эх Агнэс Мүйрхэд нэр хүндтэй гэр бүлээс гаралтай өндөр боловсролтой эмэгтэй байжээ. Эцэг эх нь хоёулаа прэсбитэриан шашинтай бөгөөд хатуу ковэнантэрүүд байв.
Ваттын өвөг эцэг Томас Ватт математикийн багш, Картсбөрний бароны хууль сахиулагч байлаа. Ватт сургуульд тогтмол явж чадаагүй. Эхлээд эх нь гэрээрээ түүнд багшилж байсан боловч сүүлд Грийнокын бага сургуульд орсон. Тэрээр гарын маш их дүйтэй бөгөөд математикт авьяастай болохоо харуулжээ. Хэдийгээр латин, грек хэлнүүдэд сонирхолгүй байсан авч шотландын ард түмний домог яриаг шимтэн сонирходог байжээ.
Түүнийг 18-тайд эх нь нас барж, эцгийнх нь бие доройтож эхэлжээ. Ватт Лондон руу хэмжих багаж хэрэгсэл хийж сурахаар нэг жилийн хугацаатай явж ирээд Глазго-д багаж хэрэгсэл хийх бизнесээ байгуулахыг зорьжээ. Гэвч тэрээр дадлагын долоон жилийн хугацаагаа дүүргээгүй байсан учраас хэдийгээр Шотландад математик багаж хэрэгсэл хийдэг өөр хүн байгаагүй боловч Глазгогийн алхчидын холбоо (алх хэрэглэдэг бүх гар урчуудыг нэгтгэсэн) түүний өргөдлийг хүлээж аваагүй.
Ваттыг энэхүү хүнд байдлаас Глазгогийн Их сургуулийн гурван профессор аварч, их сургуулийнхаа дотор жижиг цех байгуулах боломж өгчээ. 1758 онд энэ цех байгуулагдсан бөгөөд дээрх гурван профессорын нэг физикч, химич Жозэф Блэк Ваттын анд нөхөр болсон.
1764 онд Ватт өөрийн үеэл Маргарэт Миллэртэй сууж, таван хүүхэдтэй болсны гурав нь нас бие гүйцэж чадаагүй өнгөрсөн. Маргарэт 1772 онд хүүхэд төрүүлэх гэж байгаад нас барсан. 1777 онд Ватт дахин хүнтэй суужээ. Энэ удаа Глазгогийн даавууны будаг үйлдвэрлэгчийн охин Энн МакГрэгортой суужээ. Энн 1832 онд нас барсан.
Ватт Жон нэртэй ахтай байсан бөгөөд Жэймсийг 17-тойд хөлөг онгоцны сүйрлээр нас барсан байна.
1776 онд анхны хөдөлгүүрүүдийг үйлдвэрт суурилуулж, ажиллуулж эхэлжээ. Эдгээр анхны хөдөлгүүрүүдийг шахуурганд хэрэглэж байсан бөгөөд уурхайн цооногийн ёроолд байх шахуургыг ажиллуулахад ашиглаж байв. Захиалга ч цувж эхэлсэн бөгөөд дараачийн 5 жилийн хугацаанд Ватт их төлөв Корнволлдоо уурхайгаас ус шавхах зориулалттай олон хөдөлгүүр суурилуулж тун ч завгүй байлаа.
Баултон Ваттыг бүлүүрийн хөдөлгөөнийг нунтаглах, нэхэх, тээрэмдэх эргэлтэт хүч болгохыг ятгаснаар шинэ бүтээлийг хэрэглэх салбарыг маш их өргөжүүлжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Жэймс Ватт, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.