Queen бол Британийн Лондон хотод 1970 онд байгуулагдсан хамтлаг юм.
Хамтлаг нь Фрэдди Мэркүри, Брайн Мэй, Рожэр Тэйлор, Жон Дикон зэргийн гишүүдээс бүрдэх бөгөөд тэд хорь гаран жил бүрэлдэхүүнээ өөрчлөөгүй юм.
Queen | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Гарал | Англи улс, Лондон |
Хөгжмийн урсгал | Рок |
Идэвхтэй | 1971 - Одоо |
Хамтардаг уран бүтээлчид | Пол Рожэрс |
Цахим хуудас | http://queenonline.com/ |
Гишүүдийн нэрс | |
Фрэдди Мэркүри Брайн Мэй Рожэр Тэйлор Жон Дикон |
Xамтлагийн дөрвөн гишүүн бүгд дуу зохиодог байснаас шалтгаалан тэдний хөгжмийн олон янзын хэв маягийг тодорхойлдог байв. Queen хамтлагийн хамгийн алдартай дуунуудын тоонд Фрэдди Мэркүригийн зохиосон We Are the Champions, Брайн Мэйгийн зохиосон We Will Rock You, Жон Диконы Another One Bites the Dust, Рожэр Тэйлорын зохиосон Radio Ga Ga зэрэг орно. Фрэддигийн зохиосон Bohemian Rhapsody дуу нь 1975 он болон 1991 оны их британийн дан дууны чартыг олон долоо хоногийн турш тэргүүлж байв. Энэхүү балладе, дуурийн дуу аятай хард рок хосолсон дуунд тус хамтлаг хөгжмийн видео клип хийлгэсэн нь нэлээд эртний өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, өндөр амжилт олсон бичлэг болжээ.
Queen хамтлагийн нэр хүнд олон улсад эрчимтэй өссөөр байлаа. Жишээлбэл 1974 онд бүтээн гаргасан тус хамтлагийн цомгууд нь хамгийн багадаа л нэг улсын шилдэг дууны жагсаалтыг байнга тэргүүлж байв. Ойролцоогоор 320 сая гаран ширхэг борлуулсан цомгийнхоо тоогоор Queen хамтлаг нь дэлхийн хамгийн их цомог борлуулсан хамтлагийн тоонд зүй ёсоор ордог. Өөрийн нутаг болох Их Британид тэдний анхны цомог Greatest-Hits цомог нь л гэхэд таван сая гаран хувь борлуулагдсан амжилт нь өнөөдрийг хүртэл давтагдаагүй байна. 31 сая гаран худалдаалагдсан тоогоороо Greatest-Hits цомог нь дэлхий даяар хамгийн ихээр худалдаалагдсан цомгуудын нэг юм. Another One Bites the Dust дуу нь нийт долоон сая гаран ширхэг борлуулагдсан нь тус хамтлагийн хамгийн их борлуулагдсан дан дууны цомог юм. Queen 700 гаран амьд тоглолтыг хийсэн байна.
This article uses material from the Wikipedia Монгол article Queen (хамтлаг), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.