G Үүрэн холбооны компануудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.Үүрэн холбооны хөжгжлийн үе шатыг 1G,2G,3G,4G гэж хуваан үздэг.
4G (4th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм.Энэхүү стандарт нь хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт) дээд хурд 100Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ
4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг. ITU(International Telecommunication Union) буюу олон улсын цахилгаан холбооны нэгдэлийн зүгээс утасгүй технологуудын хөгжлийг үе үеээр ангилж үздэг ба одоо энэ хөгжил нь 4 дэгч үедээ орч байгаа билээ. 1999 онд IMT-2000 гэж анх гаргаснаар гурав дагч (3G) үеийн технологиуд гарч эхэлсэн ба анхны 3G үйлчилгээг Японд NTT DoCoMo компани 2001 онд нэвтрүүлж байжээ. Харин тэрнээс хойш яг 8 жилийн дараа Монголд 3G-г нэвтрүүлсэн юм. ITU-гийн зүгээс IMT-Advanced гэж гаргасан ба энэ нь бидний ярьж заншсанаар 4G технологи юм. 4G технологид өрсөлдөж буй технологиуд дундаас ердөө 2 технологи л давамгайлах байр суурьтай байгаа билээ. Энэ нь MobileWimax болон LTE(Long Term Evolution) хоёр юм. MobileWimax-ыг анх Aмерикд XOHM брэнд нэрээр 2008 оны 9 сард Sprint-Nextel компани албан ёсоор 4G гэж нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар MobileWimax-ыг pre-4G буюу 4G-гийн эхэн үеийн хувилбар гэж үзэж байгаа юм. Дэлхийд томоохонд тооцогдох ABI Research хэмээх технологийн судалгаа хийдэг байгууллагын гаргасан дүгнэлтээр Wimax нь 4G технологийн гол үндэс болох OFDMA болон MIMO-г амжилттай ашиглаж байгаа болохоор 4G технологи мөн болно хэмээжээ. Хэдийгээр 3G технологи анх гарч ирснээсээ хойш Монголд 8 жилийн дараа нэвтэрсэн бол 4G-гийн хувьд дэлхийн анхны хэрэгжилтээс ердөө ганцхан жилийн дараа мөн Япон улстай нэг цаг мөчид Монголд нэвтрэн хэрэглэх ховорхон боломжийг” Телемакс Коммуникэйшн” компани маань олгож байгаа билээ. Энэ нь Монгол улс мэдээлэл технологийн салбарт дэлхий нийттэй хөл нийцүүлэн алхаж чадаж байгааг бэлхнээ харуулж байгаа тод жишээ юм.
Сүлжээний бүтэц: 3G:Wide area 4G:WiFi,Bluetooth,Wide-тай хосолсон
Зурвасын давтамж: 3G:1.6-2.5GHz 4G:2-8GHz Бүрэлдэхүүн хэсэг:3G:Optimized antenna,multi based adapter4G:Smart antenna,SW multiband,wideband radio
Зурвасын өргөн: 3G:5-20Mhz 4G:100+MHz
Өгөгдөл дамжуулалт:3G:385kbps-2Mbps4G:20-100Mbps Ашиглах бүтэц: 3G:WCDMA/CDMA2004G:MC-CDMA,OFDMA
Хөдөлгөөнт хэрэглээний дээд хурд: 3G:200 км/ц 4G:200 км/ц
Зураг 1. 3G болон 4G сүлжээний хурдыг өдөр тутмын хэрэглээнд харьцуулсан зураг
1-р үе. wireless буюу утасгүй аналог систем
*speech *AMPS, TACS
2-р үе. Дижитал систем
*CDMA, D-AMPS, DTMA, GSM, DECT, PDC
2.5 -р үе.
*GPRS, EDGE
3 -р үе (IMT2000 стандарт)
*EDGE *CDMA2000 (EVDO) *UMTS (WCDMA, HSPA+)
4-р үе (IMT Advanced стандарт)
*Mobile WiMAX *LTE
1980-аад оны эхээр эхэлсэн ба AMPS (Advanced Mobile Phone Service) сүлжээнд үндэслэн гарч ирсэн.AMPS сүлжээ нь FDMA (Frequency Division Multuplex Access) буюу давтамжийн нягтруулгатай системийг ашиглаж 800МГц-ийн зурвасд аналог дуу дамжуулдаг байсан.
3G гэдэг нь (third generation) буюу 3 дахь үеийн Үүрэн телефоны үйлчилгээ нь “Олон улсын Телефон харилцааны холбоо”-ны IMT-2000 стандарт дээр үндэслэсэн үүрэн телефоны шинэ технологи юм. 3G технологийг хамгийн энгийн утгаар ойлговол ӨНДӨР ХУРД гэж ойлгож болно.
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас (ITU)үүрэн холбооны зурвасыг өсгөх , олон төрлийн үйлчилгээний боломжийг хөгжүүлэх үүднээс 3G буюу IMT 2000 стандартыг гаргасан. Ингэснээр дуунаас гадна, өгөгдөл дүрс зэрэг багц өгөгдлүүдийг өндөр хурдтай, чанартай дамжуулах боломжийг бий болгосон. Хөдөлгөөнгүй үед 2Мбит/с-ээс багагүй, хөдөлгөөнтэй үед 384 кбит/с-ээс багагүй хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой байдаг.
Утасгүй технологийн хөгжлийн 4 дэгч үеийн (4G) стандарт болох MobileWimax-ийг анх 2005 оны 12-р сард олон улсын электроникийн инженерүүдийн институт болох IEEE(Institute of Electrical and Electronics Engineers) зүгээс тусгай стандарт болгон баталснаар хөгжлийн гараагаа эхэлсэн юм.Wimax системийг хөгжүүлэх болсон хамгийн гол шалтгаан нь 2000 оноос хэрэглээнд хүчтэй нэвтэрч эхэлсэн мөн бүх notebook-үүд дотор суурьлагддаг болсон WiFi системийн нөлөө юм.WiFi нь хүмүүсийн хэрэглээг маш ихээр хөнгөвчилсөн бөгөөд энэ нь хүмүүст маш ихээр таалагдаж эхэлсэн юм. WiFi-д нэг гол дутагдалтай тал байсан нь хамрах хүрээ бага зөвхөн гэр дотроо юмуу оффес дотроо хэрэглэх боломжтой байсан юм. Тиймээс хүмүүс нэг хотын хаанаас ч Wifi-тай адилаар холбогдох боломжтой системийг хүсэх болсон ба энэ нь улмаар Wimax системийг хөгжүүлэх үндсэн шалтгаан болсон юм.
Mobile Wimax нь 802.16d буюу Fixed Wimax технологиос дор дурдсан үзүүлэлтүүдээр давуу юм. 1. Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан Mobile Wimax-г хүлээн авах 3 төрлийн модемоос сонголтоо хийх бөгөөд аль ч тохиолдолд хэрэглэгчийн талд ашиглагдах төхөөрөмж харьцангуй овор бага, авсаархан. 2. Бусад утасгүй сүлжээний технологид ашиглагддаг төхөөрөмжүүдтэй харьцуулахад 1-2 дахин хямд үнэтэй. Яагаад гэвэл энэхүү шинэ технологи нь бага зардлаар өндөр бүтээмжийг үзүүлэх боломжтой юм. 3. Энерги зарцуулалт бага учраас зөөврийн зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой буюу компьютерийн зайнд хэмнэлттэй мөн хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй “Green Technology” юм. 4. Кабель холбох шаардлагагүйгээр USB болон WiFi –р шууд компьютерт холбогддог . 5. Бүрэн хөдөлгөөнт буюу явж буй автомашин, автобус зэрэг тээврийн хэрэгслүүд дотроос интернэтэд тасалдалгүйгээр өндөр хурдаар холбогдох боломжтой. 6. Бүгд IP сүлжээн дээр суурилсан гэх мэт давуу талуудтай. “Телемакс Комуникэйшн” компани энэхүү технологийг Монголд нэвтрүүлэхдээ Mobile WiMax-ын томоохон үйлдвэрлэгч Францын ALCATEL фирмийн Wimax 802.16e стандартын дагуу шинэ технологиор бүтээгдсэн баз станцуудыг ашиглаж байна. Mobile Wimax нь одоогоор Улаанбаатар хотын бүс нутгийг хамрах бөгөөд та “Телемакс Коммуникэйшн” компаний сүлжээ орсон газруудаас хаанаас ч хүссэн үедээ интернэтэд холбогдох боломжтой юм.
LTE сүлжээ (3GPP Long Term Evolution) нь гар утасны 4G сүлжээний стандарт юм. Анхны 4G сүлжээ нь Швед ба Норвег улсуудад 2009 оны 12 сард ашиглалтанд оржээ. LTE нь гар утасны GSM/UMTS стандартаас хувьсан гарсан долгионоор тараагдах тоон мэдээллийн хурдыг сайжруулсан шинэ технологи болно. LTE-ийн татах дээд хурд нь 299.6 мегабит/секунд ба илгээх дээд хурд нь 75.4 мегабит/секунд байна. Гэхдээ энэ хурд нь цаашдаа сүлжээ хүчтэй тархах тусам их хэмжээгээр нэмэгдэх юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д, 2 дугаар хуралдаанаар Жи-Мобайл ХХК-д олголоо. 4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм. Тус хороо хүсэлт ирүүлсэн байгууллагуудад Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу зөвшөөрөл олгосон байна.
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:
№ | Зөвшөөрөл эзэмшигч | Олгосон зурвас | LTE радио давтамжийн зурвас |
---|---|---|---|
1 | Мобиком корпараци ХХК | 1735-1745 / 1830-1840 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 3 |
733-743 / 788-798 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 28 | ||
2 | Юнител ХХК | 1725-1735 / 1820-1830 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 3 |
723-733 / 778-788 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 28 | ||
3 | Скайтел ХХК | 1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 3 |
4 | Жи-Мобайл ХХК | 1770-1780 / 1865-1875 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас | Band 3 |
713-723 / 768-778 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас | Band 28 |
G Үүрэн холбооны компануудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.Үүрэн холбооны хөжгжлийн үе шатыг 1G,2G,3G,4G гэж хуваан үздэг.
This article uses material from the Wikipedia Монгол article 4G Технологи, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.