Өрэсүндийн Гүүр

Өрэсүндийн гүүр (даниар: Øresundsbroen, шведээр: Öresundsbron) нь төмөр зам ба авто замын хөдөлгөөнийг хослуулсан, дэлхийн хамгийн урт налуу татлагат гүүр юм.

Энэ гүүр нь Өрэсүндийн туннел болон хиймэл арал Пеберхолмын хамтаар Өрэсүндийн төлбөртэй зорчих замыг бүрдүүлэх ба энэ нь Данийн нийслэл Копенхагенийг Шведийн Мальмё хоттой холбодог. Хоёр улсын хилийн шугам нь баруун талын хос пилоноос баруун зүгт 883 метрт байх бөгөөд замын дээгүүрх гүүрэн самбар дээр тэмдэглэсэн байдаг. Гүүрний тээврийн хөдөлгөөнийг 2000 оны 7-р сарын 1-ний өдөр нээжээ.

Өрэсүндийн гүүр
Өрэсүндийн гүүр
Өрэсүндийн гүүр
Өрэсүндийн гүүр
Албан ёсны нэр Øresundsbron
Ашиглалт Европын хурдны зам 20 (Өрэсүндийн хурдны зам), Өрэсүндийн төмөр зам
Гатлах нь

Өрэсүнд

Байршил Копенхаген (Дани) – Мальмё (Швед)
Хийц Налуу татлагат гүүр, давхар тавцант гүүр
Нийт урт 7845 м
Өргөн 23,5 м
Хамгийн урт тулгуур хоорондын зай 490 м
Нэвтрэх өндөр 57 м
Өдөрт нэвтрэх автомашин ≈ 17.000 тээврийн хэрэгсэл,
≈ 200 галт тэрэг
Барьсан өртөг 1 тэрбум евро
Нээлт 2000 оны 7-р сарын 1
Байрлал
Өрэсүндийн гүүр (Баруун Балтын тэнгис)
Өрэсүндийн гүүр (Баруун Балтын тэнгис)
Өрэсүндийн гүүр
Өрэсүндийн гүүр
Газрын зураг
Өрэсүндийн Гүүр
Өрэсүндийн гүүрийг сансраасp1
p1

Нэр

Өрэсүндийн гүүрийн консорциум нь «Øresundsbron» гэх зохиомол нэрийг хэрэглэх ба энэ дани ба швед хэлний эрлийз үг («Øresund» нь даниар бичсэн хэлбэр, шведээр бол «Öresund»; «bron» нь «гүүр» гэх швед үг харин даниар бол «broen») юм. Энэ нэрийг хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч бас хэрэглэдэг аж.

Гүүрний хийц

Гүүрний нийт урт нь 7845 метр. Усан онгоц нэвтрэх хэсгээр хоёр талаасаа бага зэргээр налуулан өндөрсгөсөн. Үүний баруун талын хэсгийн нийт урт нь 3014 метр бөгөөд 22 гүүрний талбартай (нэг тулгуураас нөгөө тулгуур хүртэлх зай), үүнээс 18 талбарын хоорондын зай 140 метр. Зүүн талын хэсгийн нийт урт нь 3739 метр бөгөөд нийт 28 нээлхийтэй, үүнээс 24 нь 140 метрийн тулгуур хоорондын зайтай бол үлдсэн дөрөв нь хоорондоо 120 метрийн зайтай байна.

Дунд байрлах өндөр гүүр нь угтаа жинхэнэ Өрэсүнд гүүр бөгөөд нийт урт нь 1092 метр, харин тулгуур хоорондын зай 490 метр. Пилон нь төмөр бетон хийцтэй, 206 метрийн өндөртэй, доод хэсгийн хэмжээс нь 9,4 метр × 12,6 метр, дээд хэсгээрээ 2,6 метр × 5,8 метрийн хэмжээсүүдтэй. Доод давхрын өндөр 11 метр, өргөн нь 30 метр. Доод давхрын шал нь дээрээ төмөр бетон шалтай түүний доод талаас ган төмрөн дамнуургатай. Дээд давхарт нь дөрвөн эгнээ хурдны замтай, ган төмрөн дамнуургатай давхарт нь төмөр замтай. Унадаг дугуйтай зорчих хориотой. Усан онгоц нэвтрэх хэсгийн өндөр нь 57 метр боловч 55 метрийн өндөртэй усан онгоц нэвтрэхийг л зөвшөөрдөг.

Нэг тэрбум евроны өртөгтэй гүүрийг 40 сарын дотор барьсан ба 90 орчим хувийг бэлэн төмөр бетоноор барив. Эдгээр бэлэн хэсгүүд нь фундамент, тулгуур, гүүрний суурь байсан бөгөөд түүнийг 8700 тоннын даацтай, 76 метр өргөх чадвар бүхий хөвөгч кранаар угсарчээ.

Төлбөр

2014 оны нэгдүгээр сарын 1-нд нэг талдаа төлөх төлбөрийг дараах байдлаар тогтоосон:

Тээврийн хэрэгсэл DKK SEK EUR
Галт тэрэгний тасалбар 86 105 11
Мотоцикл 175 205 26
Автомашин 335 390 48
Микроавтобус (6-9 метр) 670 780 96
Аяллын тэрэг/аяллын чиргүүл 670 780 92
Ачааны тэрэг (9-20 метр) 920 1080 126
Ачааны тэрэг (≥20 метр) 1380 1620 189
Автобус (≥9 метр) 1280 1500 175

Зургийн цомог

Өрэсүндийн гүүр

Ном зүй

Цахим холбоос

Өрэсүндийн Гүүр  Commons: Өрэсүндийн гүүр – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Өрэсүндийн Гүүр НэрӨрэсүндийн Гүүр Гүүрний хийцӨрэсүндийн Гүүр ТөлбөрӨрэсүндийн Гүүр Зургийн цомогӨрэсүндийн Гүүр Ном зүйӨрэсүндийн Гүүр Цахим холбоосӨрэсүндийн Гүүр ЭшлэлӨрэсүндийн ГүүрДаниДани хэлКопенхагенМальмёШведШвед хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Инерт хийЗүүдДотоодын нийт бүтээгдэхүүнЕсүхэй баатарОмын хуульНуклейн хүчилУураг (молекул)Сонгодог дуурьХар-Ус нуурИжевск1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаБүгд Найрамдах Халимаг УлсДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)КельвинМонгол гуталОлон улсын харилцааБуриадХөрсХийЦаг хугацааСайн ноён хан аймагИмпортУлаанбаатарЖангарОлимпын наадамСар хиртэлтХүхрийн хүчилХөвсгөл аймагЦахилгаан хэлхээДээлБразилӨнгөАрдын түр засгийн газарИвановоРНЧихМонголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэлМаркетингПунцагийн БадарчБашкортостанҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрНарны аймагБат хаанҮндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалтАрван хоёр жилАлун Гуа эхийн домогСэргэн мандалтын үеКатализаторМонголын намын жагсаалтХар-Ус нуурын шагшуургаУлсын дуурь бүжгийн эрдмийн театрМонгол Улсын Ерөнхий СайдУлсын утасны кодуудын жагсаалтСагсан бөмбөгПарагвайЛувсанжамбын МөрдоржНайманГлюкозБий биелгээТөгрөгХААН БанкПиКальциУлаан бурханГалын ханаБөө мөргөлХүйтэн оргилУргамалМухулайДэлхийн хоёрдугаар дайнАмин хүчилСоёлЗасгийн газрын төсөвТэмээАжилгүйдэлНатурал тооHTML🡆 More