Уурын Машин

Уурын машин нь нарийндаа бол бүлүүрт дулааны машин юм.

Уурын машин нь энэ төрлийн машины чухал хэсэг болох уур үүсгэгч дотор шаталтаар уур үүсгэх ба үүссэн ууранд байх дулааны энергийг (мөн даралтын энерги ч гэнэ) бүлүүрийн тусламжтайгаар механикийн ажил болгон хувиргадаг. Уурын машинууд нь гаднаа шаталтат хөдөлгүүртэй дулааны хүчний машин бөгөөд үүгээрээ дотоод шаталтын хөдөлгүүрүүдээс ялгардаг.

Уурын Машин
Төвөөс зугатах хүчний тохируулга бүхий давхар нөлөөлөх уурын машины хөдөлгөөнт дүрс
Уурын Машин
Уурын галт тэрэг

Уурын машинд мөн уураар шууд болон шууд бусаар хөтлөгдөх бусад бүх машиныг ярианы хэлэнд уурын машин гэж ойлгох нь бий. Эдгээрт хүчний машин болох уурын турбин, уурын хөтлүүр бүхий ажлын машинууд ч бас багтдаг. Заримдаа тээврийн- ба замын хөдөлгөөний хэрэгсэл, хөдөө аж ахуйн машин, бүр зарим нэгэн аппаратуудыг ч бас уурын машин хэмээн нэрлэдэг.

Анхны бүрэн ажиллагаатай уурын машиныг 18-р зууны эхээр Томас Ньюкомен зохион бүтээсэн ба түүнийг чулуун нүүрсний уурхайн ус шавхагчаар ашиглаж байв. Энэхүү ус шавхагчийг эхэндээ хуучны механикийн хүчний төхөөрөмж болох ус тээвэрлэх дугуйг дэмжих зорилготойгоор ашиглаж байгаад сүүлд бүрэн солисон байна. Цаг хугацаа өнгөрөх тутам түүний хийц бага багаар сайжирч явсаар 18-р зууны төгсгөл гэхэд шинээр түгэн дэлгэрч буй нэхмэлийн аж үйлдвэрт нэхмэлийн машины хөдөлгүүрээр ашиглаx боломжтой болсон бол, дараа нь бусад аж үйлдвэрийн салбаруудад ч бас хэрэглээгээ олж эхэлсний жишээнд усан- ба салхин тээрэм ордог. 1769 онд Жеймс Ватт нэгэн чухал сайжруулалтыг уурын машинд хийж, түүнийгээ патентлуулсан байна. 19-р зуунд уурын машин нь уурын усан онгоц, уурын галт тэргэнд хөдөлгүүрээр ашигласан нь тээвэрт онцгой үүрэг гүйцэтгэсэн явдал байлаа. Мөн локомобилийн хэрэглээ ч бас тийм ч ач холбогдолгүй байгаагүй юм. Уурын автомашин ба -ачааны тэрэг анх гарч байсан тэр үед уурын машин нь ихээхэн ач холбогдолтой хөдөлгүүр байсан бол өнөөдөр түүний хэрэгцээ ба хэрэглээ үндсэндээ байхгүй болжээ. 1900-аад онд эрч хүчээ авч байсан уурын трактор, локомобилийн салбар ч өнөөдөр яг үүнтэй адилхан байхгүй болсон. 1852 онд анх ашиглагдсан агаарын хөлгийн хөдөлгүүр ч бас уурын машинаар хөтлөгдөж байв.

20-р зуун дөнгөж гарах үеэр уурын машинууд нь ерөнхийдөө цахилгаан мотороор ба тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт дотоод шаталтын хөдөлгүүрийг ашиглах болсноор халаагаа өгчээ. Гэхдээ цахилгаан станцуудад өнөөдрийг хүртэл уурын турбиныг цахилгаан эрчим хүчийг үүсгэхэд ашиглаж байна.

Цахим холбоос

Уурын Машин  Commons: Уурын машин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Уурын Машин 
Wiktionary
Wiktionary: Уурын машин – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

Tags:

Ажил (физик)Бүлүүрт машинДотоод шаталтын хөдөлгүүр

🔥 Trending searches on Wiki Монгол:

Номин талстУргамлын амьдралын хэлбэрБодисын төлөвЦахилгаан эсэргүүцэлӨвөр МонголСоронзон оронТокиоУур амьсгалын өөрчлөлтGoogleНохойГантигТүшээт хан аймагМөнгөМорины уралдаанНэвтэрхий тольСолонгосын дайнУргамалДэлхийн агаар мандалБаянзүрхБор-Өндөр сумТэнгэр тэтгэгчВьетнамХэлАнглиЖэки ЧанУвс нуурСолонгос үсэгУураг (молекул)Компьютерын сүлжээЭртний ЕгипетНүдГовь-Алтай аймагЭнзимХалхын голын байлдаанОлимпын наадамМалайзДалайАвга болон нагацСар (тоолол)НүүрстөрөгчҮрэвсэлЭрээнхүү ОдгэрэлКомпьютерЧадраабалын ЛодойдамбаЛеброн ЖеймсЕсүхэй баатарАуксинСэцэн хан аймагАгаарын даралтDeep learningБөөрний дутагдалАвлигатай тэмцэх газарТаж МахалЦацраг идэвхт задралХоол боловсруулалтНурхачСоёмбоМонгол улс ОлимподБүдүүн гэдэсХодоодЭдийн засагЭргүнэ хунгийн домогМонгол-Хятадын дайнуудЦэргийн цолХэт ягаан туяаЛувсанжамцын Цогзолмаа1913 онБоржигинЦахилгаан оронХүннү-Хань улсын дайнСарБайгалийн хийКазиноУур амьсгалҮнэнЗарим амьтны насны нэрсМонгол Улсын төрийн дуулал🡆 More