Франсеск (Сеск) Фабрегас Суле (кат.
Фабрегас Испаний шигшээд (ЕАШТ-2012) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Франсеск Фабрегас Суле | ||
Төрсөн огноо | 1987 оны 5 сарын 4 | ||
Төрсөн газар | Испани, Ареньс де Мар | ||
Өндөр | 1.79 м | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Челси | ||
Дугаар | 4 | ||
Өсвөрийн баг | |||
1997–2003 | Барселона | ||
2003 | Арсенал | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2003–2011 | Арсенал | 212 | (35) |
2011–2014 | Барселона | 96 | (28) |
2014– | Челси | 0 | (0) |
Шигшээ баг‡ | |||
2002–2003 | Испани (16-) | 8 | (0) |
2003–2004 | Испани (17-) | 14 | (7) |
2005 | Испани (20-) | 5 | (0) |
2004–2005 | Испани (21-) | 12 | (8) |
2006– | Испани | 91 | (13) |
2004– | Каталон | 3 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 17. † Гараа (Гоол). |
Нутгийнхаа Барселона багийн хоёрдугаар эгнээний бэлтгэл хүч байсан Цеск 2003 оны есдүгээр сард 16 настайдаа Арсенал багтай гэрээ байгуулан элсэж байв. 2004-05 оны улиралд элсэн орсон багийнх нь түлхүүр тоглогч бэртэл авсан тул Цеск түүний оронд төвийн хагас хамгаалалтын бүсэд гараанд гарах болсоноор Арсеналын шинэ цэрэг хэр ур чадвартайгаа хангалттай нотлон харуулж цаашлаад хагас хамгаалалтын байрлалдаа дэлхийн хамгийн ур чадвар сайтай тоглогч хэмээн мэргэжилтнүүдээс сайшаал хүртсэн билээ. Арсенал багийн ахлагчийн тууз Цескт Ювентус баг руу явж байсан Францын хагас хамгаалагч Патрик Виейра болон түүний нутаг нэгт хагас хамгаалагч Вильям Галлас нараас уламжлагдан ирсэн ба багийн түүхэнд хамгийн залуу ахлагч болж түүхнээ тэмдэглэгдэж байв.
Өмнөө "хамгийн залуу" гэх тодотгол бүхий бас нэгэн амжилтыг 2006 онд 2006 оны ДАШТ-д Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 19 нас 41 өдөртэй байх үедээ үзүүлж тус тэмцээнд хамгийн залуудаа тоглосон тоглогчоор түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөн юм. Түүнээс цааш Цеск Фабрегас Евро 2008 болон 2010 оны ДАШТ зэрэг тэмцээнүүдэд тус тус оролцож, 2010 оны долоодугаар сарын 11-нд «2010 оны ДАШТ-ий» шигшээ тоглолтод хожлын цор ганц гоолын дамжуулалтыг 116 дахь минутанд багийн анд Андрес Иньестад өгч байлаа.
Фабрегас Испанийн Барселона хотын Ареньс-де-Мар дүүрэгт мэндэлжээ. Эцэг нь нарийн боовны үйлдвэрлэл бүхий компанийн эзэн хүн байжээ. Фабрэгас Барселона багийн балчир ахуйгаасаа хөгжөөн дэмжигч нь байж гэдгийг есхөн сартай ач хүүгээ өвөө нь тоглолт үзэхээр авч явдаг байснаас нь харж болох юм. «Матари» багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн Цеск Барселона багийн «Ла Масиа» хэмээх өсвөрийн сургуульд 10 настайдаа элсэн оржээ. Өсвөрийн багт тун сайн тоглолтыг үзүүлж нэг улирал бүр 30 гоол оруулсан ч тохиолдол ч байх ажээ. 15 настайд нь ээж аав нь салсан ба дасгалжуулагч нь түүний санаа сэтгэлийг тайвшруулахын тулд ахлагч болгож, дөрөв дугаарын өмсгөлийг зааж өгч байжээ.
Барселонагийн өсвөрийн багт авьяаслаг залуу тоглогч байгааг анзаарсан Арсенал багийн удирдлагууд 2003 оны есдүгээр сард холбоо тогтоон эгнээндээ элсүүлсэн юм. Мэдээж англи хэлийг хараахан сураагүй Цескт багт Испаниар хэлтэй Филипп Сендерос хань болж байсан гэдэг. Хэл болоод тоглолтын ур чадвараа нэн даруй ахиулгүй бол Патрик Виейра болон Жилберто Силва нарын шилдэг тоглогчид байгаа үед төдийлөн нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд багтах нь хугацаа авах асуудал тулгарах болжээ. Ийн гараанд гаралгүй байсаар 2003 оны аравдугаар сарын 23-нд анхны гараагаа Лигийн цомын тэмцээний ээлжит Ротерхэм Юнайтед багтай хийсэг тоглолтонд хийв. Энэ үедээ тэрээ 16 нас 177 өдөртэй байж, багийн «түүхэн дэх хамгийн залуу тоглогчоор» тодорсон юм. Мөн л «хамгийн залуудаа гоол оруулсан тоглогчоор» Лигийн цомын ээлжит Вулверхэмптон Уондерерс багтай тоглох үедээ тодорч 5-1 харьцаагаар хожиход багтаа нэг гоолыг нэмэрлэжээ. Фабрегас 2003–04 оны улиралд Премьер лигийн нэг ч тоглолтонд оролцож чадсангүй.
2004-05 оны улиралд «Лигийн цомын» тоглолт бүрт нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд багтах боломж олдож түүнийгээ хангалттай сайн ашиглан өөрийгөө нээн таниулсаар удалгүй «Английн хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд» тэмцээний Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтонд гараанд гарав. Түүний дараахан нь Вьера гэмтэл авсан тул түүний оронд Арсеналын үндсэн гарааны бүрэлдэхүүнд багтаж Премьер лигийн дөрвөн тоглолтонд дараалан оролцоод авчээ. Тоглолт бүртээ өөрийн нөөц бололцоогоо батлан батлан харуулсан байх бөгөөд Блэкберн Роверс багийг 3-0 харьцаагаар буулган авсан тоглолтонд лигийн анхны гоолоо оруулахын сацуу багийн түүхэн бас л нэгэн түүхэн амжилтыг давтаж орхисон юм. Эду болон Жилберту Силва нарын ээлж дараалсан бэртлүүд Арсеналд залуу тоглогч Цескийг үндсэн бүрэлдэхүүнд дуудахад хүргэж байв. Ингээд тэрээр бүхий л тоглолтуудад оролцох болов. 2004 оны есдүгээр сард Арсенал баг Цесктэй албан ёсны гэрээг байгуулав. 2004–05 оны УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний Rosenborg багийг 5-1 харьцаагаар хожсон тоглолтонд багийнхаа гурав дахь гоолыг оруулж Цеск мөн л хамгийн залуудаа гоол оруулсан хоёр дахь тоглогч болсон юм. Фабрегасын гарааны арван нэгт багтсанаас хойшхи анхны түрүү нь үндсэн цагт 0-0 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан «2005 оны Английн хөлбөмбөгийн холбооны цомын» Манчестер Юнайтед багтай хийсэн шигшээ тоглолт байлаа.
2006 оны зуны солилцоо наймааны өмнөхөн Реал Мадрид баг Фабрегасыг эгнээндээ элсүүлэхийг зорих болсон үест Арсеналын удирдлагууд урт хугацааны гэрээ байгуулахаар зэхэх болсон авч дасгалжуулагч Арсен Венгерт Фабрегасын санал болгож байсан үнэ төдий л ойшоогдоогүй юм. Байдал хэрхэх нь таавар мэт байсаар 2006 оны есдүгээр сарыг хүргэж тоглогч болон баг хоёрын хоорондын тохиролцоо амжилттай явагдаж таван жилийн гэрээний нөхцөлийг боловсруулан хагас хамгаалагчаар тоглох гурван жил гэрээнд сая нэг 2006 оны аравдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан юм.
2006–07 оны улиралд «Их буучит» хочит Арсеналын бүрэлдэхүүн дэх хамгийн залуу тоглогч болсон Фабрегас багийхныхаа хамт улирлын анхны шагналаа авахыг мэрийсэн ч «Лигийн цомыг» Челси багт алдаж эхлэл жаахан тийм байлаа. Арсенал багийн хаалттай цохилтыг 2006-07 оны УЕФА Аваргуудын Лигийн Динамо Загреб багийг 3-0 харьцаагаар хожсон тоглолтоос эхлэн гүйцэтгэх болов Тус тоглолтонд тэрээр хаалттай цохилтоос гоол оруулсан юм. Премьер лигийн тоглолтуудад 13 ашигтай дамжуулалтыг өгсөн амжилтаараа улирлын төгсгөлд хоёрдугаарт эрэмбэлэгдэв. «2006 оны УЕФА-гийн Оны шилдэг багийн» бүрэлдэхүүн болон 2007 оны нэгдүгээр сарын «Премьер лигийн Сарын онцлох тоглогчоор» тус тус нэрлэгдсэнээс гадна Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны (Премьер лигийн) «Оны шилдэг тоглогчийн» болон Премьер лигийн «Оны шилдэг залуу тоглогчийн» шагналуудад нэр дэвшсэн амжилттайгаар Цеск 2006-07 улирлыг үдэв. 2007 оны зургаадугаар сард Арсенал багийн «Улирлын шилдэг тоглогчийн» санал асуулгад 60 хувийн санал авч шалгарсан юм.
2008 оны арваннэгдүгээр сарын 24-нд Фабрегас Вильям Галласийг залгамжлан багийн ахлагчийн үүргийг хүлээн авсан юм.
2010-11 оны улирал эхлэхийн өмнө буюу 2010 оны зургаадугаар сард сөхөгдсөн Испани залууг 35 сая еврогоор худалдан авах Барселона багийн гэрээний асуудал тун идэвхитэй яригдаж байгаад намжсан билээ.
2011-12 оны улиралд Барселона багтай 5 жилийн гэрээ байгуулжээ.
2014 оны зургаадугаар сарын 12-нд Челсид 30 сая фунтээр элссэн.
Загвар:2006 оны ДАШТ-д Испанийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны ЕАШТ-д Испанийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2009 оны Холбоодын цомд Испанийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2010 оны ДАШТ-д Испанийн хөлбөмбөгийн шигшээ
Загвар:2013 оны Холбоодын цомд Испанийн хөлбөмбөгийн шигшээ
This article uses material from the Wikipedia Монгол article Сеск Фабрегас, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.