6 Сарын 12

6 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 163 дахь (өндөр жил бол 164 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 202 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 910 - Аугсбургийн тулаан: Унгарын цэргийн хүч нүүдэлчдийн дунд алдаршсан ухрах тактикийг ашиглан "Жаал" Луй хааны удирдлаган дор байлдсан Зүүн Франкийн армийг буулган авав.
  • 1381 - Тариачдын бослого: Лондоноос холгүй орших Блэкхит хотод Английн босогчид цугларав.
  • 1550 - Шведийн хаан I Густавын зарлигаар Финландын Хелсинк хот байгуулагдав. Тухайн үедээ Хелсинк нь Шведийн газар нутагт хамаарч байжээ.
  • 1643 - Английн хаан I Чарльзын санаачилгаар Английн системийг өөрчлөн байгуулав.
  • 1665 - Нью-Йорк хотын анхны захирагчаар Томас Уиллетийг тохоон томилжээ.
  • 1772 - Францын нэрт аялагч Марк-Жозеф Марион дү Фресн 25 хүний хамтаар Шинэ Зеландын Маори омгийнхонд алуулав.
  • 1775 - Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайн: Бригадын генерал Томас Гейж Массачусетс мужид дайны цагийн байдал зарлав. Британичууд зэвсгээ хаян бууж өгөхийг уриалж, бүгдйиг нь амь хэлтрүүлнэ гэж амласан ч Самуэль Адамс болон Жон Хенкок нарыг баривчилбал өчиггүй дүүжилнэ гэж мэдэгджээ.
  • 1776 - Виржиниа муж хүний эрхийн тунхаг батлав.
  • 1817 - Германы зохион бүтээгч Карл фон Драйс унадаг дугуйны эртний загварыг зохион бүтээж, патентжуулав.
  • 1830 - Алжирыг булаан эзлэх ажиллагаа эхлэв. Францын армийн 34 мянган цэрэг Алжирын баруун хэсгээр нэвтэрчээ.
  • 1898 - Филиппинийн тусгаар тогтнолын тунхаг: Генерал Эмилио Агинальдо Испаниас улсаас тусгаар тогтнож байгааг зарлан тунхаглав.
  • 1900 - Германы хаант улсын Бундестаг тэнгисийн цэргийн өргөтгөлийн хөтөлбөрийг соёрхон батлав. Ингэснээр тус улс 20 жилийн хугацаанд 38 ширхэг байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэхээр болжээ. Энэ нь тухайн цаг үедэээ дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн флот болох зорилготой байсан юм.
  • 1921 - Зөвлөлтийн генерал Михаил Тухачевский Тамбовын бослогыг химийн зэвсгээр дарах тушаал буулгав.
  • 1939 - АНУ-ын Нью-Йорк хотын Куперстаун хтоод Бейсболын алдарын танхим үүдээ нээв.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британи, Францын 13 мянган цэрэг Германы хошууч генерал Эрвин Ромелд бууж өгөв.
  • 1942 - Хожимоо дэлхий даяар өдрийн тэмдэглэлээрээ алдаршсан Анна Франкын 13 насны төрсөн өдрөөр гэр бүлийнхэн нь тэмдэглэлийн дэвтэр бэлэглэжээ.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Оверлорд ажиллагаа: Америкийн нисэх хүчний 101-р дивизийн шүхэрчид Карентаон тосгоныг хамгаалахаар Норманди орчимд газардав.
  • 1963 - Алдарт "Клеопатра" кино театруудын дэлгэцнээ гарч эхлэв. Гол дүрд нь Элизабет Тейлор, Ричард Бартон нарын тоглосон уг кино тухайн үедээ хамгийн өндөр зардлаар бүтсэн кино болж алдаршсан юм.
  • 1964 - Өмнөд Африкт арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Нелсон Манделад бүх насаар нь хорих ял оноожээ.
  • 1967 - АНУ-ын дээд шүүх өөр, өөр арьсны өнгөтэй хүмүүсийн гэрлэлтийг хууль бус гэж үзэв.
  • 1975 - Энэтхэгийн шүүгч Жагмоханлал Синха тус улсын Ерөнхий сайд Индира Гандиг авлигын шинж чанартай үйлдэл гаргасан гэж үзэв. Ингэснээр түүнийг төрийн албанд томилогдохыг хориглох шийдвэр гаргажээ. Гэвч хатагтай Ганди үүнийг эрс няцаасан юм.
  • 1981 - Алдарт "Индиана Жонс" киноны эхний анги кино театруудын дэлгэцнээ гарав.
  • 1987 - Төв Африкийн бүгд найрамдах улсын хаан Жеан-Бедел Бокассаг 13 жилийн засаглалынхаа хүрээнд олон тооны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн цаазаар авах ял оноожээ.
    • Хүйтэн дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган Бранденбургийн хаалганы урд "Берлиний хана"-ыг нураахыг ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёвт уриалжээ.
  • 1990 - Оросын өдөр: ОХУ байгуулагдсанаа албан ёсоор тунхаглав.
  • 1991 - ОХУ-д анх удаагаа ардчилсан сонгууль зохион байгуулагдав. Сонгуулийн үр дүнгээр Борис Ельцин Ерөнхийлөгч болсон юм.
  • 1997 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хатан хаан II Элизабет Лондон хотноо "Глоб театр"-ыг дахин байгуулах зарлиг буулгажээ.
  • 1999 - Косовогийн дайн: НАТО-гийн тэргүүлсэн НҮБ-ын энхийг сахиулах хүчин Холбооны бүгд найрамдах Югослав улсын Косовогийн нутаг дэвсгэрт нэвтрэв.
  • 2017 - АНУ-ын оюутан Отто Уормбир Умард Солонгосын шоронд 17 сар хоригдсоны эцэст комын байдалтай эх орондоо ирэв. Тэрбээр ирснээсээ хойш ердөө долоо хоногийн дараа нас нөгчсөн билээ.
  • 2018 - АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сингапур улсад уулзав. Энэ нь хоёр улсын удирдагчид уулзсан анхны тохиол болж түүхэнд үлдсэн юм.

Мэндэлсэн алдартнууд

  • 950 - Японы эзэн хаан Рейзей (1011 онд нас барсан)
  • 1107 - Хятадын хаан Гао Зонг (1187 онд нас барсан)
  • 1806 - Бруклинийн гүүрийн загварыг зохион бүтээсэн, инженер Жон Роблинг (1869 онд нас барсан)
  • 1897 - Их Британийн Ерөнхий сайд Энтони Эден (1977 онд нас барсан)
  • 1905 - Олимпын хошой алтан медальт, Америкийн гүйгч Рей Барбути (1988 онд нас барсан)
  • 1924 - АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш (2018 онд нас барсан)
  • 1932 - Олимпын алт, мөнгө, хүрэл медальт Эфиопын гүйгч Мамо Уольде (2002 онд нас барсан)
  • 1938 - Гвиней улсын 11 дэх Ерөнхий сайд Жеан-Мари Дор (2016 онд нас барсан)
  • 1942 - Нобелийн шагналт Германы физиологич Берт Сакманн
  • 1951 - Армени улсын 10 дахь Ерөнхий сайд Андраник Маргарян (2007 онд нас барсан)
  • 1965 - Олимп, дэлхийн гурван удаагийн алтан медальт, Америкийн гүйгч Гвен Торренс
  • 1971 - АНУ-ын мэргэжлийн бейсболын аварга Райан Клеско
  • 1976 - Америкийн сагсанбөмбөгч Антуан Жеймсон
  • 1979 - Дэлхийн гурван удаагийн аварга Канадын бөх Мартин Дугреньер
    • Аргентины хөлбөмбөгч Диего Милито
  • 1981 - Бразилын жүжигчин, загвар өмсөгч Адриана Лима
  • 1985 - Хайлтын браузер болох "Мозилла Файрфокс" системийг үндэслэгч Блейк Росс
  • 1989 - Дэлхийн аварга Эфиопын гүйгч Ибрахим Жейлан
  • 1992 - Бразилын хөлбөмбөгч Филиппе Коутиньо

Нас барсан алдартнууд

  • 816 - Ромын пап III Лео (750 онд төрсөн)
  • 1912 - Нобелийн шагналт Францын эдийн засагч Фредерик Пасси (1822 онд төрсөн)
  • 1932 - Нидерландын Ерөнхий сайд Тео Хемскерк (1852 онд төрсөн)
  • 1980 - Японы Ерөнхий сайд Охира Масаёши (1910 онд төрсөн)
  • 1982 - Нобелийн шагналт Германы эрдэмтэн Карл фон Фриш (1886 онд төрсөн)
  • 1990 - Умард Ирландын Ерөнхий сайд Теренс О'Нийл (1914 онд төрсөн)
  • 2003 - Америкийн нэрт жүжигчин Грегори Пек (1916 онд төрсөн)
  • 2012 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Элинор Остром (1933 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


6 Сарын 12  Commons: 6 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

6 Сарын 12 Онцлох үйл явдал6 Сарын 12 Мэндэлсэн алдартнууд6 Сарын 12 Нас барсан алдартнууд6 Сарын 12 Тэмдэглэлт өдөр6 Сарын 12Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ВирусСугарКүнзТив тивийн улс орнуудХүнВитамин АБалбаУлсын утасны кодуудын жагсаалтАлтан улсГанАммиакБэгзийн ЯвуухуланМонгол Улсын ЕрөнхийлөгчНүүрстөрөгчАмарсанааБөртэ ЧиноГазар зүйн солбицлын системТэнгэрийн ванУргамлын тэжээлЧулууНисэх онгоцЗамын хөдөлгөөний тэмдэгГар, хөл, амны өвчинТайландГарагТоргоны замБямбын РинченКомпьютерын сүлжээМонгол Алтайн нурууИонТангуд улсДолгорсүрэнгийн СумъяабазарДөрвөн Ойрадын холбооМонгол-Хятадын хилКельвинАгаарын бохирдолЗунАзийн орнуудын жагсаалтМонголын түүхБаруунтанБий биелгээШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанБодончарМэдээллийн аюулгүй байдалБохир усТектоник хавтанНатрийн гидроксидДамдины СүхбаатарДулаанБогд хан уулЗөвлөлт Холбоот УлсБөө мөргөлАмьтанСудалгааГалогенАмбагай ханНүдБага оврын усан цахилгаан станцИнтернэтЗохиомол тооМонголчуудын шашин шүтлэгЦогт хунтайжийн хадны бичээсБаавгайОрос-Японы дайнСар хиртэлтӨөлд1989 онЦэндийн ДамдинсүрэнУйгур улсМонгол морьНуклейн хүчилШударга ёсМонголын улс төрСургалтын хөтөлбөрХрист итгэлЦус🡆 More