6 Сарын 7

6 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 158 дахь (өндөр жил бол 159 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 207 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 879 - Ромын пап VIII Жон Их Ван Бранимирын захиргаан дахь Хорватын вант улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрчээ.
  • 1099 - Загалмайтны анхдугаар аян дайн: Йерусалемын бүслэлт эхлэв.
  • 1494 - Испани, Португалийн хаант улс Тордесилласын гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр шинэ тутам нээгдээд байсан "Шинэ Ертөнц"-ийг хуваан эрхшээхээр болсон юм.
  • 1654 - Францын хаан ширээнд XIV Луй суулаа.
  • 1692 - Ямайкын Роял эрэгт маш хөнөөлтэй газар хөдлөлт болж 1600 хүн амиа алдан, 3000 хүн хүнд бэртжээ.
  • 1788 - Францын хувьсгал: Гренобль хотын иргэд эзэн хааны цэргүүд дээрээс дээврийн хавтан шидэж эсэргүүцлээ илэрхийлэв.
  • 1810 - Аргентин улсад "Буенос Айресын мэдээ" сонин хэвлэгдсэн нь тус улсын түүхэнд анхных нь юм.
  • 1832 - Квебек мужид "Азийн холер" өвчин дэгдэв. Ирландын цагаачдаас тархсан уг халдварын улмаас Доод Канадын 6000 хүн нас баржээ.
  • 1862 - Их Британи болон АНУ-ын хооронд Лион-Сьюардын гэрээ хэрэгжиж эхлэв. Уг гэрээгээр хоёр улс боолчлолын худалдааг зогсоосон юм.
  • 1863 - Франц улс Мексикт цэрэг оруулав. Ингэснээр нийслэл Мехико хот Француудын мэдэлд шилжжээ.
  • 1892 - АНУ-д нэгэн машинд "зөвхөн цагаан арьстнууд сууна" гэсэн тэмдэглэгээг зөрчсөн Хомер Плессигийн хэргийг шүүхэд хэлэлцээд түүнийг буруутай гэж үзэв.
  • 1905 - Норвегийн парламент Шведийн холбооноос гарах хуулийн төслийг баталжээ. Энэ өдрийг тус улсад тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэдэг билээ.
  • 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны цэргүүд Германы Мессинесийн хөндийд цуврал бөмбөг дэлбэлж, 10 мянган герман цэрэг амиа алджээ.
  • 1929 - Латераны тунхаг батлагдсанаар өнөөгийн Ватикан хот бий болов.
  • 1938 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Хятадын үндсэрхэг үзэлтнүүд Шар мөрнийг үерлүүлэв. Ингэснээр 500-9000 цэрэг, энгийн иргэн амь насаа алджээ. Энэ нь дэлхийн дайны түүхэнд байгалийн хүчийг зохиомлоор бий болгосон анхны тохиолдол байлаа.
  • 1940 - Нацистын Германд эзлэгдсэн Норвегийн хаан VII Хаакон, угсаа залгамжлах хунтайж Олав нар эх орноосоо дүрвэж, Лондонд очжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Мидвейн тулаан Америкуудын ялалтаар өндөрлөв.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Аляскийн алеутын бүлэг арлын нэг болох Атту, Киска арлыг эзлэх тулаанаа эхлүүлэв.
  • 1945 - Эх орноосоо дүрвээд байсан Норвегийн хаан VII Хаакон таван жил дүрвэсний эцэст эх нутагтаа эргэн иржээ.
  • 1946 - Дэлхийн хоёрдугаар дайнаас болоод тасалдаад байсан BBC сувгийн үйл ажиллагаа эргэн сэргэв.
  • 1948 - Чехословак улсын Ерөнхийлөгч Эдвард Бенеш үүрэгт ажлаасаа огцрох зарлигт гарын үсэг зурснаар тус улс Коммунист засаглалтай улс болжээ.
  • 1962 - Францын нууц армийн холбоо Алжирын их сургуулийг галдан шатааж, 500 мянган номыг устгажээ.
  • 1967 - Зургаан өдрийн дайн: Израилын цэргүүд Йерусалемд нэвтрэв.
  • 1977 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 25 жилийн ойг дэлхий даяар таван сая хүн телевизээр хүлээн авч үзжээ.
  • 1981 - Опера ажиллагааны үеэр Израилын нисэх хүчин Иракын Осиракын цөмийн реакторыг сөнөөв.
  • 1991 - Филиппин улсын Пинатубо галт уул оргилж утаа нь 7 км өндөрт манарав.
  • 2000 - Израил, Ливаны хилийн маргааныг шийдэх зорилгоор НҮБ-ын зүгээс цэнхэр шугам татжээ.
  • 2017 - Мьянмарын нисэх хүчний "Шанши Y-8" онгоц Андаманы тэнгист осолдож хөлгийн багийн 122 гишүүн бүгд амь үрэгдэв.

Мэндэлсэн алдартнууд

  • 1502 - Португалийн хаан III Жон (1557 онд нас барсан)
  • 1770 - их Британийн Ерөнхий сайд, Ливерпулийн хоёрдугаар гүн Роберт Женкинсон (1828 онд нас барсан)
  • 1862 - Нобелийн шагналт Германы физикч Филипп Ленард (1947 онд нас барсан)
  • 1877 - Олимпын аварга, хүрэл медальт Нидерландын завьч Роелоф Клайн (1960 онд нас барсан)
  • 1896 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт С.Малликен (1986 онд нас барсан)
    • Унгарын 44 дэх Ерөнхий сайд Имре Наги (1958 онд нас барсан)
  • 1905 - Боксын хүнд жингийн дэлхийн аварга, Америкийн боксчин Жеймс Ж.Бреддок (1974 онд нас барсан)
  • 1909 - Дөнгөж төрсөн хүүхдийн биеийн байдлыг нь хэмжих Апгарын тестийг зохион бүтээгч Виржиниа Апгар (1974 онд нас барсан)
    • Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Жессика Тенди (1994 онд нас барсан)
  • 1928 - Академийн наадмын шагналт кино зохиолч, найруулагч Жеймс Айвори
  • 1929 - Канадын 17 дахь Ерөнхий сайд Жон Турнер (2020 онд нас барсан)
  • 1945 - Австрийн 26 дахь Канцлер Вольфганг Шуссель
  • 1952 - Нобелийн шагналт Туркийн нэрт зохиолч Орхан Памук
  • 1958 - Америкийн нэрт дуучин Принс (2016 онд нас барсан)
  • 1959 - АНУ-ын 48 дахь Дэд Ерөнхийлөгч, Индиана мужийн амбан захирагч асан Майк Пенс
  • 1970 - Бразилын нэрт хөлбөмбөгч Кафу
  • 1981 - Оросын нэрт талбайн теннисч Анна Курникова
  • 1990 - Австралийн реппэр, дуучин Игги Аззали
  • 1993 - Английн дуучин, ая зохиогч Жорж Эзра

Нас барсан алдартнууд

  • 1911 - Францын Ерөнхий сайд Морис Рувьер (1842 онд төрсөн)
  • 1937 - Холливудын секс бэлгэ тэмдэг Жийн Харлоу (1911 онд төрсөн)
  • 1954 - Тооцоолон бодох төхөөрөмжийн нэрт эрдэмтэн Алан Тюринг (1912 онд төрсөн)
  • 1965 - Америкийн нэрт дуучин, жүжигчин Жюди Холлидей (1921 онд төрсөн)
  • 1978 - Нобелийн шагналт Английн химич Рональд Жорж Врейфорд Норрис (1897 онд төрсөн)
  • 1992 - Америкийн автомашины алдарт "НАСКАР" уралдааныг санаачлагч Билл Франс (1909 онд төрсөн)
  • 2001 - Боливи улсын 52 дахь Ерөнхийлөгч Виктор Паз Эстенссоро (1907 онд төрсөн)
  • 2013 - Францын Ерөнхий сайд Пьер Маррой (1928 онд төрсөн)
  • 2015 - Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Кристофер Лий (1922 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Перу6 Сарын 7  Перу Төрийн далбааны өдөр
  • Аргентин6 Сарын 7  Аргентин Сэтгүүлчдийн өдөр
  • Дани6 Сарын 7  Дани Хунтайж Йохимын мэндэлсэн өдөр
  • Норвеги6 Сарын 7  Норвеги Шведийн холбооноос гарсан өдөр

6 Сарын 7  Commons: 6 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

6 Сарын 7 Онцлох үйл явдал6 Сарын 7 Мэндэлсэн алдартнууд6 Сарын 7 Нас барсан алдартнууд6 Сарын 7 Тэмдэглэлт өдөр6 Сарын 7Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Карл МарксУрианхайМонголчуудын шашин шүтлэгЛувсанжамбын МөрдоржМонгол ВикипедиаМандухай сэцэн хатанМонголын сонгуульИзобар процессХимийн урвалМонгол Улсын гадаад харилцааЯнгирЭкосистемДалайн урсгалНуурЭкологиШүлтийн металлБондОлноо Өргөгдсөн Монгол УлсМонгол Улсын төрийн дуулалТархиФотосинтезВолейболУсДалайСүхбаатар аймагХөх Түрэгийн хаант улсЕвропын ХолбооХүчиллэг борооБалар эртний үеЦөлжилтГалогенЭсэн тайшХубилай хаанХимийн элементТрансформаторМеталлШавжЦусны даралтПотенциал энергиНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудАзийн орнуудын жагсаалтҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМонгол хэлКиргизЗэсМанзуширын хийдВена (анатоми)ТөгрөгАмиа егүүтгэхХүрэл зэвсгийн үеХиргисүүрЛитрФранцБолгарДөрвөд2012 оны Улсын Их Хурлын сонгуульДезоксирибонуклейн хүчилУлаан цутгаланАристотельПолимерМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтТуйлын туулайИммануэл КантГлюкозТуужСонирхлын бүлэгЗасгийн газрын төсөвХэлШарын шашинГар, хөл, амны өвчинМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалХятадын хотын жагсаалтНэгдсэн Үндэстний БайгууллагаЦунамиБат хаанУур амьсгалын өөрчлөлтАтрын аянВитамин D🡆 More