1 Сарын 6

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 1066 он – Англо-Саксоны зөвлөлдөх зөвлөл буюу Уитан хуралдаж Английн хаан ширээнд Харолд Годвинсоныг суулгахаар болов. Ингэснээр хаан ширээний нэрээ II Харолд болгожээ. Энэ шийдвэрийг гаргасан өдөр нь Норманы тулаан дэгдэж байжээ.
  • 1322 - Сербийн хаан ширээнд Степан Урош залрав. Хаан ширээний төлөөх тулаанд тэрбээр эцэг нэгтэй ах Степан Константиныг буулган авсан билээ.
  • 1355 - Италийн Милан хотод Бохемийн IV Чарльзийг залах ёслол болов.
  • 1492 - Арагонын хаан Фердинанд, хатан Изабелла нар Гранада хотод нэвтрэв. Ингэснээр Гранадагийн дайн эхэлсэн билээ.
  • 1536 - Америк тивд Европын анхны сургууль нээгдэв. Мексикт хяналт тогтоосон Испанийн санваартан Хуан де Зумарагга, Ерөнхийлөн захирагч Антонио де Мендозагийн санаачилгаар Санта Крузийн шашны сургуулийг нээжээ.
  • 1641 - Чилийн Мапуче овгийн индианчуудтай Испанийн засаг захиргаа түр найрамдав.
  • 1661 - Английн өөрчлөн байгуулалт: Английн Лондон хотыг хяналтдаа авах Тавдугаар монархистуудын оролдлого бүтэлгүй оролдлого эхэлцжээ. Хэд хоногийн дараа бослого дарагдаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноосон юм.
  • 1721 - Британийн Өмнөд тэнгисийн хувь нийлүүлсэн пүүс авлигад идэгдэн, мөнгө хүүлж, парламентын зарим нөлөө бүхий гишүүдтэй холоотой болохыг хянан шалгах хорооноос тогтоож, олон хуудас тайлан боловсруулжээ.
  • 1781 - Шанеллийн арлууд дахь Жерси аралд хяналт тогтоох гэсэн Францын сүүлчийн оролдлогыг Британийн тал амжилттай няцаав.
  • 1838 он – Морзийн кодыг ашиглан Альфред Вайл цахилгаан мэдээг зохион бүтээв.
  • 1839 - Шуургатай шөнө: Ирландын Дублин хотод сүүлийн 300 жилд үзэгдээгүй хүчтэй шуурга шуурав. Шуурганы улмаас хотын 20% сүйджээ.
  • 1847 - Самуэль Кольтын өөрийн бүтээсэн гар бууг АНУ-ын Засгийн газарт худалдах эхний гэрээг амжилттай байгууллаа.
  • 1853 он – АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Франклин Пийрс болон түүний гэр бүлийнхний сууж явсан галт тэрэг Массачусетс мужийн Андоверийн орчимд осолдож, түүний хүү болох 11 настай Бенжамин амиа алдав.
  • 1893 - АНУ-ын Вашингтон хотын сүмийг Конгресст шилжүүлэх гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Бенжамин Харрисон гарын үсэг зуржээ.
  • 1907 он – Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдүүдийг харах, сургах үүрэг бүхий анхны сургуулийг Мариа Монтесорри нээв.
  • 1912 он – Нью-Мексико муж АНУ-ын 47 дахь муж улс болов.
    • 1912 он – Германы геофизикч Альфред Вегенэр тивүүдийн шилжилт, хөдөлгөөний талаарх анхны санааг дэвшүүлэв.
  • 1921 он – Иракийн арми эмхлэн байгуулагдав.
  • 1929 он – Тереза эх Энэтхэгийн Калькутта хотод ядүү, өвчтэй хүүхдүүдийг энэрэн, асрах үйлсээ эхлүүлжээ.
  • 1930 он – АНУ-ын Нью-Йорк мужийн Индианаполис хотод дизель хөдөлгүүртэй анхны автомашин замын хөдөлгөөнд оролцов.
  • 1941 он – АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт алдарт "Эрх чөлөөний дөрвөн хэлбэр" илтгэлээ олон нийтэд тавив.
  • 1946 он – Вьетнам улсын түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн чөлөөт сонгууль болов.
  • 1947 - Пан Америкийн агаарын тээврийн компани төлбөрт нислэг үйлдэх зөвшөөрөл авсан анхын агаарын тээврийн компани болов.
  • 1950 он – Их Британи болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтов.
  • 1951 - Солонгосын дайн: Ганвагийн хядлага эхлэв. Хядлагад Өмнөд Солонгост коммунизмыг дэмжигч гэх 200-1300 хүнийг хороожээ.
  • 1953 он – Азийн Социализмын анхдугаар зөвлөгөөн Бирмийн Рангүүн хотод эхэлжээ.
  • 1960 - Иракад хэрэгжиж эхэлсэн хууль ёсоор улстөрийн нам хөдөлгөөнийг бүртгэж эхлэв.
  • 1969 - АНУ-ын Пенсильвани мужийн Маккин дүүргийн орон сууцны хороололд Аллегени агаарын тээврийн компанийн 737-р нислэг осолдон 11 хүн амь үрэгджээ.
  • 1974 - Газрын тосны хямралаас үүдэн АНУ төлөвснөөс дөрвөн сарын өмнө зуны цагийн хуваарьт шилжив.
  • 1978 он – Унгарын түүхийн алтан өв гэгдэх Гэгээн Степаны титэм АНУ-аас Унгар улсад ирэв. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ уг титэмийг хадгалж байжээ.
  • 1989 он – Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн амь насанд халдсан Сатвант Сингх, Кехар Сингх нарт цаазын ял оноож, тэр өдөртөө цаазлав.
  • 1992 он – Гүржид төрийн эргэлт болсны улмаас Ерөнхийлөгч Звиад Гамсахудириа улсаасаа дүрвэжээ.
  • 1993 он – Энэтхэг улсын хилийн маргаантай байдаг Кашмир мужийн Сопоре, Жанмү хотод буудалцаан болж 55 кашмир иргэн амиа алдав.
  • 2000 - Пиринейн хойгт хамгийн сүүлд бүртгэгдсэн янгир ямаа аянгын улмаас унасан модонд хөнөөгдөн энэ төрөл зүйл Пиринейн хойгт энэ төрөл зүйл устаж үгүй болжээ.
  • 2001 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулсан Жорж В.Буш-д батламжийг нь гардуулжээ.
  • 2005 - Эдгар Рей Киллен гэгчийг 1964 оны Иргэний эрхийн хөдөлгөөний үеэр гурван иргэнийг хороосон хэрэгт буруутай гэж үзжээ.
  • 2012 он – Сирийн Дамаск хотын цагдаагийн газарт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алдан, 63 хүн шархдав.
  • 2017 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулсан Дональд Трамп-д батламжийг нь гардуулжээ.
  • 2019 - Малайлызын хаан ширээнээс V Мухаммад өөрийн хүсэлтээр татгалзав. Ингэснээр тус улсын түүхэнд эрх ямбаасаа татгалзсан анхны хаан болон үлджээ.
  • 2021 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампын дэмжигчид Капитолын ордон руу халдав. АНУ-ын Конгрессийн танхим руу нэвтэрсэн энэ сөргөлдөөний үеэр таван хүн амиа алдсан билээ.

Энэ өдөр төрсөн

  • 1367 он – Английн Хаан II Ричард (1400 онд нас барсан)
  • 1412 он – Францын түүхэн эмэгтэй Жанна Д'Арк (1431 онд нас барсан)
  • 1766 - Парагвайн анхны дарангуйлагч Хосе Гаспар Родригез (1840 онд нас барсан)
  • 1850 он – Германы онолч, улстөр судлаач Эдуард Бернштайн (1932 онд нас барсан)
  • 1870 он – Герман улсын 11 дэх Канцлер Густаф Бауэр (1944 онд нас барсан)
  • 1882 он – Альбанийн 14 дэх Ерөнхий сайд Фан С.Ноли (1965 онд нас барсан)
  • 1913 - Америкийн нэрт жүжигчин Лоретта Янг (2000 онд нас барсан)
  • 1915 он - Унгарын хөнгөн атлетикч Чак Иболя
  • 1923 он – Шинэ Зеландын 29 дэх Ерөнхий сайд Норман Кирк (1974 онд нас барсан)
    • Зөвлөлтийн гүйгч, цэргийн зүтгэлтэн Владимир Казанцев (2007 онд нас барсан)
  • 1924 - Өмнөд Солонгосын найм дахь Ерөхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Ким Де Жүн (2009 онд нас барсан)
  • 1925 он – Делориний машиний компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Жон ДеЛорин (2005 онд нас барсан)
  • 1930 - "Алтан бөмбөрцөг", "Эмми" наадмын шагналт жүжигчин Вик Тэйбек (1990 онд нас барсан)
  • 1931 - Америкийн нэрт хоккейч Дики Моор (2015 онд нас барсан)
  • 1933 - Зөвлөлтийн сансрын нисэгч Олег Макаров (2003 онд нас барсан)
  • 1936 - Уругвайн 29 дэх Ерөнхийлөгч Хулиа Мариа Сангүйнетти
  • 1938 - Италийн алдарт жүжигчин Адриано Челентано
  • 1939 - Украины нэрт хөлбөмбөгч Валерий Лобановски (2002 онд нас барсан)
    • Олимпын дөрвөн алтан медальт Австралийн усанд сэлэгч Марри Рөүз (2012 онд нас барсан)
  • 1943 он – Английн нэрт хөлбөмбөгч Терри Венаблес (2023 онд нас барсан)
  • 1944 - Нобелийн шагналт Швейцарын эрдэмтэн Рольф М.Цинкернагел
  • 1946 он – Алдарт "Пинк Флойд" хамтлагийн дуучин, гитарчин Сид Барретт (2006 онд нас барсан)
  • 1949 - Олимпын хүрэл медальт Кенийн гүйгч Майк Боит
  • 1950 - АНУ-ын Тагнуулын төв газрын 10 дахь дарга Луйс Фрийх
  • 1952 он - Японы чөлөөт бөхийн тамирчин Датэ Жи-Ичиро
  • 1953 он – Австралийн алдарт AC/DC хамтлагийн дуучин, гитарчин, ая зохиогч Малкольм Янг
  • 1955 он – "Мистер Бин"-ий адал явдал цувралын жүжигчин, найруулагч Роуан Аткинсон
  • 1967 - Академийн наадмын хоёр, Греммийн наадмын хоёр, алтан бөмбөрцөг болон бусад шагналт Энэтхэгийн нэрт ая зохиогч А.Р.Рахман
  • 1969 он – "Амьд Үхдэл" цувралын од, жүжигчин Норман Рийдас
  • 1981 - Японы жүжигчин Кикүчи Ринко
  • 1982 он – АНУ-ын сагсанбөмбөгч Гилберт Аренас
  • 1982 он – Оскарын шагналт жүжигчин Эдди Рэдмейн
  • 1983 он - Өмнөд Солонгосын хип хоп хөгжимчин Митра Жин
  • 1986 он – Орос гаралтай АНУ-ын загвар өмсөгч, жүжигчин Ирина Шейк
  • 1986 он – "Арктик Манкийз" хамтлагийн дуучин, ая зохиогч, гитарчин Алекс Төрнер
  • 1989 он – Английн хөлбөмбөгч Энди Керрол
  • 1991 - Америкийн сагсанбөмбөгч Уилл Бартон
  • 1993 - Америкийн сагсанбөмбөгч Пет Коннаутон
  • 1994 - Ертөнцийн мисс 2018 тэмцээний ялагч, модель Катриона Грей

Нас барсан алдартнууд

  • 1387 он – Арагоны Хаан IV Петер (1319 онд төрсөн)
  • 1481 он – Алтан ордны улсын хан Ахмeд хан
  • 1537 он – Флоренцын ван Алессандро Де Медичи (1510 онд төрсөн)
  • 1693 он – Оттоманы Султан IV Мехмед (1642 онд төрсөн)
  • 1852 он- Харааны бэрхшээлтэй хүний үсгийг зохиосон Луи Брайль (1809 онд төрсөн)
  • 1919 он – АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рүзвельт (1858 онд төрсөн)
  • 1939 он – Латвийн 2 дахь Ерөнхийлөгч Густаф Земгалс (1871 онд төрсөн)
  • 1942 он – Олон улсын Олимпийн хорооны 3 дахь Ерөнхийлөгч Хенри де Балей Латур (1876 онд төрсөн)
  • 1945 - Оросын химич Владимир Вернадский (1863 онд төрсөн)
  • 1990 он – Нобелийн шагналт физикч Павель Черенков (1904 онд төрсөн)
  • 2004 он – Доминик улсын 5 дахь Ерөнхий сайд Пьеррэ Чарльз (1954 онд төрсөн)
  • 2016 - Италийн мисс, модель Силвана Пампанини (1925 онд төрсөн)
  • 2017 он – Венесуэлийн 43 дахь Ерөнхийлөгч Октавио Лепаж (1923 онд төрсөн)
  • 2019 - Кубын хувьсгалын удирдагч Хосе Рамон Фернандез (1923 онд төрсөн)
  • 2022 - Америкийн соёл, улстөрийн зүтгэлтэн, найруулагч Сидней Пойтер (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдрүүд

  • Ирак-Зэвсэгт хүчний өдөр

1 Сарын 6  Commons: 1 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

🔥 Trending searches on Wiki Монгол:

ҮндэстэнЦогт хунтайжийн хадны бичээсГитарТив тивийн улс орнуудМарксизмМэдээллийн аюулгүй байдалНайманЦусДээрэлхүүЧин Улсын эрхшээл дэх Монгол оронӨвөр МонголКонденсациДобу мэргэнВирусМонголчуудНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудЭнергиКоммунизмҮнэт зүйлМонгол хуланЗэсМонгол ВикипедиаМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдШарын шашинОчирын ЦэвэгжавЛитиТуужИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактКалиМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедЦиклонХар тугалгаБулчинШведБаядУсан мандалХүнсний нэмэлт бүтээгдэхүүнУрвалын хурдАлтай Таван БогдНарны аймагГэсэрУнгарОзоны давхаргаМонголын Ардчилсан НамВена (анатоми)ОйрадАрдын түр засгийн газарМонгол Улсын Үндсэн хуулийн цэцДолоон БурханДоголон ТөмөрКомпьютерИончлолын энергиАтрын аянХэнтийн нурууМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхХоолны давсИндонезПунсалмаагийн ОчирбатАнхны долооАмин хүчилСудрын чуулганУлс орнуудын хүн амын тооМейозБудЦементӨндрийн харайлтХристофер КолумбЦусны сийвэнХархорумын мөнгөн модМонгол морьПолимерДалайн урсгалЗанабазарЦонжин болдогХалхын голын дайнМандал сумНьютоны хуулиуд🡆 More