Энэ өдрөөс хойш он дуусахад 334 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 335 байна. Энэ өдрийг Австричууд тэнэмэл хүүхдийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Онцлох үйл явдал
- 314 - Ромын папын суудалд I Сильвестер суужээ.
- 1504 - Франц улс Арагоны Наплийг эзлэв.
- 1606 - Дарьны хямрал: Парламентын гишүүдээс Жеймс хааны эсрэг санал хураахыг оролдсон гэсэн үндэслэлээр Гай Фоукесийг цаазлажээ.
- 1801 - АНУ-ын хууль зүйн сайдаар Жон Маршаллыг томилов.
- 1814 - Одоогийн Аргентин улсын захирагчаар Бразилийн парламент Жервасио Антонио де Посадас тодорчээ.
- 1862 - Одон оронч Альван Грем Кларк цагаан одой гараг болох "Сириус Б" гарагыг илрүүлжээ.
- 1865 - Америкийн иргэний дайн: АНУ-ын Конгресс Үндсэн хуульд 13 дахь нэмэлт өөрчлөлт оруулснаар боол худалдаалах, худалдан авах эрх бүр мөсөн үгүй болжээ.
- 1891 - Португалийн бүгд найрамдах хувьсгалын анхны оролдлого хойд хэсгийн Порту хотод болжээ.
- 1897 - Чехославын худалдааны нэгдсэн хороо Прага хотноо байгуулагдав.
- 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Болимовын тулаанд Германы арми дэлхийд анх удаагаа хорт хий ашиглав.
- 1929 - ЗХУ Лев Троцкийг цөлжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Малаяагын тулаанд холбооны арми Японы армийг буулган авав.
- 1945 - АНУ-ын армийн төв командлал дайны үеэр ноцтой алдаа гаргасан цэрэг Эдди Словикийг цэргийн хээрийн шүүхээр оруулж цаазаар авчээ.
- 1946 - Югослав улс шинэ хууль батласнаар Босни Герцеговина, Хорват, Македон, Монтенегро, Серби, Словени улсыг багтаасан Югославын холбооны улсыг байгуулжээ.
- 1949 - "Энэ бидний хүүхдүүд" нэртэй анхны савангийн дуурь NBC сувгаар гарч эхэлжээ.
- 1950 - АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман гидрогений тэсрэх бөмбөгийг турших, хөгжүүлэх шийдвэр гаргав.
- 1961 - Меркюри төсөл: Хам де Шимп хөлөг сансрын уудамд гарав.
- 1966 - ЗХУ Луна 9 хөлгийг сансарт хөөргөжээ.
- 1968 - Вьетнамын дайн: Сайгон дахь АНУ-ын элчин сайдын яаманд Вьет Конгын дайчид халдав.
- 1968 - Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ.
- 1971 - Аполло хөтөлбөр: Сансарын нисэгч Алан Шепард, Стюарт Рооза, Эдгар Митчелл нарын багтсан Аполло 14 хөлөг сарыг судлах зорилгоор хөөрчээ.
- 1996 - Шри Ланкын төв банкны үүдэнд бөмбөг дэлбэрч 86 хүн амиа алдан, 1400 хүн гэмтэж бэртжээ.
- 2009 - Кенийн газрын тос хадгалах байр дэлбэрч 113 хүн амиа алджээ. Үүнээс нэг өдрийн дараа Найроби хот дахь Накуматт дэлгүүрт гал гарч 25 хүн амиа алдсан юм.
Энэ өдөр төрөгсөд
- 877 - Гүрёо улсын эзэн хаан Тежо (943 онд нас барсан)
- 1512 - Португалийн хаан Хенри (1580 онд нас барсан)
- 1797 - Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт (1828 онд нас барсан)
- 1868 - Нобелийн шагналт Америкийн химич Теодор Уиллиам Ричардс (1928 онд нас барсан)
- 1881 - Нобелийн шагналт Шведийн химич Ирвинг Лангмуйр (1957 онд нас барсан)
- 1884 - ХБНГУ-ын анхны ерөнхийлөгч Теодор Хойс (1963 онд нас барсан)
- Бүгд найрамдах ардчилсан Азербайжан улсын анхны ерөнхийлөгч Маммад Амин Расуладзе (1955 онд нас барсан)
- 1902 - Нобелийн шагналт Шведийн социологич Альва Мирдал (1986 онд нас барсан)
- 1919 - Америкийн бейсболлын анхны хар арьст тоглогч Жейки Робинсон (1972 онд нас барсан)
- 1929 - Нобелийн шагналт Германы физикч Рудольф Мөссбауер (2011 онд нас барсан)
- Америкийн нэрт жүжигчин Жийн Симмонс (2010 онд нас барсан)
- 1935 - Нобелийн шагналт Японы зохиолч Кензабүро Ое
- 1938 - Нидерландын гүнж Беатрикс
- 1957 - Олимпийн хоёр алт, зургаан мөнгө, Дэлхийн хоёр алт, 7 мөнгө, нэг хүрэл медальт Америкийн усанд сэлэгч Шерли Бабашофф
- 1960 - Монтенегро улсын 31 дэх ерөнхий сайд Желко Штуранович (2014 онд нас барсан)
- 1981 - Америкийн дуучин Жастин Тимберлейк
- 1982 он - Монголын сүмоч Дагдандоржийн Нямсүрэн (Шоотэнро Тайши)
- 1983 - Италийн хөлбөмбөгч Фабио Куалиалерра
- 1984 - Олимпийн гурван алт, нэг мөнгө, Дэлхийн таван алт, нэг мөнгөн медальт Америкийн гүйгч Жереми Уоринер
Нас барсан алдартнууд
- 1398 - Японы эзэн хаан Сүко (1334 онд төрсөн)
- 1435 - Хятадын эзэн хаан Шүанди (1398 онд төрсөн)
- 1856 - 11-р Далай лам Хэдри Гяцо (1838 онд төрсөн)
- 1933 - Нобелийн шагналт Английн зохиолч Жон Гласуорти (1867 онд төрсөн)
- 1955 - Нобелийн Энхтайвны шагналт Америкийн тэмцэгч Жон Мотт (1865 онд төрсөн)
- 1967 - Олимпийн 100, 200 метрийн аварга Америкийн гүйгч Эдди Толан (1908 онд төрсөн)
- 1973 - Нобелийн шагналт Шведийн эдийн засагч Рагнар Фирш (1895 онд төсрөн)
- 1974 - "Голдвин Пикчерс" үндэслэгч Самуэль Голдвин (1882 онд төрсөн)
- 2004 - Олимпийн аварга Америкийн усанд сэлэгч Элинор Ж.Холм (1913 онд төрсөн)
- 2014 - Сомали улсын дөрөв дэх ерөнхий сайд Абдиризак Хажи Хуссейн (1924 онд төрсөн)
- 2015 - Германы 6 дахь ерөнхийлөгч Ричард фон Вайцсакер (1920 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
- Энэтхэг Энэтхэг Амартитигийн өдөр (Мехерабад муж)
- Тусгаар тогтнолын өдөр (Науру)
- Австри Австри Тэнэмэл хүүхдүүдийн өдөр (Австри)
This article uses material from the Wikipedia Монгол article 1 сарын 31, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.