1 Сарын 4

1 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 4 дахь өдөр юм.

Мөн он дуустал 361 өдөр (өндөр жил бол 362 дэх) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • МЭӨ 46 он – Руспинийн тулаанд Ромын удирдагч Юлий Цезарь Титус Лабиенусыг бут цохив.
  • 1642 он – Английн I Чарльз хааны тушаалаар парламентын нэр бүхий гишүүдийг баривчилснаар тус улс иргэний дайны байдалд шилжив.
  • 1649 он – Английн парламентын гишүүдийн олонх нь хаан I Чарльзыг баривчилж, ял хэлэлцэхийг дэмжив.
  • 1717 - Нидерлан, Их Британи, Франц гурвалсан хамтын ажиллагаа тогтоожээ.
  • 1762 он – Түүхэнд долоон жилийн дайн гэж алдаршсан Их Британи, Испанийн хоорондох дайн эхлэв.
  • 1771 он – Торгууд хант улсын Убаши хан Рин элсэн цөлийн эхэн дэх Балтын газарт аймаг орноо цуглуулан Зүүн гар нутаг руу нүүх тухайгаа зарлажээ.
  • 1847 он – АНУ-ын зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн бүтээсэн гар буугаа анх удаа худалдаанд гаргав.
  • 1853 - Америкийн өмнөд хэсэгт хулгайлагдан, боолчлогдсоны дараа Соломон Нортуп эрх чөлөөгөө сэргээжээ. Дараахан нь тэрбээр "Арван хоёр жилийн боолчлол" ном шилдэг борлуулалттай ном болсон юм.
  • 1854 он – Ахмад Уиллиам МакДоналд уугуул оршин суугчдын нэрээр Самаранг өнөөгийн нэршилээр МакДоналдын арлыг илрүүлжээ.
  • 1865 он – АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийт гудамжинд Нью-Йоркын хөрөнгийн бирж байрлахаар болов.
  • 1878 - Орос-Туркийн дайн: Софи хот Оттоманы дарлалаас чөлөөлөгджээ.
  • 1884 он – Их Британийн социалист хөдөлгөөн гэгдэх Фабианы нийгэмлэг байгуулагдав.
  • 1885 - Хятад-Францын дайн: Францын генерал Оскар де Негрьерээр удирдуулсан арми Вьетнамын хойд хэсэгт орших Нуи Боп хотод хүчний хувьд хол илүү Чингийн армийг ялжээ.
  • 1896 он – Юта муж АНУ-ын 45 дахь муж улс болов.
  • 1903 он - Нью Йоркийн ойролцоох Кони арал дээр хараахан бүрэн ашиглалтанд ороогүй зугаа цэнгэлийн “Luna Park” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд Топси нэртэй зааныг 6,600 вольтын хүчдэлд цохиулах болон бусад аргыг ашиглан хороожээ.
  • 1912 - Их Британид скаутын холбоо байгуулагдав.
  • 1918 - Финландын тусгаар тогтнолын тунхаглалыг Орос, Швд, Герман, Франц улс хүлээн зөвшөөрчээ.
  • 1948 он – Бирм (Одоогийн Мьянмар) улс Их Британиас тусгаар тогтнолоо зарлав.
  • 1951 он – Солонгосын дайн: Хятад болон Хойд Солонгосын арми Сөүл хотод хоёр дахиа нэвтрэв.
  • 1956 - Грекийн улстөрч Константинос Караманлис Үндэсний радикал холбоог байгуулжээ.
  • 1958 - Нэг жилийн урд ЗХУ-аас хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуул болох "Спутник 1" дэлхий рүү унав.
  • 1959 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 1" хөлөг сарны ойр орчимд хүрсэн дэлхийн анхны хөлөг болжээ.
  • 1974 он – АНУ-ын сенатын танхим Уотергейтийн дуулианыг хэлэлцэж байх явцад ерөнхийлөгч Ричард Никсон уг дуулианыг няцаав.
  • 1987 - Мерилэндийн галт тэрэгний мөргөлдөөн: АНУ-ын Вашингтон хотоос Бостон руу чиглэж явсан "Амтрак"-ын галт тэрэг АНУ-ын Мерилэнд мужийн Чейз хотод Конралын зүтгүүртэй мөргөлдөж 16 хүн амиа алджээ.
  • 1990 он – Пакистан улсын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан галт тэрэгний мөргөлдөөн болж 307 хүн амиа алдаж, 700 хүн шархдав.
  • 1999 - АНУ-ын Миннесота мужийн захирагчаар өмнө нь мэргэжлийн бөх байсан Жесси Вентура сонгогдож, тангараг өргөв.
  • 2004 он – Эх дэлхийн нэгдсэн цагаар үүрийн 04:30 цагт өөрөө явагч Спирит хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардав.
    • Гүрж улсад сар гаруйн өмнө өрнөсөн "Сарнайн хувьсгал"-ын үр дүнгээр Михайл Саакашвили Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • 2006 - Израилын Ерөнхий сайд Ариел Шарон хоёр дахь удаагаа харвасны дараа тус улсын Ерөнхий сайдын үүргийг Эхуд Ольмерт гүйцэтгэхээр болов.
  • 2007 он – АНУ-ын конгрессын 110 дахь хуралдаанаар төлөөлөгчдийн танхимын даргаар Ненси Пелосиг сонгож тус улсын түүхэнд энэ суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч болов.
  • 2010 он – Дэлхийн хамгийн өндөр барилга гэх алдарыг хүртсэн Бурж Халифа албан ёсоор нээгдэв.
  • 2018 он – Өмнөд Африкийн Фрий Стейт хотын Крүүнстад дүүргээс Хенненман дүүргийг холбосон төмөр зам дээр осол гарч 12 хүн амиа алдан, 260 гаруй зорчигч гэмтэж бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1077 - Хятадын эзэн хаан Жежонг (1100 онд нас барсан)
  • 1785 – Якоб Гримм, Германы хэл судлаач, үлгэрч (Ах дүү Гриммийн нэг) (1863 онд нас барсан)
  • 1643 он – Таталцлын хуулийг нээсэн нэрт фикикч Исаак Ньютон (1727 онд нас барсан)
  • 1809 он – Хараагүй хүмүүс ашиглах боломжтой цагаан толгойг үндэслэгч Льюй Брейл (1852 онд нас барсан)
  • 1848 он – Япон улсын 6 дахь Ерөнхий сайд Таро Кацүра (1913 онд нас барсан)
  • 1890 он – "Супермэн", "Бетмэн" баатруудаар алдартай DC Comics компанийг үндэслэгч Малкольм-Уилэр Николсон (1965 онд нас барсан)
  • 1895 - Грумманы нисэхийн инженерийн компанийг үндэслэгч, бизнесмен Лерой Грумман (1982 онд нас барсан)
  • 1897 - Бүгд найрамдах Хятад улс /Тайвань/-ын дэд ерөнхийлөгч Чен Ченг (1965 онд нас барсан)
  • 1902 он – АНУ-ын Тагнуулын төв газрын 6 дахь дарга Жон МакКон (1991 онд нас барсан)
  • 1916 - Академийн шагналт Америкийн жүжигчин Роберт Парриш (1995 онд нас барсан)
  • 1909 он – Хагас боловсруулсан бүтээгдэхүүний Симплот компанийг үндэслэгч, бизнесмэн Ж.Р Симплот (2008 онд нас барсан)
  • 1920 он – АНУ-ын тагнуулч, Тагнуулын төв газрын 10 дахь дарга Уиллиам Колби (1996 онд нар барсан)
  • 1927 - "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Барбара Раш
  • 1934 он – Словакын улстөрч, Словакын 2 дахь Ерөнхийлөгч Рудольф Шустер
  • 1940 он – Нобелийн шагналт Хятадын шүүмжлэгч, зохиолч Гао Шинжиан
    • Уэльсийн физикч, Нобелийн шагналт Брайан Жозефсон
  • 1945 он – Нобелийн шагналт химич Ричард Р.Шрок
  • 1948 - Мали улсын Ерөнхий сайд Сиссе Мариам Кайдама Сидибе (2021 онд нас барсан)
  • 1960 он – R.E.M хамтлагын гоцлол дуучин, ая зохиогч Майкл Стайп
  • 1963 он – Раммштайн хамтлагын гишүүн, ая зохиогч Тилл Линдеманн
  • 1967 - Британийн боксын нэрт тулаанч Жонни Нелсон
  • 1974 - Дэлхийн аварга Германы дугуйч Данило Хондо
  • 1985 - Олимп, дэлхийн хошой аварга, европын таван удаагийн аварга Норвегийн гандболч Кари Аалвик Гримсбө
    • Америкийн сагсанбөмбөгч Ал Жеферсон
  • 1986 он – Английн мэргэжлийн хөлбөмбөгч Жеймс Милнер
    • Францын хөлбөмбөгч Юнес Кабул
  • 1989 он – Английн дуучин, хөгжмийн зохиолч Лабринт
  • 1990 он – Германы мэргэжлийн хөлбөмбөгч Тони Кроос
    • Испанийн хөлбөмбөгч Йаго Фалке
  • 1997 - Хорватын сагсанбөмбөгч Анте Зижич
  • 1999 - Америкийн сагсанбөмбөгч Коллин Секстон
  • 2004 - Францын сагсанбөмбөгч Виктор Вембаньяма

Нас барсан алдартнууд

  • 1248 - Португалийн хаан II Санчо (1209 онд төрсөн)
  • 1877 он – АНУ-ыг бүтээсэн гэгдэх, төмөр замын сүлжээний эзэн Корнелиус Вандербильт (1794 онд төрсөн)
  • 1882 он – Орчин цагийн зургийн аппартын эцэг, зохион бүтээгч, химич Жон Уиллиам Драпер (1811 онд төрсөн)
  • 1919 - Германы эзэнт гүрний Канцлер Георг фон Хертлинг (1843 онд төрсөн)
  • 1941 он – Нобелийн шагналт зохиолч, философич Хенри Бергсон (1859 онд төрсөн)
  • 1960 он – Нобелийн шагналт зохиолч, философич Альберт Камью (1913 онд төрсөн)
  • 1965 - Нобелийн шагналт Английн зохиолч, яруу найрагч Т.С.Элиот (1888 онд төрсөн)
  • 2000 он – Грек улсын 170 дахь Ерөнхий сайд Спирос Маркезинис (1909 онд төрсөн)
  • 2005 он – АНУ-ын эдийн засагч, түүхч Роберт Хайлбрөнер (1919 онд төрсөн)
  • 2007 он – Өмнөд Африкийн тав дахь Ерөнхийлөгч Марайс Вайоен (1915 онд төрсөн)
  • 2010 он – Суринамын анхны Ерөнхийлөгч Йохан Феррьер (1910 онд төрсөн)
  • 2013 он – Холбооны бүгд найрамдах Югослав улсын дөрөв дэх Ерөнхий сайд Зоран Жижич (1951 онд төрсөн)
  • 2023 - Олимпын аварга Германы цаначин Роси Миттермайер (1950 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

  • Брейл үсгийн дэлхийн өдөр

1 Сарын 4  Commons: 1 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

1 Сарын 4 Онцлох үйл явдал1 Сарын 4 Мэндэлсэн алдартнууд1 Сарын 4 Нас барсан алдартнууд1 Сарын 4 Тэмдэглэлт баярууд1 Сарын 4Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Зохиомол тооБайгал нуурНайрал хөгжимМонголчуудын шашин шүтлэгБуйр нуурАрдчилалМонгол хуланБайгальАргальХүлэмжийн хийМорин хуурын үүслийн тухай домогТэмбүү/1Rokit BayМэдээллийн системМонголчуудЦементСургалтын хөтөлбөрМонгол Улсын төрийн далбааМейозАмарбаясгалант хийдМэлхийЦагаан сарМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхСансарМонголын гайхамшигт соёлСэцэн хан аймагКолоничлолПрокси серверДундад зуунМонгол Улсын сумдДэлхийн улс орны жагсаалтНатриСудрын чуулганБаянхонгор аймагЭртний ГрекОктябрийн хувьсгалНирун улсХар-Ус нуурГенАмбагай ханНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудАмьтанИх Монгол улсын их хааны тамгаМорины уралдаанӨмнөд АмерикАгаарын фронтХаммурапи хааны хуульГазар зүйн солбицлын системЯлгаварлан гадуурхалтЭкосистемКазахстанБеларусьУнгарХойд АмерикНогоон дарь эхИл Хаант УлсУушгиМонгол бөөгийн шашны үүсэл хөгжилХятадын түүхМанжийн эсрэг монголчуудын тэмцэлКанадЭр бэлгийн эсЛитрЭсОчирын ЦэвэгжавНуурУхаалаг гар утасМэдээлэлТусгаар тогтнолЧацарганаГовьЦусны даралтУрвалын хурдНүцгэн үртэнДээрэлхүүХарри ПоттэрФосфорБиохими🡆 More