Tomorrow X Together

Tomorrow X Together (Солонгосоор: 투모로우바이투게더, Японоор: トゥモローバイトゥギャザー) нь TXT (tee-eks-tee) гэдэг нэрээрээ алдартай, Big Hit Music-ын (хуучнаар Big Hit Entertainment) үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм.

Тус хамтлаг нь Yeonjun, Soobin, Beomgyu, Taehyun, HueningKai гэсэн 5 гишүүнээс бүрдэнэ.

Tomorrow X Together
Tomorrow X Together
2019 оны 8 сард
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 투모로우바이투게더
Бусад нэрTomorrow X Together
TXT (товч)
Бүрдсэн газарӨмнөд Солонгос
Дуулдаг хэлсолонгос , япон, англи
Зах зээлӨмнөд Солонгос, Япон,
болон дэлхийн олон оронд
УрсгалK-pop , pop rock, alternative R&B
Танил үе2019 он - одоо
ХөтөчBig Hit Music
Гишүүн (5)Yeonjun
Soobin
Beomgyu
Taehyun
Huening Kai
Цахим хаягibighit.com/txt

Тэд 2019 оны 3 сарын 4-нд The Dream Chapter: Star хэмээх цомгоор дебютээ хийсэн. Тус цомог цацагдсанаар Gaon Album Chart болон Billboard World Albums Chart-ийг тэргүүлж, АНУ-ын Billboard 200 жагсаалтанд 140-д орсон нь тухайн үеийн эрэгтэй K-pop хамтлагуудын хамгийн өндөр жагсаалтад орсон анхны цомог болсон юм. Цомгийн гол дуу Crown нь Billboard World Digital Songs чартад 1-т бичигдэж, Billboard Emerging Artists чартыг тэргүүлжээ.

Тэд дэбют хийсэн эхний жилдээ 34 дэх удаагийн Golden Disc Awards болон 2019 оны Melon Music Awards-аас Rookie of the Year шагнал, 9 дэх удаагийн Gaon Chart Music Awards-аас New Artist of the Year шагнал, 2019 оны Mnet Asian Music Awards-аас Best New Male Artist шагналыг тус тус хүртжээ.


Нэр

TXT гэдэг нь Tomorrow X Together гэсэн үгний товчлол. Солонгос хэлээр тус хамтлагийн нэрийг 투모로우바이투게더 (Tumorou-bai-tugedo) гэж уншина. Тэдний нэр "Илүү сайхан маргаашийг бүтээх итгэл найдвараар нэг мөрөөдлийн дор нэгдсэн" таван хувь хүнийг илэрхийлсэн гэж тайлбарладаг.

Түүх

Дэбютийн өмнөх үйл ажиллагаа

Big Hit Entertainment өөрсдийн хоёр дахь хөвгүүдийн хамтлаг байгуулах төлөвлөгөөг үүсгэн байгуулагч Bang Si-hyuk 2017 оны эхээр зарласан бөгөөд 2018 оны 11-н сард дэбют хийх өдрийг зарлаж, улмаар 2019 оны 1 сарын 10-нд албан ёсоор дэбютээ хийсэн.

2019: Дэбют болон The Dream Chapter: Magic

2019 онд, Big Hit Entertainment-аас BTS дэбют хийснээс хойш 6 жилийн дараах анхны хөвгүүдийн хамтлагийг танилцуулсан нь TXT байв. Тэдний дэбют нэвтрүүлгийг 2019 оны 3 сарын 4-нд Mnet болон YouTube хуудаснаа цацаж, The Dream Chapter: Star цомог худалдаанд гарсан. Тэдний дэбют showcase тоглолт Yes24 Live Hall-д 3 сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан. Тэдний дэбют цомгийн гол дуу болох Crown дууны клип Youtube дээр 24 цагийн дотор 14.5 сая хандалт авснаар 24 цагийн дотор хамгийн олон хүн үзсэн К-поп хөвгүүдийн хамтлагийн дэбют клип болжээ. Дэбют цомог нь Gaon Album Chart болон Billboard World Albums Chart-ыг тэргүүлж, цомгийн гол дуу болох Crown дуу нь Billboard World Digital Songs чартад 1-т орсон юм. Тус хамтлаг Billboard Emerging Artists чартад 1-р байранд орж, Billboard 200 чартад 140-д орсноор эрэгтэй K-pop хамтлагуудын дундаас эдгээр чартуудад хамгийн хурдан орсон (тэд Billboard Emerging Artists чартад багтсан хоёр дахь хамгийн хурдан K-поп хамтлаг болсон) болон хамгийн өндөр жагсаалтанд орсон анхны дэбют цомог байв. Энэ цомог нь Oricon чартын долоо хоног тутмын цомгийн жагсаалтад мөн гуравдугаарт бичигдсэн. Нэмж дурдахад Gaon Monthly Album Chart-ын 3-р сарын цомгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. TXT-ийн анхны хөгжмийн шоу үзүүлбэр нь 2019 оны 3 сарын 7-нд Mnet-ийн M Countdown дээр байлаа. Тэд дэбют хийснээс хойш ердөө долоо хоногийн дараа SBS MTV-ийн The Show-наас Crown дуугаараа анхны ялалтаа авч, дараа нь M Countdown болон Show Champion-д мөн түрүүлсэн.

Tomorrow X Together 
Лос Анжелес дахь TXT-ын дэбют showcase.

2019 оны 4 сарын 9-нд TXT анх удаагаа гадаадад хийх аялан тоглолтоо зарлаж, Америкийн Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес, Даллас, Орландо, Атланта зэрэг зургаан хотод 5 сарын 9-нөөс 24-ны хооронд буюу хоёр долоо хоногийн турш зургаан удаа дэбют тоглолтоо үзүүлсэн. Бүх тоглолтын тасалбар 24 цагийн дотор зарагдаж дууссан байна. Уг showcase тоглолтынхоо дараа, 6 сарын 1-нд Лос-Анжелес дахь Dignity Health Sports Park-д болсон iHeartRadio Wango Tango хөгжмийн концерт дээр үзүүлбэрээ үзүүлсэн.

6 сарын 11-нд TXT нь шинэ платформ болох Weverse-д нэгдсэн анхны уран бүтээлч болно гэж зарласан юм.

6 сарын 20-нд тус хамтлаг Японы хамгийн том хоёр загварын наадам болох Kansai Collection-ын 8 сарын 27-нд болох 2019 оны намар/өвлийн загварын шоу, 9 сарын 7-нд болох Tokyo Girls Collection-ын 2019 оны намар/өвлийн шоунд тус тус оролцохоо зарлаж, нэг улиралд хоёр шоунд оролцсон анхны Солонгос уран бүтээлч болжээ. Тэд 7 сарын 6-нд Нью-Йоркийн Madison Square Garden-д болсон KCON 2019 NY хөгжмийн наадамд 55,000 үзэгчдийн өмнө тоглолтоо хийсэн. Тэр сарынхаа сүүлээр MTV Video Music Award-ын Best K-pop төрөлд анх удаа нэр дэвшсэн.

Бүрэлдэхүүн

Таван гишүүн

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
Монгол анхдагч Монгол анхдагч
Сүбин Soobin Чүэ Сүбин 최수빈 2000 оны 12 сарын 5 (2000-12-05) (23 настай), Tomorrow X Together  Аньсань
Ёнжүн Yeonjun Чүэ Ёнжүн 최연준 1999 оны 9 сарын 13 (1999-09-13) (24 настай), Tomorrow X Together  Сөүл
Бомгюү Beomgyu Чүэ Бомгюү 최범규 2001 оны 3 сарын 13 (2001-03-13) (23 настай), Tomorrow X Together  Тэгү
Тэхён Taehyun Кан Тэхён 강태현 2002 оны 2 сарын 5 (2002-02-05) (22 настай), Tomorrow X Together  Сөүл
Хюүнин Кай Huening Kai Хюүнин Кай 휴닝카이 2002 оны 8 сарын 14 (2002-08-14) (21 настай), Tomorrow X Together  Хавай - Хонолулу

Лавлах бичиг

Tags:

Tomorrow X Together НэрTomorrow X Together ТүүхTomorrow X Together БүрэлдэхүүнTomorrow X Together Лавлах бичигTomorrow X TogetherBig Hit EntertainmentBig Hit MusicСолонгосоорЯпоноор

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДартсТүрэгИмпрессионизмПарисын олимп (2024 он)ХөвчтөнУушгиДогсомын БодооКирилл үсэгДундад зууны монгол аймгуудМассЦагаан сарХүлэмжийн хийОлноо Өргөгдсөн Монгол УлсУлс төр13-р зуунЗөвлөлт Холбоот УлсСоёмбоСанчирМонголын түүхОдиссейМенежментДэлхийн хоёрдугаар дайнХархорумХөдөлмөрийн зах зээлАвтомашинЦонжин болдогКоммунизмЗүүдХалтмаагийн БаттулгаШударга ёсҮндсэн хуульУнгарМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтБодисын төлөвХурдХуланИталиХимийн холбооСайн ноён хан аймагАнхны тооМонголын замын хөдөлгөөний тэмдэгДамдины СүхбаатарТуул голЭнэтхэгийн далайДауны синдромБохир усГазрын тосШар айрагНАТОАжилгүйдэлАзимутМонгол наадгайТранспирациАлтай Таван БогдУхаалаг гар утасСяньбиЭквадорЭкзистенциализмСонгуульСэтгэл судлалЭсМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтТангуд улсМонголчууд Алтан улсыг дайлсан ньХархорумын мөнгөн модЭверестЖаргалант сум (Архангай)В эсЖүгдэрдэмидийн ГүррагчааНаполеонБудУсны эргэлтХөх хотМономерТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Галт зэвсэгШагайн харваа🡆 More