Big Hit Music

Big Hit Music (Солонгосоор: 빅히트 뮤직) нь хуучин Big Hit Entertainment нэрээр 2015 онд Bang Si-hyuk продюсерийн үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын агентлаг юм.

2021 оны 3 сард Hybe корпораци (хуучнаар Big Hit Entertainment)-н дор дахин шинэчлэгдэж, бие даасан агентлаг болон өөрчлөгджээ.

Big Hit Music
Хууль эрх зүйн хэлбэрОхин компани
Аж үйлдвэрийн салбарEntertainment
ЧиглэлDance
R&B
Hip-Hop
Үүсгэн байгуулагдсан
  • 2005 оны 2 сарын 1 (Big Hit Entertainment нэрээр)
  • 2021 оны 7 сарын 1 (Big Hit Music нэрээр)
Үүсгэн байгуулагчBang Si-hyuk
Төв байрСөүл Yongsan-gu, Yongsan Trade Center, Өмнөд Солонгос
Удирдах хүмүүсShin Young-jae (CEO)
Эзэмшлийн харьяалалHybe Corporation
Цахим хуудасАлбан ёсны вэбсайт

Түүх

2005–2021: Big Hit Entertainment

Big Hit Music 
2005 оноос 2021 он хүртэлх Big Hit Entertainment-ын лого

Big Hit Entertainment нь 2005 оны 2 сарын 1-нд үүсгэн байгуулагдаж, 2007 онд 8Eight хамтлагтай гэрээ байгуулсан. 2010 онд тус компани JYP Entertainment-тай 2AM хамтлагын хамтарсан менежментийн гэрээ байгуулсан. Тэр жил нь Bang Si-hyuk RM-тэй гэрээ байгуулснаар BTS-ын анхны гишүүнээр сонгогдож, дараа нь хамтлагийн бусад гишүүдийг элсүүлэхийн тулд улсын хэмжээнд сонгон шалгаруулалт зохион байгуулсан — улмаар BTS 2013 оны 6 сард долоон гишүүнтэйгээр Big Hit-ын дор дэбютээ хийсэн юм.

2012 онд Lim Jeong-hee-тэй гэрээ байгуулж, Source Music-тэй хамтран GLAM охидын хамтлагийг байгуулсан хэдий ч тус хамтлаг нь 2014 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаад тарсан.

2014 оны 4 сард Big Hit болон JYP Entertainment хоорондын хамтарсан гэрээ дууссаны дараа 2AM-ын гурван гишүүн JYP Entertainment-д буцаж орсон бол Lee Chang-min өөрийн соло карьераа үргэлжлүүлэх зорилгоор Big Hit-д үлдэж, Homme нэртэй duo хамтлагийн нэг хэсэг болсон. Мөн тэр жил Baek Chan болон Joo Hee-ийн гэрээний хугацаа дуусаж 8Eight хамтлаг тарсан.

2018 оны 2 сард Changmin-ы гэрээ дууссаны дараа Homme хамтлаг тарсан. Changmin компаниа орхин өөрийн агентлагаа байгуулсан бол Lee Hyun компанидаа үлдэж соло уран бүтээлчээр үргэлжлүүлэн ажилласан. 10 сард BTS тус агентлагтай байгуулсан гэрээгээ дахин долоон жилээр сунгасан. 2019 оны 3 сард хоёр дахь эрэгтэй хамтлаг Tomorrow X Together (TXT) дэбютээ хийсэн.

2021 оны 2 сард Big Hit нь Universal Music Group-тэй хамтран ажиллахаа зарласан бөгөөд үүнд Big Hit America болон Geffen Records нар Лос Анжелес хотод төвтэй агентлаг дээр хамтран ажиллахаар болсон юм.

2021–одоо: Big Hit Music

2021 оны 3 сарын 19-нд Big Hit Entertainment илүү өргөн хүрээний бизнесийн нэгжүүд болон компаниудыг онцлохын тулд Hybe корпораци болж өөрчлөгдсөнөө зарлав. Өөрчлөлт хийснээр Big Hit record label нь Big Hit Music нэртэй болсон. Түүний дараагаар BTS хамтлагийн 7 гишүүн энтертайментынхаа хувьцааг эзэмшдэг болсон. Өнөөгийн энэ их алдар нэр хөрөнгийг босгосон ядууралын ирмэгт байсан компанийг хөл дээр босгосон ачтан гэдэг нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.2021 оны 4 сарын 1-нд Hybe-ын ТУЗ-ын тогтоолоор Big Hit Music-ыг Hybe-ээс салгаж, 100% Hybe-ын эзэмшдэг шинэ компани байгуулахаа мэдэгдсэн. 2021 оны 7 сарын 1-нд Big Hit Music нь Hybe-ийн охин компани болсон.

Хандив

2017 онд Big Hit Entertainment 2014 онд болсон Севол онгоцны сүйрлийн улмаас хохирсон гэр бүлийнхэнд зориулж Үнэний төлөөх 4/16 Севолын гэр бүл болон Аюулгүй нийгэм-д 30 сая вон хандивласан. 2020 оны 6 сард Big Hit, BTS-тэй хамтран George Floyd-ын эсэргүүцлийн үеэрх Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжих зорилгоор 1 сая доллар, COVID-19 цар тахалын үед амьд хөгжмийн боловсон хүчнийг дэмжих зорилгоор Live Nation-ын Crew Nation кампанит аянд 1 сая доллар тус тус хандивласан.

Уран бүтээлчид

Хамтлаг

Соло

Продюсер

Бүжиг дэглээч

  • Son Sung-deuk

Хуучин уран бүтээлчид

  • K.Will (2005–2007, JYP Entertainment-тай хамтран удирддаг байсан)
  • 2AM (2010–2014,JYP Entertainment-тай хамтран удирддаг байсан)
    • Jo Kwon (2010–2014)
  • 8Eight (2007–2014, Source Music-тай хамтран удирддаг байсан)
  • Glam (2012–2015, Source Music-тай хамтран удирддаг байсан)
  • Lim Jeong-hee (2012–2015, JYP Entertainment-тай хамтран удирддаг байсан)
  • Homme (2010–2018)
    • Lee Chang-min (2010–2018)

Эх сурвалж

Tags:

Big Hit Music ТүүхBig Hit Music ХандивBig Hit Music Уран бүтээлчидBig Hit Music Хуучин уран бүтээлчидBig Hit Music Эх сурвалжBig Hit Music Бусад холбоосBig Hit MusicBang Si-hyukHybe корпораци

🔥 Trending searches on Wiki Монгол:

Алун Гуа эхийн домогМонголын сонгуульВенесуэлЧингис хааны дөрвөн нохойОтгонтэнгэрЕгипетВирусГерманМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтХүннү улсЦагаан идээБайтаг Богдын хилийн мөргөлдөөнНеолитЕвропын орнуудын жагсаалтБий биелгээУкраинИргэний нийгэмШинэ эргэлтийн бодлогоЁс зүйМонголчуудын эдийн соёлВолейболБаянзүрхХувцас загварТуркСамандын ЖавхланБуриад ястанУсан тээвэрЦөлжилтМэлхийХотон (ястан)ХошуудНийгмийн институтХорлоогийн ЧойбалсанӨнгөний бэлгэдэлРНЭдип хаанМодернизмХүчиллэг борооoqcfcМонголын Ардчилсан ХолбооХимийн тайлбарУхаалаг гар утасШударга ёсКүнзийн сургаалАлаг мэлхий өрөхХөвчтөнЦагаан сарМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхУсны эрчим хүчБуйр нуурПрограм хангамжТүмэн засагт хаанСоёмбоУлс төрАлтай Таван БогдБаядТатарДархан (хот)ХэрэйдЭсУлсын Их ХуралЗэсМонгол орны тусгай хамгаалалттай газар нутагБогд хааны Засгийн газарШагайн наадгайАрилжааны банкАрдын хувьсгалНүүр хуудасҮндэсний бөхМөнх хаанТүүхэн эх сурвалжЭнергиНамбарын ЭнхбаярМонголын Нууц ТовчооКүнзЁс зүйн философиОрхон-Руни бичигАгаарын бохирдол🡆 More