Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт-Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Холбоотны эвсэлийг бүрдүүлэгч нараас голлох гурван улсын тэргүүн ЗХУ-ын И.В.
Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 2 сарын 4-11-ний өдрүүдэд ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотоос 3 км зайд орших Ливадия тосгон дахь Ливадийн ордонд хийсэн уулзалтыг хэлдэг. Ялтын уулзалтаар Германыг ялсны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоонд хүрсэн юм. Холбоотон болох АНУ, Англи хоёр Германыг ялсны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин Германыг ялснаас 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой, гэхдээ дараах нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна.
Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба Германыг ялсны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчлан тогтъё гэж тохирсон байна. Сталины санал нь:
Уг уулзалтаар Нууц Хэлэлцээр байгуулсан. Үүнд:
Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол Улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.
This article uses material from the Wikipedia Монгол article Ялтын уулзалт, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.